x

Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ

Бразилын хөл бөмбөгийн шигшээ багийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч Неймар 980 хоногийн дараа анх удаа үндэсний шигшээ багийнхаа төлөө талбайд гарлаа.

Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны гуравдугаар тойрогт Шотландын багтай хийсэн тоглолтын 76 дахь минутад сэлгээгээр талбайд гарчээ. Довтлогч Неймар шилбэний гурвалсан булчингийн гэмтлийн улмаас тэмцээний эхний хоёр тоглолтыг өнжөөд байсан юм.

Бразилын шигшээ баг Шотландын багийг 3:0 харьцаатайгаар буулган авснаар плей-оффын шатанд шалгарлаа. АНУ-ын Флорида муж улсын Майами хотод болсон тоглолтын гоолуудыг Винисиус (7 болон 45+3 дахь минут), Матеус Кунья (60 дахь минут) нар оруулжээ. Бразилчууд нийт 7 оноотойгоор С хэсгийг тэргүүлээд байгаа бол энэ хэсгийн нөгөө тоглолтод Мароккогийн шигшээ баг Хаитийн багийг 4:2-оор хожсоноор мөн адил 7 оноотой болсон ч нэмэлт үзүүлэлтээр бразилчуудын ард бичигдсэн байна. Харин Шотландын баг 3 оноотойгоор 3 дугаар байрт орсон бол Хаитийн баг (0 оноо) хүснэгтийн сүүлийг мушгилаа.

Бразилын баг зургаадугаар сарын 29-нд 1/16 шигшээд F хэсгийн 2-р байраар шалгарсан багтай тоглоно. Тус хэсгийн 2-р байрт орохын төлөө Нидерланд, Япон болон Шведийн шигшээ багууд өрсөлдөж байгаа юм. Харин Мароккогийн шигшээ баг зургаадугаар сарын 30-нд 1/16 шигшээд F хэсгийг тэргүүлсэн багтай тоглоно.

Өдгөө 34 настай Неймар Бразилын шигшээ багийн төлөө хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 18-нд тогложээ. Тэрбээр үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд Олимпын алт, мөнгөн медаль хүртсэнээс гадна, Холбоодын цомын тэмцээний аварга болж, Америкийн цомын тэмцээний шигшээ тоглолтод шалгарч байсан юм. Неймар Бразилын шигшээ багийн төлөө хамгийн олон гоол (79) оруулсан дээд амжилтыг эзэмшдэг. Энэ удаагийн тоглолт нь түүний шигшээ багийнхаа төлөө хийсэн 129 дэх тоглолт болж байна.

Неймар оролцсон бүх дэлхийн аваргын тэмцээндээ бэртлийн асуудалтай тулгарч байв. Тэрбээр 2022 оны ДАШТ-ий хэсгийн шатанд Сербийн шигшээ багийг 2:0-ээр хожсон тоглолтын үеэр бэртэл авч байсан. Мөн 2018 онд Неймар баруун хөлийн тавхайн бэртлээсээ болж гурван сарын турш эмчилгээ хийлгэн, бүрэн эдгэрч чадалгүй ОХУ-д болсон ДАШТ-д оролцож байсан юм. Харин 2014 онд нутагтаа болсон ДАШТ-ий үеэр тэрбээр нурууны бүсэлхийн хэсгийн гуравдугаар нугалмаа хугалж, Германы багтай хийсэн хагас шигшээ тоглолтыг (1:7) өнжихөөс өөр аргагүйд хүрч байв.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • JamesNava (105.116.7.114)
    I acquired my first home at the beginning of the year. To some, lottery players appear ridiculous, while we view it as a chance for an improved future. I’m known as Megan Taylor and I have played the lottery for ten years, yet I haven’t won anything substantial. In my pursuit of understanding how to win better, I was advised to consult jbee spyhack, the priest who provided me with the precise 6 numbers that helped me secure the Mega Millions jackpot of $277 million after using his spell powers and following his guidance. jbee spyhack services is top notch, and I believe your dreams aren’t finished unless you decide they are. Contact jbee spyhack the priest, and he will assist you in realizing your aspirations. Email: jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top