x

Гэр хорооллын газраа чөлөөлсөн 180 өрх орон сууцандаа орлоо

Өчигдөр нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол орчимд "Пример инвестмент"  ХХК-ийн барьсан 60 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, орон сууцны 14 дүгээр хороололд барьсан "Зургаан талт" компанийн ашиглалтад оруулсан 120 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, газраа чөлөөлсөн иргэдэд байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 14/02, 2014 оны 19/23, 2018 оны 127 дугаар тогтоолын дагуу гэр хорооллыг барилгажуулах төслийг 25 байршлын 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх юм. Тус батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь 16.317 нэгж талбай бүхий 1516.6 га газрыг хамарч, гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амийн есөн хувийг эзэлж байна.

Дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр эдгээр байршлуудад 89.968 айлын 961 блок орон сууцны барилга барих юм. Ингэснээр гэр хорооллын өрхийн 41.5 хувь нь орон сууцанд орох боломжтой болно.

Эл төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 1.712 нэгж талбайн газрыг чөлөөлж, 7.227 айлыг орон сууцанд оруулж, 5001 айлын янданг буулгаж, агаарын бохирдлыг үүсгэх эх үүсвэрийг мөн хэмжээгээр бууруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гэр хорооллын газраа чөлөөлөн орон сууцанд орж байгаа иргэдэд байрны түлхүүрийг гардуулахдаа хэлсэн үгэндээ "Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол агаар орчин, хөрсний бохирдлын асуудал юм. Үүнийг шийдвэрлэх гол гарц төдийгүй, хамгийн оновчтой шийдэл бол иргэд Гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа агентлагууд, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газраа чөлөөлүүлэн, амьдрах орчиноо сайжруулж, орон сууцанд орох боломж юм. 2018 оныг НИТХ, НЗДТГ-аас "Иргэдийн оролцоотой амьдрах орчиныг сайжруулах жил" болгон зарласан. Үүний илэрхийлэл болж өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдтэйгээ хамтран 60  айлын орон сууцыг хүлээн авч байгаа явдал юм. Төсөлд оролцон өөрийн амьдарч байсан газраа төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран Улаанбаатар хотын агаар орчины бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан иргэдэд талархаж байгаагаа илэрхийлье" гэв.

Төсөлд хамрагдан  газраа орон сууцаар сольж байрны түлхүүрээ гардан авсан иргэдийн төлөөлөл нийслэл хотын удирдлага болон төслийг хэрэгжүүлэгч компаниудад талархалаа илэрхийлж байлаа.

Төслийн нээлтэд оролцсон албаны хүмүүс орон сууцны байртай танилцах үеэр оршин суугаа газраа чөлөөлөн  байранд орсон залуу гэр бүлийн төлөөлөл болсон иргэн н.Мөнхбаатар  Нийслэлийн удирдлагыг өргөө гэрийнхээ хойморт урьж хүндэтгэл үзүүллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.114)
    Сайхан байна ш дээ Батүүл дарга л энэ санаачилгыг анх гаргаж зөв л юм хийж дээ. Аз жаргалтай амьдраарай
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 24 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 40 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 45 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 52 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 2 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 14 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 33 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 40 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 51 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 1 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 15 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 47 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 57 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top