Төслийг хэрэгжүүлэгчид роботуудыг туршихаас гадна барилгын бүх процессыг бүрэн автоматжуулахыг зорьж байна. Баригдсаны дараа уг вилла нь үзүүлэнгийн зориулалттай бус орон сууцны стандартуудыг хангасан байх ёстой ажээ.
Барилгын инновац ба судалгааны төвийн нээлтийн ёслолын үеэр уг төслийг зарласан байна. Тус төвийн зорилго нь дараагийн үеийн барилгын шийдлүүд, хотын систем, дэд бүтцийг хөгжүүлэх явдал юм.
Дэлхий даяар ажиллах хүчний хомсдол улам бүр хурцдаж байгаа бөгөөд робот техник, хиймэл оюун нь ажиллах хүчний хомсдолыг нөхөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дубайд баригдах вилла нь барилга барих явцыг автоматжуулахад тохиромжтой загвар болно гэж "Gulf News" цахим хуудсанд бичжээ.
Эх сурвалж: BelTA



