x

Энэ онд Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлжээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдан энэ онд хийсэн ажлаа хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөгөө баталлаа.

Танилцуулгаас үзвэл энэ оны 11 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өссөн бөгөөд газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна гэсэн үг юм.

Гол идэвхжилт Эмээлт, Хустай, Авдар уулын хагарлын дагуу явагдаж байгаагаас гадна Мөнгөнморьтын хагарал, Зүүнхараа орчим идэвхжилт өмнөх жилүүдээс харьцангуй илүү байгаа нь ажиглагджээ. Энэ хагарал 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн бөгөөд нарийвчилсан судалгаа хийх, энэ хагарлаас Улаанбаатар хотод учирч болзошгүй гамшиг, аюулыг дахин үнэлэх шаардлагатай гэж эрдэмтэд, судлаачид дүгнэсэн байна.

Байнгын ажиллагаатай зөвлөл энэ онд аймгуудад салбар зөвлөл байгуулж, орон сууцны барилгуудыг паспортжуулах, гамшгийн үед иргэд цугларах талбай, хоргодох байрыг тогтоож тохижуулах, аюулыг зарлан мэдээлэх, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах төв байгуулах, олон нийтийн сургалт, дадлагын танхимтай болох зэргээр ажиллажээ.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад багагүй хэмжээний хөрөнгө шаардлагатай тухай хурлын үеэр хөндөгдлөө. Тухайлбал ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга, байгууламжийг буулгах, шинээр барих, шинэчлэхэд нэг тэрбум 280 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Хөрөнгийг төсөвт тусгах, бусад эх үүсвэрээс санхүүжилт босгох, хийсэн ажлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах зэргээр хариуцлагатай ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болгов.

Улсын хэмжээнд 6,627 орон сууц байдаг бөгөөд 1051 нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Үүний 455-ыг Мэргэжлийн хяналтын байгууллага ашиглахыг хориглосон дүгнэлт гаргажээ.

Байнгын ажиллагаатай зөвлөл ирэх онд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн удирдлага, аврах, эрэн хайх үйл ажиллагааг дэмжих, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг сургаж дадлагажуулах зэрэг чиглэлээр 40 гаруй ажил хийхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 1 цаг 38 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 1 цаг 42 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 1 цаг 45 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 2 цаг 17 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 2 цаг 34 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цаг 53 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 4 цаг 40 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 5 цаг 2 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 5 цаг 11 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 5 цаг 19 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 цаг 31 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 5 цаг 39 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 5 цаг 43 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 5 цаг 47 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 5 цаг 51 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 6 цаг 26 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top