x

Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Буянт-Ухаа ордонд болно

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол шагнал гардуулж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спортын ордонд болно.

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-нд үүссэн маргаан нэг мөр цэгцэрч, Бөхийн өргөө хэвийн үйл ажиллагаагаа явуулхаар болсон. МҮБХ-ны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар уулзаж, бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Харин Бөхийн өргөөг нээж, бөхөө, үзэгчээ авахад бэлэн болоогүй байгаа аж. 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг энэ удаад Буянт-Ухаа спортын ордонд хийхээр тов нь эрт гарч билетээ зарсан. Харин Цагаан сарын барилдаан Бөхийн өргөөнд болох магадлалтай. 

МҮБХ-ны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Энэ жилийн арванхоёрдугаар сарын 29-ний барилдааныг Нисэхэд байрлах Спортын ордонд зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газартай тохиролцчихсон. Ер нь олон үзэгчтэй томоохон барилдаануудыг тэнд зохион байгуулах тохиолдол байж болно" хэмээн хэлж байсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 24 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 40 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 45 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 52 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 2 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 14 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 33 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 40 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 51 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 1 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 15 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 47 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 57 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top