x

Г.Уянгахишиг: Оюу толгойтой хэлэлцээр хийх хугацааг сунгачихсан байгаа

Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.

-ХҮН нам Их хурлаа өнгөрсөн бямба гаригт хийлээ. Энэ хурлаар ямар, ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Манай ХҮН нам VIII ээлжит Их хурлаа зохион байгуулж, үндсэн дөрвөн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн дүрмийн шинэчилсэн найруулгаа баталсан. Хоёрдугаарт, намын даргыг томилох асуудал яригдсан. Гэвч Удирдах болон Төлөөлөх зөвлөл дээр асуудлаа урьдчилж ярилцаад намын даргын бүрэн эрхийг сунгах гэсэн томьёоллоор Их хурал дээр санал хураасан. Нэр дэвшүүлэх хороон дээр албан ёсоор өрсөлдөгч гарч ирээгүй. Гуравдугаарт, хяналтын байгууллага буюу Хариуцлагын ерөнхий хороогоо байгуулсан. Хуучин манай дээр хуулиараа Хариуцлагын хороо нь нэг хүнтэй л ажиллаж байсан. Харин энэ удаад таван гишүүнтэй болгож өөрчилсөн. Гэвч шинэчилсэн дүрэм бүртгэгдэх хүртэлх хугацаанд хуучнаараа ажиллана гэсэн үг. Дөрөвдүгээрт, Төлөөлөх зөвлөлийн бүрэлдэхүүнээ батламжиллаа. Улс төрийн намын тухай хуулиараа сонгох, эсвэл батламжлах гэсэн зохицуулалттай байгаа. Мөн төлөөлөх зөвлөлийн маань бүрэн эрх нь дүрэм батламжлагдсанаар хэрэгжиж эхлэх учиртай.

Нэмж хэлэхэд, намын дүрэм бол Их хурал, Удирдах байгууллагаараа баталснаар шууд хүчин төгөлдөр үйлчлээд явах ёстой. Улс төрийн намын тухай хууль дээр ч гэсэн Дээд шүүх бүртгэснээр хүчинтэй болно гэсэн заалт байхгүй. Дээд шүүхэд хүргүүлнэ, тэгээд л болно. Гэтэл нэг сонин өгүүлбэр байгаа нь “…Дээд шүүх шийдвэрлэнэ. Тэр нь эцсийн шийдвэр байна” гэж байгаа юм. Тиймээс энэ хэсгийг эргэж хармаар санагддаг. Ер нь сая шинээр баталсан дүрмийг маань хүчин төгөлдөр болоогүй гэж үзвэл бид хуучин дүрмээ бариад явах уу гэдэг эргэлзээ бий. Тиймээс шинэ дүрэм батлагдтал хуучин дүрмээ авч явъя гэдэг санаагаар бид шийдвэрлээд явсан.

-Бусад намаа бодоход нэлээд хожуу Их хурлаа хийлээ. Тэгэхээр Дээд шүүхээс танай дүрмийг буцаавал нөгөө хуульд заасан хугацаандаа амжихгүй байх эрсдэл байгаа юм биш үү?

-Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг авна гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Их хурлаа хуралдуулаад, дүрэм, төлөөллийн байгууллагуудынхаа бүрэлдэхүүнийг шинэчлэн баталчихсан. Ингээд намын зүгээс бүх үүргээ биелүүлчихсэн гэсэн үг. Тэгэхээр хуулийн хувьд зөрчил байхгүй. Дээд шүүх бүртгэх эсэх, хэзээ бүртгэх зэрэг нь дараагийн асуудал. Магадгүй бид энэ оны нэгдүгээр сарын 1-нд өгсөн байлаа ч Дээд шүүх батламжлахгүй өдийг хүрч ч болно. Энэ тэдний эрхийн асуудал.

-Ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сонгосон байсан. Учир нь юу вэ?

-Намын барьж байгаа бодлого Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын болон Засгийн газрын гишүүн байхгүй. Яг намынхаа ажилд төвлөрнө гэж байгаа. Энэ утгаараа ЕНБД П.Ганзориг маань УИХ-ын гишүүн болсон учраас ажлаа Д.Гантулга даргад хүлээлгэж өгсөн. Ер нь ЕНБД гэдэг бол гүйцэтгэх зөвлөлөө толгойлдог, намынхаа бүтэц бүрэлдэхүүн, өдөр тутмын ажлын авч явдаг, сонгуульд бэлддэг албан тушаал. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн ч гэсэн бүтэн цагийн ажил. Гэтэл энэ хоёр ажлыг нэг хүн хийхэд хэцүү. Тэр утгаараа П.Ганзориг гишүүн маань ажлаа өгсөн.

-Оюу толгойн асуудалтай холбоотой нээлттэй сонсгол түрүү долоо хоногт болж өнгөрлөө. Та сонсголыг анзаарч амжив уу. Хэрхэн дүгнэж байна вэ?

-Яг үнэндээ сонсгол руу 100 хувь анхаарч чадаагүй. Гэхдээ явцаас нь харахад бид хяналтын сонсголыг буруу ойлголттой явуулаад байдаг. Шүүхийн танхим шиг, байцаалт аваад байгаа юм шиг, нөгөө талдаа хэрэг хийчихсэн хүмүүс мэт ойлгоод сонсголд дуудагдана гэдэг бараг гэмт хэрэгт яллагдаж буй юм шиг орчин бүрдээд байдаг болчихоод байна. Уг нь хяналтын сонсгол гэдэг тухайн объект дээрээ буюу яг суудал дээр төвлөрч орж ирэх ёстой. Сонсголд дуудагдсан хүмүүс бүгд гэрч. Тиймээс тэр хүний хувьд буруутгал дээр биш, тухайн цаг үед болсон үйл явдал дээр ямар нөхцөл байдал үүсч байсан талаар мэдээлэл авах ёстой юм. Оюу толгойн сонсгол эхлэхдээ яг л дээр хэлсэн шиг арга барилаар явж байна даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Өөрөөр хэлбэл, үр дүн буюу асуудалд шийдэл гаргах гэхээсээ илүү хаа байсан 20 жилийн өмнөх асуудал дээр гэм буруутан олох гэж байгаа юм шиг хандсан. Харин явцын дунд оролцсон хүмүүсийн цар хүрээ ч олон болсон. Ер нь шийдвэр гаргах түвшинд байсан хүмүүсийн мэдээлэл гэдэг хамгийн үнэ цэнэтэй. Тэр утгаараа энэ сонсголын үр дүн гарч байна гэж үзэж байгаа. Харин үүнээс тухайн үед байгуулсан гэрээнд хэн буруутай байсан гэдгээс илүү дараагийн гэрээ хэлцлээ ямар түвшинд хийх вэ гэдэг дээр анхаарах ёстой. Цаашдаа Онтрэ гоулдын хувь эзэмшил, тусгай зөвшөөрлийн асуудал яригдана. Үүн дээр үнэхээр хуулиараа роялти байдаггүй юм бол Ашигт малтмалын тухай хуульдаа тусгаж өгөх ёстой юу. Өнөөдөр бидэнд 0-34 хүртэл хувь гэж байгаа. Энэ нь тодорхой тоогоор байх уу, эсвэл хувьцаа байх ёстой юм уу. Хувьцаа байвал алтан хувьцаа байж болохгүй юу гээд олон асуудлыг бодох ёстой. Энэ бүхэн сонсголын үр дүнгээр хүмүүсийн толгойд сууж орсон байгаасай л гэж хүсч байна.

-Засгийн газраас хэлэлцээр хийх ажлын хэсэг гарчихсан байгаа. Үлдсэн хугацаа нь бараг 14 хоног л байх шиг байна. Тэгэхээр хэлэлцээрт энэ сонсгол ямар нэгэн байдлаар нөлөөлөх болов уу?

-Засгийн газар хэлэлцээрээ эхлүүлчихсэн явж байгаа. Хоёр талаасаа тохиролцоод ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл хугацаагаа сунгачихсан байгаа. Тэр хүртэл хүүгийнхээ тохиролцоог хийгээд хэлэлцээрээ хийх болов уу гэж харж байна. Сонсголыг эергээр харах юм бол Монгол Улсын Их хурал болон Засгийн газар, ер нь ард иргэд маань хамтарсан гэрээний талаар маш сайн ойлголттой боллоо. Санхүүжилтийн, хувьцаа эзэмшигчийн, хөрөнгө оруулалтын гэрээ гэж тусдаа, ийм байдаг юм байна гэдгийг мэдсэн байх. Ингэснээр Засгийн газрын одоо болон дараа, дараагийн удаад хийх хэлэлцээр дээр илүү мэдлэгтэйгээр оролцоно гэсэн үг. Нөгөө талаасаа айхтар сөрөг нөлөөлөл гайгүй болов уу. Яагаад гэхээр яг хэлэлцээр явж байхад хэлэлцээрийн нууц гэж байдаг. Тэр бүхэн нэг их хөндөгдөөгүй байх. Мөн энэ бол анх удаа хийх гэж байгаа хоёр талын хэлэлцээр биш шүү дээ.

-Оюу толгойн үр ашгийг улам нэмэгдүүлэх, бусад уул уурхайн төслийг алдагдалгүй, ашигтай байлгахын тулд ямар байдлаар гэрээлэх ёстой юм бэ?

-Монгол Улс заавал энгийн хувьцаа эзэмшигчээр оролцоно гэдэг нэг их зөв хувилбар биш. Учир нь маш өндөр үүргүүдтэй. Менежментэд их оролцдог, хувьцаандаа нийцсэн хөрөнгө оруулалтыг заавал хийх ёстой байдаг. Энэ чинь л одоо Оюу толгой дээр гараад байгаа зовлон шүү дээ. Уг нь татвар хураамж, роялтигаараа л авах ёстой юмаа авчихмаар байгаа юм. Ажлын байр бий болж, түүгээр дамжаад Нийгмийн даатгал гээд маш олон зүйл орж ирдэг. Мөн тухайн компанийн гаргасан шийдвэрт хориг тавих эрхтэй алтан хувьцаа эзэмшигч болж болно. Үүнээс гадна манайх “Орано Майнинг”-тай хийсэн гэрээгээр төр тодорхой хувийн бүтээгдэхүүн аваад түүнийгээ борлуулах эрх авсан. Яг үүнтэй адилхан тохироог оруулж болно. Оюу толгой дээр гэхэд төр зэс авах боломжгүй. Энэ мэтчилэн зөвхөн хувьцаагаар юм авдаг юм биш. Маш олон нөхцөлөөр төр авах өгөөжөө нэмэгдүүлэх боломж байдаг. Одоо бол Оюу толгой дээр шууд ингэнэ гээд дайрч орох хэцүү.

-Яагаад?

-Уул уурхайн төсөл гэдэг маш онцлогтой. Анх эхлэхэд л бүх зүйл тодорхой байж, тийм итгэл үнэмшилтэй байж хөрөнгө оруулдаг. Маш их зардал гарч байж, дараа нь өгөөж нь орж ирдэг. Тиймээс одоо Оюу толгой дээр анхааралтай хандахгүй бол дараа, дараагийн хөрөнгө оруулагчид орж ирэхэд хэцүү. Төр засаг маш хариуцлагатай шийдвэр гаргадаг байх ёстой. Нэгэнт гаргасан шийдвэрээ дагаж мөрддөг, түүнийгээ байн байн сольдоггүй залгамж халаатай байх хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top