x

“Британи дахь Монголчууд 55” ном ирэх онд нээлтээ хийнэ

Монгол Улс, ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиж байгаа. Энэ хүрээнд Лондон хотноо үүсгэн байгуулагдсан “Жи-СтудиМН” гэрэл зургийн студи Британид ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг фото зургаар олонд таниулж, Британи-Монгол иргэдийн хоорондын хамтын ажиллагааг сурталчлан дэмжих “Британи дахь Монголчууд 55” төсөл хэрэгжүүлж байна.

“Жи-СтудиМН” гэрэл зургийн студийн хамт олон энэ оны хоёрдугаар сараас “Британи дахь Монголчууд” төслийн нэгдүгээр үе шат болох 55 цуврал фото зураг авалтыг хийж дууссан байна. Уг төсөлд Британи улсын төрийн байгууллага, томоохон их, дээд сургуульд багшилж буй багш, судлаач, хувиараа бизнес эрхэлж буй бизнес эрхлэгч, уран бүтээлчид зэрэг олон салбарт ажиллаж буй Британийн нийгэмд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж буй Монголчуудыг хамруулахыг хичээжээ. Мөн Британид үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын үүсгэн байгуулсан олон нийтийн байгууллагуудын төлөөллийг түлхүү оролцуулсан бөгөөд Лондон, Манчестер, Ноттингхам, Оксфорд, Кэмбридж, Пэтэрбороу, Пристон хотод зураг авалт хийжээ. Түүнчлэн Шотланд улсад амьдарч буй Монголчуудын төлөөллөөс урьж оролцуулсан байгаа.

Их Британи улсад өөрсдийн эзэмшсэн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараар янз бүрийн салбарт маналайлж, үнэлэгдэж яваа Монголчууд олон бий. Британийн засгийн газрын инновацийн төвд сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтнээр ажиллаж байгаа мэргэжилтэн, Британийн томоохон их сургуулиудад ажиллаж байгаа судлаачид, хөтөлбөрийн захирал, ахлах багш, Дэлхийд алдартай одуудын хувцасыг захиалгаар оёдог компанид дэлхийн шилдэг загвар зохион бүтээгч нартай хамтран ажилладаг дээд зэрэглэлийн хувцасны технологич, бүтээлч оёдолчин, Генисийн номонд уран нугаралтын төрөлд хамгийн анх бичигдсэн Монгол хүн, Английн мэргэжлийн боксын нээлттэй тоглолтын аварга, Британид зохиогддог чөлөөт бөхийн тэмцээнүүдэд оролцож 8 удаа түрүүлсэн тамирчин, НҮБ-ын чуулга уулзалтуудад үг хэлж түүнчлэн НҮБ-ын радиод Монгол гэсэн дуу хоолойг Дэлхий дахинаа хүргэсэн зохиолч, Британийн эрүүл мэндийн байгууллагад зөвлөх эмч гэх зэрэг өрсөлдөөн, шалгуур өндөртэй ажил, албан тушаалд Монгол хүн маналайлан ажиллаж байхыг хараад үнэхээр бахархадаг. Мөн Британид өндөр татвар төлөөд хувийн бизнесээ эхлүүлээд амжилтай яваа олон Монголчууд, хэл соёлоо үр хүүхдүүд хойч үедээ заан сургаж яваа багш нар чөлөөт уран бүтээлчид гээд дурьдвал олон болно. Гадаадад амьдарч байгаа Монголчууд тухайн амьдарч буй улс, нийгэмдээ бас тодорхой хэмжээгээр бодит хувь нэмэр оруулж байдаг гэдгийг үүнээс харж болох бөгөөд нөгөөтэйгүүр Монголчууд өндөр хөгжилтэй улс орнуудад ийнхүү амжилттай яваа нь Монгол хүний чадварыг харуулаад зогсохгүй дараа дараагийн үеийнхэнд олон боломжийг бий болгож буй юм.  Мөн хаа газрын Монголчууд маань амьдарч буй орчноосоо Монголд хэрэгтэй авч хэрэгжүүлж болох санаа, төслийг байнга эрэлхийлж явдаг. Тийм учраас эдгээр Монголчуудаа олонд таниулах нь энэхүү төслийн гол зорилго юм. 

Уг төслийн II үе шат болох “Британи дахь Монголчууд” номын хэвлэлийн эх бэлтгэх ажил эхэлсэн бөгөөд номын нээлт болон фото үзэсгэлэнг 2019 оны нэгдүгээр сард Лондон хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан Монгол-Англи хэл дээр хэвлэгдэх энэхүү бүтээлийг түүхэн баримт болгох үүднээс  Британийн зарим их, дээд сургууль болон нийтийн номын сангууд, Монгол Улсын төв номын сан, Гадаад харилцааны яамны архив, Их сургуулиудын номын санд хадгалуулахаар зорьж байна. 

"Зураг бол түүхийн гэрч". Энэ ч утгаараа тус бүтээл нь түүхийн нэгэн баримт, судалгааны бүтээл болон үлдэн хэмээн үзэж байгаа юм. 

Энэхүү төслийг Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Элчин сайд Н.Тулга, Британи-Монголын худалдааны танхимын дарга, Английн парламентийн гишүүн Жон Гроган дэмжин ажиллаж байгаа юм.  

Tөслийн зөвлөхөөр Британийн фото зурагчин, “First women UK” төслийг санаачлагч, "100 First Women Portraits” номын зохиогч Анита Корбин, Чөлөөт уран бүтээлч, зураач, “Art London International Awards” олон улсын үзэсгэлэнгийн шүүгч Т.Отгонбаяр, Британи дахь Монголчуудын Холбооны тэргүүн Д.Цэрэнбат мэргэжлийн болон бусад талын зөвлөлгөө өгч, Цахим Өртөө Холбоо, Британи дахь Монголчуудын Холбоо, Манчестер, Ноттингхам, Кэмбридж хотод ажиллаж амьдарч буй Монголчууд зэрэг олон байгууллага болон тус төсөлд оролцсон Монголчууд өөрсдийн боломжоор дэмжиж хамтран ажилласан. Тиймээс “Британи дахь Монголчууд” фото төсөл бол Британи ажиллаж амьдарч буй Монголчуудын хамтын бүтээл юм”. 

"Британи дахь Монголчууд” номын Монгол хэлний редактороор Их Британи дахь монгол хэлний сургалтын төв ТББ-ын тэргүүн, Манчестер дахь Монгол сургуулийн багш Доктор С.Мөнхтуяа, МУИС-ийн докторант, Лондон дахь МУ-ын ЭСЯ-ны зөвлөх асан Л.Отгонбаяр, Англи хэлний редактороор судлаач, консалтант Матев Хэндэрсон, орчуулагчаар Лондон Соут Банк Их Сургуулийн ахлах багш,“Бритишэдү” боловсролын байгууллагын боловсролын зөвлөх Доктор М.Саранзаяа, номын загвар дизайныг график, загвар зохион бүтээгч Д.Уянга нар гар бие оролцон ажиллаж байгаа юм.

2019 онд Жи-СтудиМН-ээс Монгол Улстай ямар нэгэн байдлаар холбоотой хамтран ажилладаг британичуудыг олонд таниулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top