x

Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр нийт байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж буйг Архивын ерөнхий газар мэдээллээ.

Тодруулбал, 5581 байгууллагаас 3809 буюу 68.28 хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж буй ажээ. “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” тогтоол, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталсан. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2021, Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 онд тус тус батлан, өнгөрсөн онд улсын үзлэг зохион байгуулж, архив, Албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ. Үзлэгийг энэ оны эхээр зарим байгууллагад үргэлжлүүлэхэд дундаж үнэлгээ нь 83.6 хувь гарчээ. Зарим байгууллага “бүрэн хангалттай”, “маш сайн” үнэлгээ авсан байна.

Манай улс 1970 оноос бичиг хэргийн хөтлөлт, архивын улсын үзлэг хийж эхэлсэн бөгөөд 1984, 1990, 1995, 2000 онд төрийн архивын ажилд, 2004, 2009, 2015, 2019 онд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулсан байдаг.

Төрийн байгууллагын архив, бичиг хэргийн түвшинг тогтоох хууль, журам, стандартын хэрэгжилтийг шалгах, байгууллагын ажлыг үнэлэх, бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилготой улсын үзлэг нь байгууллагын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, архив, бичиг хэргийн ажлыг стандартчилах, зөрчлийг арилгах, сайжруулах, улсын хэмжээнд нэгдсэн үнэлгээ, бодлого боловсруулахад чухал нөлөөтэй билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top