x

Х.Баянмөнх: Бид эвлэрсэн, дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг тойрсон маргаан дуусч өнгөрсөн хавраас хойш битүүмжлэгдээд байсан Монгол бөхийн өргөөний үйл ажиллагааг эхлүүлж, монгол бөхийн хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдсэн талаар хэвлэлийн хурал хийлээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ:  Үүсээд байгаа нөхцөл байдлыг хүмүүс мэдэж байгаа. Одоогоор Бөхийн өргөө хаалттай байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн өмч хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөг тал талаас эвдэж сүйтгэхгүй байх баталгаа гаргаж өг гээд хамгаалалсан байгаа. 

Х.Баянмөнх аварга бид хоёр тал талаасаа ахмад настай нь, бид 20 насны зөрүүтэй хэдий ч аав хүү шиг, ах дүү шиг барилдлагатай хүмүүс. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсаны эцэст Монгол бөхийн төлөө санал санаачилга гаргая гэж ярилцсан. Ингээд Бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулаад байна.

Бидний зорилго бол шүүхээр явж байгаа маргаанаас тусдаа. Бид зөвхөн Бөхийн өргөөний үйл ажиллагаа болон бөхийн барилдаануудыг зохион байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн.

Бид хоёрт ямар нэгэн байдлаар санал бодол зөрөөд байх юм байхгүй. Би бол номхон даруу байхыг эрмэлздэг. Би хэзээ ч дээд үеийн ах, нар бөхчүүдийнхээ өмнөөс сөрж үг хэлж байгаагүй. Ер нь бол монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, харуулж явах нь гаргасан амжилтаас илүү гэдгийг үнэ цэнэтэй гэдэг дээр бид хоёр санал нэгтэй байдаг. 

Шүүхийн шийдвэр хаанаа яаж гарахаас үл хамаараад Бөхийн холбооны эв нэгдлийг хангах ёстой гэдэг дээр бид нэгдсэн байр суурьтай байгаа. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. Монголын ард түмнээ чилээсэн энэ асуудалд бидний буруу үйлдэл байгаа бол бид ард түмнээсээ уучлал хүсэж байна. Бас Баянаа аваргынхаа сэтгэлд хүрээгүй асуудал байгаа бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө албан ёсоор уучлал хүсэж байна. Бидний хооронд муудалцаж байсан үе байхгүй, гэлээ.

Дархан аварга Х.Баянмөнх: Б.Бат-Эрдэнэ аваргадаа баярлалаа. Яг зөв юм ярилаа. Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. 

Монгол бөх бол аваргуудынхаа жудаг ёс зүйг дагаад удирдагдаад яваад ирсэн түүхтэй. Бөхчүүд зодог шуудгаа цүнхэлчихсэн, барилдах газаргүй, үзэгчид үзэх барилдаангүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Бид цэвэр Монгол бөхийн төлөө явна. 

Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. 

Аль ч холбооны талд шүүхийн шийдвэр гарсан бай тэр холбооныхон бид хоёртой зохицох ёстой. Дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй. Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна. Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. Бид хоёр өргөөгөө нээж, бөхийн барилдаанаа явуулах, бөхчүүдийн сахилга дэг журмыг сахиулахын төлөө л ажиллана. Бид бөхчүүдийг допингийн асуудлаас гаргана гэж тохирсон. Өнгөрсөн үйл явцын тухайд яривал Бат-Эрдэнэ бид хоёрын хувьд муудалцсан зүйл байхгүй. Яахав, үзэл бодлын зөрүүнээс болж бие биедээ ганц нэг хатуу үг хэлсэн тал бий. Харин бөхийн ёс жудгийн талаас бид хоёрт алдсан, хазгай мурий гишгэсэн зүйл бий гэлээ.

Мөн Б.Бат-Эрдэнэ аварга үргэлжлүүлэн, Бөхийн өргөөг нээж, барилдаануудыг тогтмол зохион байгуулна. Ордон, өргөө байхгүй болохоор үнэхээр хүнд байдаг юм байна. Бүх шатны барилдаануудаа энд тэнд түрээс төлж зохион байгуулж байна. 

Энэ жилийн арванхоёрдугаар сарын 29-ний барилдааныг Нисэхэд байрлах Спортын ордонд зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газартай тохиролцчихсон. Ер нь олон үзэгчтэй томоохон барилдаануудыг тэнд зохион байгуулах тохиолдол байж болно гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 25 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 40 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 46 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 53 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 3 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 15 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 41 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 52 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 2 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 16 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 48 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 58 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top