x

Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хоёр дахин хэмнэлттэй

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан хотын удирдлагын баг өнөөдөр Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Таван толгой түлш ХХК нь Засгийн газрын тогтоолоор энэ оны тавдугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн долоон сарын хугацаанд хоёр үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байгаа аж.Таван толгой түлш ХХК-ийн нэгдүгээр үйлдвэр нь жилдээ 2,000 тонн сайжруулсан шахмал түлж үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Анх 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ДЦС 2-ын дэргэд 14 тэрбум төгрөгөөр баригдсан шахмал түлшний үйлдвэрийг тухайн үед тэндэрт ялсан компани нь технологийн алдаа гаргаснаас болоод бүрэн ашиглалтад оруулж чадаагүй байна. Үүнийг Таван толгой түлш ХХК хүлээн авч засаж, шинээр ашиглалтад оруулснаар 2 дугаар үйлдвэрээ болгожээ. Энэ үйлдвэр нь жилдээ мөн 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

“Манай компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш нь олон улсын стандартын шаардлага хангасан. Шахмал түлшний 5, утааны 4, зуухны нэг үзүүлэлтийг бүрэн хангасан. Улаанбаатар хот жилдээ дунджаар 1.2 сая тонн нүүрс түлж байгаа. Бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш бол 600-700 тонн нийт 220 мянган гэр хорооллын өрхийг бүрэн хангана. Энэ нь шатааж байсан нүүрсний хэмжээ хоёр дахин багасна гэсэн үг. Түүнээс гадна нүүрснээс ялгардаг хорт үзүүлэлтүүд олон дахин буурсан байгаа. Өнөөдөр хэрэглэж байгаа Налайх, Багануур, Тавантолгойн нүүрснээс манай үйлдвэрлэж байгаа түлш хоёр дахин хэмнэлттэй, хоёр дахин илчтэй. Дараа жилийн өвөл бид ийм гамшгийн хэмжээнд байхгүй гэдгийг баттай хэлмээр байна” хэмээн Таван толгой түлш ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Түүхий нүүрсийг орлох бүтээгдэхүүн нь түүнд агуулагддаг дэгдэмхий хий, хорт бодисыг бууруулсан сайжруулсан түлш юм. Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэр нь иргэдийг нь нүүрсний оронд шахмал түлшээр цаг алдалгүй хангаж байх зорилготой. Үйлдвэрлэж байгаа энэхүү сайжруулсан түлш нь илч болон шатах хугацааны хувьд илүү хэмнэлттэй байгаа” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хотын удирдлагууд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахтай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, үр дүнтэй болгох талаар олон ажил хийж байна. Үйлдвэрүүдийн бэлэн байдлыг хангах, сайн чанарын түлшээр иргэдийг хангах зорилготой ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.

Ирэх онд иргэдийг түүхий нүүрсний оронд шахмал түлшээр хангахад үйлдвэрүүдийн бэлтгэл ажил хамгийн чухал. Үүнтэй бид газар дээр нь ирж танилцаж байна. Мөн бэлтгэл ажлаас гадна шахмал түлшний чанар стандарт сайн байх ёстой” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.136)
    овоо доо амжтлт хүсэе. хүхэр болон угаарын хий дээрээ л арга хэмжээ аваарай. бусдаар пм бол буух нь ойлгомжтой
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 26 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 41 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 47 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 54 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 16 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top