x

МУГТ ​​​​​​​Х.Цагаанбаатар УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж шилдгүүд тодорлоо. 

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл, дэлхийн аварга Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр Сэлэнгэ аймагт болж буй тэмцээнд дасгалжуулагч мөн тамирчнаар оролцож -90 кг-ын жинд барилдан финалд шалгарч “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргалд цаг дуусахаас таван секундын өмнө цэвэр ялагджээ.

Энэ жил 34 настай тэрбээр 2015 онд Казахстаны Астана хотод болсон ДАШТ-ээс багийн төрлөөр хүрэл медаль хүртсэнээс хойш дасгалжуулагчийн албанд шилжиж өнгөрсөн оноос эхлэн Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Эрч” спорт хороонд ажиллах болсон. Тэгвэл энэ жил Х.Цагаанбаатар дахин жүдогийн татамид гарлаа. 

Тэрээр сүүлд 2018 онд Индонезид болсон Азийн наадамд самбо бөхийн 90 кг-д барилдсан юм.

Жүдо бөхийн 2019 оны УАШТ-ий жин тус бүрийн медальтнууд:

Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдыг жин тус бүрээр танилцуулж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг

1. Г.Наранцэцэг (Алдар)

2. Б.Ойдовчимэд (Женко)

3. Э.Уртнасан (Хилчин)

3. Г.Бүрнээбаяр (Боржин)

Эмэгтэйчүүдийн 52 кг 

1. Л.Сосорбарам (Баянхонгор)

2. Ц.Гал-Од (Дархан)

3. Э.Гэрэлмаа (Хилчин)

3. О.Энхжин (Хүч)

Эмэгтэйчүүдийн 57 кг 

1. Л.Энхрийлэн (Сүлд)

2. Б.Хорлоо (Женко)

3. Ч.Аззаяа (Хилчин)

3. Б.Алтанцэцэг (Женко)

Эмэгтэйчүүдийн 63 кг 

1. Б.Ганхайч (Алдар)

2. Б.Мөнгөнчимэг (Женко)

3. Ц.Сүнжидмаа (Женко)

3. Ц.Номин

Эмэгтэй 70 кг

1. Ц.Батцэцэг /Эрч/

2. А.Оюунгэрэл /Хангарьд/

3. С.Лхагвадулам /Сүлд/

3. М.Даваасүрэн /Боржин/

-78 кг

1. О.Мөнхцэцэг /Сүлд/

2. Ш.Сэржмядаг /Алдар/

3. Б.Сайнбуян /Хүч/

3. Г.Долгорлхам / Сүлд /

+78 кг

1. Э.Гандиймаа /Хилчин/

2. А.Адьяасүрэн /Хүч/

3. Б.Мөнхтуяа /Хилчин/

3. М.Ууганжаргал /Женко/

Эрэгтэйчүүдийн 60 кг 

1. Э.Ариунболд (Алдар)

2. Б.Мягмардорж (Хилчин)

3. Ч.Марал-Эрдэнэ (Хангарьд)

3. Л.Өнөболд (Эрч)

Эрэгтэйчүүдийн 66 кг 

1. Н.Мөнхбаяр (Женко)

2. Г.Хэрлэн (Сүлд)

3. Д.Төмөрхүлэг (Хилчин)

3. Ё.Басхүү (Хилчин)

Эрэгтэйчүүдийн 73 кг

1. Ц.Цогтбаатар (Сүлд)

2. Б.Батболд (Хангарьд)

3. Г.Одбаяр (Женко)

3. С.Баяртүвшин (Эрч)

Эрэгтэй 81 кг

1. О.Ууганбаатар /Сүлд/

2. Б.Гаажадамба /Женко/

3. Б.Алтансүх /Хурд/

3. Ц.Жанлавцогзол /ДЛЖ/

90 кг

1. Э.Мөнхжаргал /Сүлд/

2. Х.Цагаанбаатар /Эрч/

3. Д:Сандуйжав /Алдар/

3. Н.Баатархүү /Эрч/

-100 кг

1. Б.Серик /Сүлд/

2. Д.Цэрэнням /Хилчин/

3. Г.Алтанбагана /Алдар/

3. Г. Түвшинжаргал /Хилчин/

+100 кг

1. О.Цэцэнцэнгэл /Эрч/

2. Б.Тэмүүлэн /Женко/

3. С.Бат-Орших /Жүдо академи/

3. Х.Цогтгэрэл /Алдар/

УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин "Буэнос Айрес-2018" хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорчээ.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр холимог багийн барилдаанууд болж, аваргуудаа тодруулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 28 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 43 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 49 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 56 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 6 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 18 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 5 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 19 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 51 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top