x

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавыг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавыг /1939-2018 он/ өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.

Их найрагчаа сүүлчийн замд нь үдэх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спортын алдартнууд оролцож, хүндэтгэл үзүүлж, гэр бүл төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийллээ.

Ш.Сүрэнжав нь 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрж, 1947-1952 онд сумынхаа бага сургуульд суралцаж, улмаар 1953-1954 онд Улаанбаатар хотод Нийслэлийн 3-р дунд сургууль, 1954-1958 онд Налайх дүүргийн 9-р дунд сургуульд суралцаж төгсөөд, 1958-1963 онд Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэжээ.

Тэрбээр Монголын Радио, телевизэд сурвалжлагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн хороонд мэргэжлийн зохиолч, Залуу зохиолчдын зөвлөл, Яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1967 онд Зөвлөлт Холбоот Улсын телевизэд дадлагаар ажиллаж ирээд 1979 он хүртэл Монгол телевизэд, 1979-1981 онд ЗХУ-ын Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсчээ.

Энэ хооронд Монголын радио телевизэд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, Дуурийн театрт утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байгаад 1986-1988 онд МХЗЭ-ийн илгээлтээр Сэлэнгэ аймагт ажиллаж, улмаар 1990 оноос Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн, тэргүүлэгч, хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж иржээ.

Ш.Сүрэнжав нь 1990 онд Ардын Их хурлын депутат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол-Солонгосын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байв.

Түүний​ “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис”, “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай”, “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, Гоож-Нан-аа дуулалт жүжиг, “Аравдахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээлүүд нь олон түмэнд танигдсан билээ.

Түүний гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртээж, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнажээ. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын ажилч хичээнгүй, нөхөрсөг зан, дундаршгүй авьяас билэг, зарчимч чанар, суут бүтээлүүд, Монголын уран зохиолын төлөөх зүрх сэтгэл нь түмэн олноо үүрд дурсагдах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.116.10)
    tengeriin orondoo taivan morilooroi
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 55 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 10 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 16 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 23 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 33 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 45 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 4 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 11 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 22 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 32 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 46 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top