x

Энэ оны баримтаа ирэх сарын 8-наас хойш бүртгүүлбэл урамшуулал бодогдохгүй

​​​​​​Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна. Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстой. Тэгвэл иргэдийн хувьд зарим бүртгүүлсэн баримтад "ААН илгээгээгүй" гэсэн төлөв гарч ирдэг. Үүнийг хэрхэн засах талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс тодруулсан юм.

Заавал Дахин автагдашгүй төлбөрийн дугаар /ДДТД/ буюу 35 оронтой тоог үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагддаг гэсэн үг
-"ААН илгээгээгүй" гэсэн төлөвтэй баримт ямар учраас үүсдэг талаар тайлбарлахгүй юу?

-ААН илгээгээгүй төлөв маань өөрөө нэлээд олон шалтгаантай. Нэгдүгээрт, үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа ирүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа буюу 72 цагийн дотор илгээх ёстой. Хэрэглэгч QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний кодыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөвтэй байгаад байвал тухайн байгууллага мэдээллээ ирүүлээгүй байна гэсэн үг.

Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог.

Гуравдугаарт, үнийн дүнг буруу оруулснаас үүдэн ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Зарим хэрэглэгчдийн хувьд дэлгүүрээс бараа авангуутаа буцаалт хийдэг. Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаачихдаг. Тэгэхээр татвар төлөгч бизнес эрхлэгч маань энэ барааг буцаасан гэдэг үүднээс буцаалтаар тэмдэглэдэг. Үүнээс шалтгаалан баримт дээр нь ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг.

-ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримтыг хэрхэн засах ёстой вэ?

-ААН илгээгээгүй байгаа төлөвтэй баримтыг нэгдүгээрт ebаrimt.mn сайтад сугалааны дугаараар оруулах уу, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ оруулах уу гэсэн сонголтоос баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад ороод ирнэ.

Сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлвөө устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана. 

Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар бүртгүүлснээр баталгаажина. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг.

-Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд баримтаа бүртгүүлсэн байх ёстой гэсэн. Дээрх хугацаанаас хойш 2018 оны баримтаа бүртгүүлбэл яах вэ?

-Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд баримтаа бүртгүүлэх хэрэгтэй. 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш бүртгүүлбэл тухайн баримт маань ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог. Яагаад гэвэл буцаан олголт маань ирэх оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагддаг. Дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй гэсэн үг.

Их, дээд сургуулийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах бол заавал ебаримттай байх ёстой 

-Зарим иргэдийн хувьд бүртгэлийн дугаар, нууц үгээ мартах тохиолдол гардаг. Дээрх мэдээллийг мартсан бол хэрхэн сэргээх вэ?

-Хэрвээ утасны дугаар тань солигдоогүй бол 131313 тусгай дугаарт “?” тэмдэгтийг илгээснээр таны дугаар дээр бүртгэлтэй хэрэглэгчийн нэр, бүртгэл ирдэг. Бүртгэгдээд гарч ирэхгүй байна гэвэл ТЕГ-ын 1800-1288 дугаарт залгаж, регистрийн дугаараа шүүлгүүлэн засвар хийлгэж болно. Түүнчлэн харилцах банкны дансны дугаараа зөв хийсэн эсэхээ шалган баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хаагдсан банкны данс руу таны урамшууллын мөнгө орохгүй буцаагддаг байгаа.

-Он гараад татварын хөнгөлөлт олгогдож эхэлнэ. Иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдээс заавал ебаримтыг шаардаж байгаа. Бүрдүүлэх материалын жагсаалт хэвээрээ. Төлбөр төлсөн баримт маань заавал ебаримттай байх ёстой. Иргэд тухайн газраас нэхэж авах ёстой бөгөөд өгөхгүй гэвэл гомдлоо харьяа Татварын газарт мэдүүлэх боломжтой.

Ярилцсан Т.Сайнбуян

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 27 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 47 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 55 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 17 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top