x

Монголчууд “Дакар ралли”-д гуравдугаар байр эзэлж, түүхэн амжилт үзүүллээ

Монгол улсаас анх удаа эр зоригийн шалгуур, автоспортын олимп гэгддэг "Дакар ралли" уралдаанд ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар багаараа оролцож түүхэн амжилт үзүүллээ.

Өмнөд Америкийн Перу улсын нутагт 10 өдөр үргэлжилсэн “Дакар Ралли 2019” уралдаанд манай тамирчид 10 үеийн дараах байдлаар нийлбэр дүнгээр автомашины төрөлдөө 32 дугаар байрт шалгарсан бол UTV open ангилалдаа гуравдугаар байр эзлэн медалиа гардан авлаа. 

Ийнхүү авто спортын дээд ангиллын 41 дэх удаагийн "Дакар Ралли" өндөрлөлөө. Монголчууд  "Дакар ралли"-д 2013 оноос анх удаа мотоциклийн төрөлд уралдаж эхэлсэн юм. 

Энэ жил анх удаа "Дакар ралли"-д Монголоос спортын сэтгүүлч Б.Онон ажиллаж, газар дээрээс нь сурвалжлага бэлтгэн хүргэж байсан нь тэмжээнийг бодитоор мэдрэх боломж олгосон юм.

Монголын баг дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү уралдаж, ийнхүү 10 өдрийн 5000 гаруй км элсэн цөлийг амжилттай давлаа. Манай тамирчид энэ сарын 25-нд эх орондоо ирнэ. 

Image may contain: 5 people, people smiling, people standing and outdoor

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 26 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 47 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 55 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 17 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top