x

“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.

Өдөрлөгт 27 байгууллагын 400 орчим хүн хамрагдсан бол тэнд тамирчин, дасгалжуулагч нар идэвхтэй, тогтмол дасгал хөдөлгөөн хийсний дүнд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаж байна. Түүнчлэн үндэсний шигшээ багийн тамирчид тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт мандуулах замдаа туулсан бэрхшээл, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр алдрын оргилд гарсан замналаа хуучлахаас гадна нийтийн биеийн тамир тамирыг сурталчилан таниулах чиглэлээр “Шугаман бүжиг”, “Uuree dance” бүжгийн үзүүлэх тоглолт, аэробик, таеквондо, гимнастик, спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт зохион байгуулж байна. Мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс сорил авч зөвлөгөө өгсөн бөгөөд хоол зүй, биеийн жингийн индекс тодорхойлох үйлчилгээ үзүүлж байна.

ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ “Соёл-оюун санааны дархлаа, спорт-эрүүл амьдралын суурь, аялал жуулчлал-эдийн засгийн гарц, залуучууд-ирээдүй юм” нээлтийн үгэндээ онцлов.

Гурван өдөр үргэлжлэх эл өдөрлөгөөр дөрвөн салбарын үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Тухайлбал, соёлын урлагийн тоглолт, VR аялал, хүүхдийн хөтөлбөр, бие бялдрын сорил, сэтгэл зүй, хооллолтын зөвлөгөө, “Go Mongolia” брэнд, аяллын шинэ чиглэлүүд, хуулийн хэлэлцүүлэг, “Youth cart”, үзэсгэлэнг зохион байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top