x

2018 онд улсын хэмжээнд 4,367 удаа аюулт үзэгдэл тохиолдож 206 хүн амь насаа алджээ

Монгол Улсын хэмжээнд он гарсаар 12 дугаар сарын 17-ны өдрийн  байдлаар  нийт 4,367 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 206 хүн амь насаа алдаж, 67 хүн гэмтэж бэртэн, 1,417 мянган толгой мал хорогдож, 81.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

 

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 4.12 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1,125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 3-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 5-аар тус тус нэмэгджээ.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 37-оор буурч, аварсан эд хөрөнгө 20.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

2018 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:

Мөн 2018 онд эрэн хайх, аврах ажиллагааны 398, тээврийн хэрэгслийн ослын 70, нийт 468 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2,943 аврагч, 584 автомашин ажиллаж, 2,977 хүнд анхны тусламж үзүүлэн, 435 хүний амь насыг аварсан.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89.3 хувь буюу 3,903 нь гал түймэр, 4.57 хувь буюу 200 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 3.04 хувь буюу 133 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 2.26 хувь буюу 99 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 0.73 хувь буюу 32 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан нийт хохирлын 68 хувь буюу 55.8 тэрбум төгрөг нь гал түймрийн улмаас, 29 хувь буюу 24 тэрбум төгрөг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас, 3 хувь буюу 2.1 тэрбум төгрөг нь биологийн гаралтай аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан байна.

Аюулт, үзэгдэл ослын улмаас нас барсан иргэдийн ослын шалтгаанаар нь авч үзвэл 52 хувь буюу 108 хүн усны ослын улмаас, 37 хувь буюу 77 хүн объектын гал түймрийн улмаас, 6 хувь буюу 12 хүн бичил уурхайн ослын улмаас, 4 хувь буюу 8 хүн аадар бороо, үерийн улмаас, 0.5 хувь буюу 1 хүн химийн ослын улмаас амь насаа алдсан байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 55 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 11 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 16 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 23 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 33 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 45 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 4 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 11 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 22 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 32 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 46 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top