x

Нидерланд, Малайз улстай аяллын дугаар хуваан ашиглах санамж бичиг байгууллаа

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Агаарын харилцааны хэлэлцээрийн тухай ээлжит “ICAN 2018” хурал Кени Улсын Найроби хотноо энэ сарын сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлын зорилго нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн улсуудад нэг дор хоёр талт агаарын харилцааны тухай олон уулзалт хэлэлцээ хийх, бусад улсуудтай харилцаа холбоо үүсгэх, тулгамдаж буй асуудлын талаар ярилцах, туршлага солилцох томоохон боломжийг олгодог чухал арга хэмжээ юм.

​​Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан Монгол Улсын төлөөлөгчид энэ удаагийн ICAN 2018 хуралд оролцох үеэрээ Итали, Грек, Испани, Канад, Турк, Малайз, Нидерланд, Сейчел, Австрали, ИБУИНВУ зэрэг улсуудтай Агаарын харилцааны асуудлаар уулзалт хийж, зарим хэлэлцээрийн төслийг харилцан тохиролцож ажиллалаа.

Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл харилцан тохиролцож үзэглэв

Зам, тээврийн сайдын 2014 оны 172 дугаар тушаалаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 63, 64 дүгээр заалтад Европын холбооны гишүүн улсуудтай Агаарын харилцааны тухай хоёр талын хэлэлцээрийг шинээр байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу Грек, Испани Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй Б.Алтанцом дарга уулзаж Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөл харилцан тохиролцож үзэглэлээ. Мөн Зам, тээврийн сайдын 2014 оны 172 дугаар тушаалаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 61 дүгээр заалтад Канад улстай Агаарын харилцааны тухай хоёр талын хэлэлцээрийг шинээр байгуулна гэж заасны дагуу Канад Улсын Иргэний нисэхийн ерөнхий газартай Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл харилцан тохиролцож үзэглэв.

Мөн олон улсын хуралд оролцсон Монголын төлөөлөгчид Нидерландын Вант Улс болон Малайзын Иргэний нисэхийн байгууллагын төлөөлөлүүдтэй уулзаж Аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалт тохирсон Санамж бичиг байгуулсан. Түүнчлэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын талаас Европын Холбооны гишүүнээс гарч буйтай холбогдуулан хоёр улсын Засгийн газар хооронд 2000 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн томилгоо, зөвшөөрөл зүйлд өөрчлөлт оруулах санал ирүүлсэний дагуу ИБУИНВ-ын төлөөлөгчидтэй уулзаж холбогдох асуудлуудыг тусгасан “Уулзалтын тэмдэглэл”-д гарын үсэг зурлаа.

Испани, Канад улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 47 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 13 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 24 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 34 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 48 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top