x

Ц.Бадамхатан агсны нэрэмжит байт харвааны тэмцээн боллоо

Монгол улсын гавъяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаны нэрэмжит байт харваан “Open Cup-2" заалны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.01.19-20/ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг тэмцээнийг Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Паралимпын аварга Д.Баатаржав санаачлан Монголын байт харвааны холбоотой хамтарч, гавъяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаныг алдаршуулах, байт харвааны спорт сонирхогчдын тоон нэмэгдүүлэх, тамирчдыг чадавхижуулах зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Байт харвааны тэмцээн Рекурв болон Кампоундын төрлөөр насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн насны ангиллаар хувь буюу ганцаарчилсан, холимог баг, багийн төрлөөр явагддаг. Харин энэ удаагийн тэмцээнийг нийт тамирчдад хүртээлжтэй байлгах, урамшуулах зорилгоор “цол зэрэгтэй тамирчид” болон “цол зэрэггүй тамирчид” /сонирхогчид/ гэсэн хоёр ангиллаар нумны төрөл, насны ангилалгүйгээр зохион байгуулжээ.

Эхний өдөр цолтой тамирчид өрсөлдсөн бол хоёр дахь өдөр сонирхогчид буюу цолгүй тамирчид хоорондоо өрсөлдлөө.

Тэмцээнийг санаачлагч Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Паралимпын аварга Д.Баатаржав:

-Ц.Бадамхатан багш маань бидний дунд өсөж бойжиж, спортын зэрэг цолд хүрч, олон жил хамтран ажиллаж, явцын дунд багш шавийн барилдлагатай болсон юм. Багш маань маш энгийн, нийтэч, спортын өндөр боловсролтой, олон улсад нэр хүндтэй хүн байлаа. Монголын байт харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийг нь тодорхойлогч болж чадсан. Бид 1992 оноос хамтран ажиллаж, хожмоо Монголын Пара байт харвааны холбоог байгуулан ажиллаж байлаа. Багш маань ид хөдөлмөрлөх сайхан залуу насандаа хүнд өвчний улмаас биднийгээ орхиж, гэр бүл, найз нөхөд, Монголын байт харвааны спортод үнэлж байршгүй гарз учирч бурхны орноо одсон юм. Багшийнхаа гэгээн дурсгалын хүндэтгэн, алдрыг нь мөнхлөх, тамирчдынхаа чансааг ахиулахын тулд  нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Бид Монголын байт харвааны спортыг аль зайнд түлхүү хөгжүүлж болохоор байгааг судлан дэлгэрүүлж, уг тэмцээнийг олон улсын чанартай тэмцээн болгон хөгжүүлнэ.  Шилдэг тамирчдын чансааг тодорхойлдог, анхан суралцаж байгаа цол зэрэггүй тамирчид цол зэрэгт хүрдэг, цаашдаа тив дэлхий, олимпод нэр алдраа гаргах анхны алхамыг нь зөв тавьж өгдөг тийм л тэмцээн болгохын төлөө санаа тавин ажиллаж байна гэв.

Гавъяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаны нэрэмжит байт харвааны “Open Cup-2" заалны  тэмцээний дүн:

Эхний өдөр, “Цол зэрэгтэй тамирчид”-аас

1-р байрт Д.Дашнамжил /Хангаръд клуб/

2-р байрт Л.Мөнхбаатар /Алдар спорт хороо/

3-р байр Б.Базыр /Хэнтий аймаг/

Хоёр дахь өдөр, “Цол зэрэггүй тамирчид” –аас

1-р байрт М.Гэгээн /Хангарьд клуб/

2-р байрт Н.Энхзул /Хэнтий аймаг/

3-р байрт М.Золзаяа /Нийслэл өргөө клуб/ тамирчид тус тус шалгарлаа.

“Open Cup-2" тэмцээнд зургаан клубийн 80  гаруй тамирчид оролцож цэц  мэргэнээ сорьсон юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 24 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 40 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 45 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 53 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 2 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 15 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 41 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 52 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 2 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 16 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 48 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 58 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top