Илон Маскийн xAI компани асар их хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулдаг, дэлхий дээрх хиймэл оюуны сургалтын анхны кластер болох “Colossus 2” супер компьютерыг ашиглалтад оруулсан тухай И.Маск Х нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгдсэн байна.
Шинэ систем нь өмнөх Colossus 1-тэй адил Grok-ийн том хэмжээний хэлний загваруудыг сургах зориулалттай юм. Анхны кластерийг бүрэн ашиглалтад оруулахад 122 хоног зарцуулж байсан бол Colossus 2 нь ашиглалтад оруулах үед 1 гигаватт цахилгаан хэрэглээний босгыг давсан бөгөөд цаашид 2 гигаватт эрчим хүч хэрэглэх ажээ.
И.Маскийн мэдэгдсэнээр, нэгдүгээр сарын 17-ноос дөрөвдүгээр сар хүртэл супер компьютерын хүчин чадлыг 1.5 ГВт болгож нэмэгдүүлнэ. Тогтмол 1 гигаваттын ачаалал нь Сан-Франциско зэрэг томоохон хотын оргил хэрэглээнээс ч их бөгөөд том цахилгаан станцын хүчин чадалтай дүйцэхүйц юм. xAI компани Мемфис хотод 92 900 хав.дөр.м талбайтай агуулах болон ойролцоох газруудыг нь худалдаж авснаар супер кластер барих боломжтой болжээ.
Эх сурвалж: New-science



