x

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна

Монголын сайд нарын төлөөлөл хуучин Хаант Орос Улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгээс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжихийг хүсэж Английн Элчин сайдын яаманд илгээсэн захидал тус улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.

Захидлыг 1913 оны 12 дугаар сарын 24-нд Санкт Петербург хот дахь Британийн Элчин сайдын яаманд хүргүүлснийг тухайн үеийн дипломат хэл болох францаар хөрвүүлэн Элчин сайд Жорж Бьюкенэн тайлбарын хамт Лондонд илгээж байсан түүхтэй.

Түүхэн энэ баримтыг Британид хадгалагдаж буй Монголын түүх соёлтой холбоотой дурсгалуудыг нэгтгэсэн “Британи дахь Монголын түүх соёлын өв” номд хэвлэжээ. Захидалд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, улсын дотоод хэрэг, худалдаа, үйлдвэр, гадаад харилцааны бүрэн эрхтэй гэдгийг батлан тунхагласан тухайгаа дурдсан байдаг.

Гэвч Английн Элчин сайд 1912 оны Орос-Монголын гэрээнд оролцож асан оросын дипломатч, Монголд сууж байсан М.Кростовецтэй зөвлөлдсөнөөр Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн няцаалт өгчээ. Английн Гадаад хэргийн яам тус асуудлыг тусгайлан хэлэлцэхэд нэг зөвлөх нь “Оросын Монголтой хийсэн гэрээний нэгэн адил гэрээг хийж болно” гэсэн санал гаргасан ч хуралдааны эцэст “Худалдаа, эдийн засгийн ашиг бага” гэх үндэслэлээр дээрх захидалд хариу өгөхөөс татгалзсан. Энэ нь Монгол Улсыг геополитикийн хэрэгсэл болгоод зогсохгүй, асуудлыг бүхэлд нь Английн Засгийн газраас “Төвөдийн хэлэлцээрт ашиглаж буй халхавч” хэмээн дүгнэсэн байдаг тухай тус номд бичжээ.

Оросын хоёрдмол үзэл санаанд сэтгэл дундуур болсон Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгт хандан, Их Британи, Франц, Герман, АНУ, Япон, Дани, Бельги, Нидерланд, Австри, Унгар улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улс төрийн дипломат харилцаа тогтоох, худалдааны гэрээ байгуулах хүсэлтээ илгээжээ. Монгол Улс тухайн үедээ гадаад харилцааны бие даасан байгууллага байгаагүй тул шууд болон шууд бус суваг ашиглаж хүсэлт захидал илгээж байсны эх хувь өдгөө Английн Үндэсний төв архивт байгаа юм.

Хэдийгээр монголчууд Чин гүрний эрхшээлээс гарсан түүхэн дэвшилтэт алхам нь дотооддоо маш том өөрчлөлтийг авчирсан ч тухайн үеийн их гүрнүүдийн хоорондын геополитикийн харилцааг давж эс чадсан нь олон улсад Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа хүлээн зөвшөөрүүлээгүй шалтгаан болжээ. Монголын талаас Английн Засгийн газарт өгсөн уриалга-захидал нь Английн хувьд бүс нутгийн хэмжээнд их гүрний ашиг сонирхол нь зөрчилдсөнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн энэхүү нууц захидал нь цуврал ботид орсон бичгийн шинэ баримт болохыг номын зохиогч, тус музейн захирал, Академич С.Чулуун онцлоод, “Сайн ноён хан Намнансүрэнгийн тэргүүтэй Монголын сайд нарын төлөөлөл улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Орост 3 сар болсон нь ХХ зууны хамгийн урт хугацаанд хийсэн төрийн айлчлал юм. Мөн улс төрийн хамгийн олон төлөөлөгчтэй уулзсан айлчлал ч гэж хэлж болно. Оросын хаантай гэхэд хоёр удаа, УИХ-ын гишүүд, 11 сайд, дарга гээд бүх түвшний хүнтэй уулзсан байдаг”-ийг тодотгосон юм.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1878 онд Алтан ургийн язгууртан, нутаг усандаа "Догшин цоохор ноён" хэмээн алдаршсан Төгс-Очирын хоёр дахь хүү болж мэндлэн, 1896 оноос Сайн ноён хан, 1912 оноос нас барах хүртлээ Ерөнхий сайдаар 7 жил ажиллажээ.

Тэрээр 1911 онд манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Оросын хаант улсаас тусламж гуйх бичигт гарын үсэг зурж, тусгаар тогтносны дараа Засгийн газар бүрдүүлэхэд Шадар сайдаар, 1912 онд Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар томилогдон, 1915-1919 онд Цэргийн яамны сайдын албыг хавсран хашиж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 11 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 11 цаг 12 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 11 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 11 цаг 14 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 13 цаг 45 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 13 цаг 46 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 13 цаг 47 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 13 цаг 49 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 13 цаг 49 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 13 цаг 52 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 16 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 1 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 16 цаг 5 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 16 цаг 6 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 18 цаг 14 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 18 цаг 15 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 18 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 18 цаг 17 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 18 цаг 18 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 18 цаг 19 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top