x

ЦЕГ: Баярын өдрүүдэд 13 хүн архинд хордож, амиа алдлаа

ЦЕГ-аас шинэ жилийн өдрүүдэд 24 цаг тасралтгүй эргүүл хийж байна. Шинэ жилийн өдрүүдэд 13 хүн архинд хордож амиа алдаж, 4000 гаруй хүн эрүүлжүүлэгджээ. Баяраар согтууруулах ундааг зохистой хэрэглэж, эд зүйлээ алдаж, осгож гэмтэхээс сэргийлэхийг анхааруулж байна. Шинэ жилийн энэ өдрүүдэд хоёр хүн хэт согтсоноос гадаа унаж, осгож эрүүл мэндээрээ хохирсон байна. 

Мөн баярын амралтын өдрүүдээр цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллана гэж мэдээллээ. 

Шинэ жилийн өдрүүдэд хэд хэдэн ноцтой хэрэг бүртгэгдлээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт 12 сарын 19-ний шөнө "Фарм трейд" компанийн манаачийг үл таних гурван этгээд хүлж, хутга тулган, айлган сүрдүүлж биед нь гэмтэл учруулан иргэн Б-гийн эзэмшлийн Чингэлэгт нэвтрэн 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан. Энэ хэргийг цагдаагийн ажилтнууд шуурхай илрүүлэн, 1995 онд төрсөн Т, Г нар бусадтай хамтран үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтогоод хэргийг шалгаж байна. 

Мөн Баянгол дүүргийн 7-р хороонд орших караокед үйлчлүүлж байсан А нь үл таних хүмүүст зодуулан ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа амь нас нь хохирсон хэрэг шалгагдсан. Баянгол дүүргийн Цагдаагийн  хэлтсийнхэн хэргийг шалгахад 25 настай хамгаалалтын албанд ажилладаг Ө гэгч хамт олонтойгоо тус караокегоор үйлчлүүлж байхдаа "Дуу дуулуулсангүй" гэх үл ялих шалтгаанаар тухайн хохирогчийн амь насанд халдсаныг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгаж байна. 

Шинэ жилийн баяраар шунахайн сэдэлт ноцтой дээрмийн гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Мөн архидан согтуурч, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ урьдчилсан мэдүүлгээр огт танихгүй, өс хонзонгийн сэдэлгүй хэрэг үйлдэгдлээ. Энэ хэргүүд дээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж, хэргийг илрүүлж байна. Ийм үед албан байгууллагууд харуул хамгаалалт, сонор сэрэмжээ сайжруулах, орой үдшийн цагаар анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 26 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 41 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 47 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 54 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 16 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top