x

Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламентад тайлангаа тавиагүй байгаа

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг энэ долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Өчигдөр/уржигдар/ болсон байнгын хорооны хурал дээр та нэлээд эсрэг байр суурьтай дуугарч байсан. Чухам яагаад эсрэг байгаа юм бэ?

-Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай. Гэтэл энэ бол засаглалын асуудал, гишүүний ёс зүйн асуудал буюу иргэд, олон нийтийн хүсэл дээр хийж байгаа цэвэр улс төрийн тоглолт. Парламентын засаглалд аюул нүүрлэхүйц, цаашдаа сөрөг үр дагавар авч ирэхүйц хуулийн төсөл орж ирж байна гэж харж байгаа. Бид агуулгыг нь ярихаасаа өмнө эхлээд процессын шударга байдлыг харах ёстой. Ерөнхийлөгч яг энэ хуулийг санаачлах бүрэн эрхтэй юу гэдэг хамгийн том асуулт гарч ирнэ. Бүх ард түмнээс сонгогддог, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг шүү дээ. Ерөнхийлөгчийн чиг үүргийг онолын хувьд үндсэн гурван хэсэгт хуваадаг.

Гэтэл энэ гурван чиг үүргийнхээ аль хүрээнд нь санаачилж байгаа юм гээд асуухаар ЕТГ-аас өчигдөр (уржигдар) хариулахгүй байсан. Тэгэхээр алинд нь ч хамаарахгүй байгаа юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч парламентын дотоод үйл ажиллагаа руу орж байна уу гэдэг асуудал яригдана. Тайлбарлахдаа оролцоогүй гэж байгаа боловч УИХ-ын гишүүдийн асуудал гэдэг бол өөрөө парламент. Парламент гишүүдээсээ бүрддэг. Тийм байтал гишүүний асуудал руу оролцож байгаа нь парламент руу оролцож байна гэсэн үг.

-Ерөнхийлөгч ямар ч хууль санаачлах эрхтэй гэсэн тайлбар хэлээд байсан шүү дээ?

-Тэгсэн, гэвч энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Цаашид Үндсэн хууль судлаачид үүн дээр дуугарах байх гэж найдаж, итгэж, хүлээж байна. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүд ямар хязгаарт баригдаж хууль санаачлах ёстой юм гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл энэ хязгаар, шугамыг даваад байна. Давж байгаагаа хамгийн гол нь үндэслэл бүхий тайлбарлахгүй, ямар ч хуулийг санаачилж болно гэж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж хэлээд байгаа юм. Дээрээс нь Үндсэн хуулийн энэ өөрчлөлт парламентын засаглалтай улс учраас Ерөнхийлөгчийг парламентын үйл ажиллагаанд оруулахгүй л гэдэг логик шүү дээ. Харин ч эсрэгээрээ Ерөнхийлөгч парламентад тайлангаа тавих ёстой. Харамсалтай нь одоог хүртэл нэг ч удаа тайлангаа тавиагүй байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа нэг, хоёр удаа тайлангаа тавьсан гэж байдаг. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч нэг ч удаа тайлангаа тавиагүй байгаа. Тэгэхээр сүүлдээ засаглалын хувьд маш эргэлзээтэй байдал бий болгож байна.

Турк, ОХУ зэрэг Ерөнхийлөгчийн засаглал руу аажмаар шилжсэн улсуудын түүхийг харахаар яг одоогийн арга замаар эхэлсэн байдаг. Эхлээд парламентын гишүүдийг маш нэр хүндгүй болгодог. Сүүлдээ парламент өөрөө нэр хүндгүй болдог. Тэгээд энэ парламент ерөөсөө болохгүй байна гэдэг давлагааг нийгэмд хүчтэй өрнүүлдэг. Улмаар бид ерөөсөө л нэг гарын удирдлага дор явах ёстой юм байна гээд Ерөнхийлөгчийн дарангуйллын засаглал руу шилждэг. Гэтэл яг энэ алхмаар одоо яваад байгаа байхгүй юу. Ерөнхийлөгч өөрөө орж ирээд парламентын ардчиллыг хамгаална. Би ийм зүйлийг өөрийнхөө байгаа цагт хийхгүй гэдэг мэдэгдлийг хоёр удаа хийсэн. Түүнд нь бид өнөөдрийг хүртэл итгэж яваа. Гэхдээ үйлдэл нь зөрөөд эхэллээ. Тийм учраас л энэ хуулийн төслийг хүчтэй эсэргүүцээд байгаа юм.

-ЕТГ-ын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хоёр орж ирж хуулийн төслөө тайлбарлах үедээ гишүүдийг загнах, басамжлах өнгө аяс гаргаж байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдэл, оролцоо том байгаа учраас аппарат нь ингэж байна гэж шүүмжлэл явж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Байнгын хорооны бичлэгийг бүтэн үзсэн, дотор нь сууж байсан сэтгүүлчид үүнийг бичээд эхэлсэн байна лээ. Угаасаа ийм хандлага бодитой, мэдрэгдэхүйц байсан. Гэхдээ энэ бол бүгдээрээ субьектив дүгнэлтүүд. Танд ямар сэтгэгдэл үлдээх, надад ямар санагдсан гэдэг бол бүгд субьектив зүй. Гэтэл бид үүнийг хуульчлах гэж байна шүү дээ.

-Бүгдээрээ нэг ижил сэтгэдэг, боддог болгох гэж байна гэж үү?

-Тийм, үүнийг хуульчлах гэж байна. Тэгэхээр энэ өөрөө зөв үү л гэдэг асуудал. Танд тийм хандлага таалагдаж болно. Харин надад таалагдахгүй байж болно шүү дээ. Гэтэл энэ бүхнийг нэг талд нь гаргаж хуульчлаад, та ингэж л бодох ёстой. Ёс зүй гэж үүнийг л хэлнэ гэх гээд байна. Тэгэхээр энэ бол маш аюултай. Тийм учраас энэ асуудлыг маш болгоомжтой авч үзэхгүй бол субьектив дүгнэлтийг хуульчлах гэж байгаа нь хамгийн эмзэг асуудал. ЕТГ-ынхан үнэхээр тийм дээрэлхүү хандлагатай байсан. Би хоёр, гурван удаа асуулт асуусан. Миний эхний асуултад зайлсхийж, асуултаа тодруулдаа гэсэн. Тэгэхдээ ямар байдалтай, ямар нүүрний хувиралтай байсныг тэнд байсан хүмүүс, сэтгүүлчид бүгд харсан. Миний асуулт бол “Та намын гишүүнчлэлтэй юу” л гэж байсан. Үүнд нэг их хүний толгой эргээд, ойлгохгүй байна гэж бодохгүй байгаа. Тэгэхээр энэ бүхэн юуг илэрхийлж байна гэхээр эрх мэдлийн төвлөрөл бодит байдал дээрээ ямар болчихсон байгаа вэ л гэдгийг харуулж байна гэсэн үг.

-Ерөнхийлөгч болоод намаасаа түдгэлздэг хуультай. Гэвч танай намын дотоодод гарч байгаа хэрүүл тэмцэл, парламентад үүсээд байгаа зөрчилд Ерөнхийлөгчийн оролцоо их байна гэдэг зүйлийг судлаачид хэлээд байна. УиХ-ын болон МАН-ын гишүүний хувьд танд ийм хэт оролцоо Ерөнхийлөгчийн зүгээс мэдрэгдэж байна уу?

-Мэдрэгдэж байгаа, судлаачид ч ажигласнаа бичээд байгаа. Гэхдээ бид үүнийг цаасан дээр буулгаж баримтжуулж чадахгүй байсан юм. Харин өчигдөр (уржигдар) эхний баримт гарлаа гэж харж байгаа. Ажлын алба нь тэр чигээрээ намын гишүүнчлэлтэй төдийгүй хамгийн гол нь намд удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс байна. Тэгэхээр үүнийг нөлөөгүй гэж хэлэх үү. Эсрэгээрээ нөлөөтэй гэдгийг нотлох баримт өчигдөр /уржигдар/ маш тодорхой гарлаа гэж бодож байна. Гэхдээ энэ бол үе, үеийн Ерөнхийлөгч нарт байсан асуудал. Ер нь яах гэж Ерөнхийлөгчийг намаас нь түдгэлзүүлдэг юм бэ.

Зөвхөн хувь хүнийг нь түдгэлзүүлээд байна уу. Эсвэл Ерөнхийлөгчийн институцийг улс төрөөс хараат бус болгох гээд байгаа юм уу гэдэг цаад үзэл санаа, агуулгыг нь харах хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулийн хуралдааны тэмдэглэлүүдийг харах юм бол Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, эв нэгдлийн илэрхийлэл учраас улс төрийн үйл ажиллагаанд оруулахгүй. Асуудал бишдээд, эв түнжин муудаад эхлэхээр энэ хүн дундын зуучлагчийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Тийм учраас улс төрөөс ангид байх хэрэгтэй гэсэн заалт нь гарч ирсэн байхгүй юу. Ерөнхийлөгчийн институцийн байгууллагуудад ч энэ хамгаас их хамаатай.

-Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйлал бий болгохгүйн тулд Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог байх, институцийн хүмүүс нь нам бус байлгах хэрэгтэй гэдэг зүйл бас яригддаг. Тэгвэл энэ бүхнийг парламент хөндөх хууль эрх зүйн боломж бий юу?

-Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулж, УИХ-ын тогтоол гараад Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг. Маш олон хууль өөрчлөгдөх ёстой. Түүний нэг нь Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж үүрэг болгосон байдаг юм. Энэ хуулийг парламент санаачилж болох уу, үгүй юу гэдэг дахиад л маргаан дагуулна. Тэгэхээр үүн дээр Засгийн газар ажиллах ёстой. Харамсалтай нь долоон жил өнгөрч байна. Шинэ бүрдсэн Засгийн газар үүн дээр ажиллах байх гэж найдаж байгаа. Хууль зүйн байнгын хорооноос ч энэ тал дээр шахалтыг үзүүлнэ.

Нөгөө талаараа 1992 оны Үндсэн хуулийн анхны бичвэр дээр парламентын засаглалыг сонговол Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно. Ерөнхийлөгчийн засаглалтай байвал бүх ард түмнээс сонгоно гэсэн хоёр модел байсан юм билээ. Гэтэл энэ хоёрыг 1992 онд хольчихсон. Түүнчлэн одоогийн энэ их зөрчил, идээ бээрийн хамгийн гол эх үүсвэр болчихоод байгаа юм. Тиймээс үүнийг яаралтай засах ёстой гэж хардаг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • AVAILABLE 100% UNDETECTABLE MONEY Whatsapp:…(+447401473736) (149.22.85.83)
    AVAILABLE 100% UNDETECTABLE MONEY Whatsapp:…(+447401473736) TOP QUALITY MONEY FOR SALE. DOLLAR, POUNDS, EUROS AND OTHER CURRENCIES AVAILABLE WE HAVE PARTNERS IN EVERY CONTINENT SO IF IN CASE YOU ARE LOOKING FOR A FACE TO FACE DEAL THEN JUST CONTACT AND STATE YOUR LOCATION AND YOU SHALL HAVE YOUR BILLS. WE ALSO ISSUE DOCUMENTS LIKE (PASSPORTS, DRIVER LICENSE, ID CARDS, IELTS, TOEFL, PTE AND ALL KIND OF DOCUMENTS YOU MIGHT NEED TODAY With over a billion of our products circulating around the world. We offer only original high-quality currency NOTES. We ship worldwide. We also print and sell Grade A banknotes of over 52 currencies in the world. Here is your chance to be a millionaire. Our money is perfectly reproduced,Indistinguishable to the eye and to the touch. We are sending in various sizes, packed and hidden. All our notes carries all the holograms and water marks and passes the light detector test. We will deliver the money directly to your home without the interference of customs . we have a Huge quantity ready in stock. We use latest technology to produce our notes so that it looks 100% identical to the real note. This thus implies all security features present in the real notes are present in the note we make. Our team is made up of Quality IT technicians from North Korea, USA, Russia, India and China. We offer high quality NOTES for all currencies. TO FIND OUT IF YOU CAN BUY FROM ME OR NOT ALL YOU NEED TO DO IS CONTCAT ME FIRST, I CAN GUARANTEE YOU THAT YOU WILL BE SHOCKED WITH MY SERVICE. FACE TO FACE DEALS ALSO AVAILABLE TO THOSE WHO ARE SKEPTICAL SO YOU CAN BUY FACE TO FACE AND ALSO GET TO TEST SAMPLES FIRST BEFORE YOU PLACE AN ORDER. CONTACT ME WITH CONFIDENT AND FIND OUT THE MAGIC IN COUNTERFEIT AND DOCUMENTS WORLD !!! CONTACT FOR MORE DETAILS!!! Telegram:Ranko3222 whatsapp: +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/ SERIOUS INQUIRIES ONLY PLEASE
    2026 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 6 цаг 49 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цаг 24 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 9 цаг 3 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 9 цаг 13 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 9 цаг 20 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 10 цаг 21 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 10 цаг 24 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 10 цаг 28 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 10 цаг 32 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 10 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 10 цаг 37 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 10 цаг 40 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 13 цаг 6 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 13 цаг 12 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 13 цаг 20 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 13 цаг 24 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 13 цаг 32 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 13 цаг 35 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 13 цаг 40 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 13 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top