x

Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү

Үргэлжлэл. Эхлэл хэсгийг Энд дарж үзнэ үү

МАНын эвлэрүүлэх ажлын хэсгийн гишүүн, Ерөнхийлөгч Н.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хотын дарга Х.Нямбаатар танаас “Өргөө” зочид буудлыг эргүүлж авна, энийгээ өг гэдэг зүйлийг ярьж байгаа. Ер нь “Өргөө”-тэй холбоотой асуудлаар таныг нэлээд харлуулдаг шүү дээ. Үүнийг ер нь Нийслэлд нь өгчихөж болдоггүй юм уу. Яг ямар асуудал байна вэ?

-Юуны өмнө “Өргөө” зочид буудал бол их айхавтар үнэтэй буудал огт биш ээ. Тэр дундаа нийслэлд төсвийн орлогоо бүрдүүлэхэд нөлөөлөх хэмжээний объект ч биш. Ер нь энэ асуудлыг яривал Улаанбаатар хотын түүхийг авч үзнэ. Нэг үе “Тэнгис” кино театр, “Улаанбаатар” телевиз зэрэг хотын өмч гэж хэлэгдэх байгууллагууд дээр хөрөнгө оруулалтыг татахын тулд “Өргөө” зочид буудал шиг төслийг хэрэгжүүлсэн байдаг.

Тухайлбал, “Өргөө” зочид буудлын хувьд тухайн үед хот 450 сая төгрөгөөр үнэлсэн байдаг юм. Тиймээс энэ буудалд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Учир нь хотын төвд байгаа зочид буудлын өнгө төрх, орчин нөхцөлийг нь өөрчлөхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж. Ингээд хөрөнгө оруулагчдад хот ямар санал тавьсан гэхээр “хөрөнгө оруулагч та энэ буудалд хөрөнгөө оруулаад тодорхой хувь эзэмш” гэсэн байна.

Нийслэлийн мэдлийн бусад объектуудад ч мөн үүнтэй адилхан төсөл явсан байгаа юм. Ингээд тухайн үеийн хотын ИТХ уг асуудлыг судлаад, хуралдаанаараа хөрөнгө оруулалтыг татахын тулд “Өргөө” зочид буудал дээр хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийх шийдвэр гаргасан юм билээ. Өөрөөр хэлбэл, хэдий хэмжээнд хөрөнгө оруулалт хийгдэнэ төдий чинээ хөрөнгө оруулагчдад хувь эзэмшүүлнэ гэж. Гэхдээ энэ бол хувьчлал биш. Ингээд хамтын шийдвэр гаргаад явсан байдаг. Миний хувьд энэ процессыг бүр сүүлд мэдсэн л дээ.

-Ингээд хувь эзэмшээд авсан асуудал гэж ойлгох уу. Нөгөөтэйгүүр шүүхээс уг асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаж байсан болов уу?

-Шүүхээр асуудал орж байсан. Гурван шатны шүүх хэлэлцээд Дээд шүүхээс шийдвэр гарсан байдаг. Дээд шүүх үүнийг хуулийн дагуу хийсэн ажил байна, хөрөнгө оруулалтын асуудал байна гээд эцсийн шийдвэр гаргачихсан. Өөрөөр хэлбэл, хувьчлал биш, хөрөнгө оруулалтын зарчмаар явагдсан асуудал байна гэж үзсэн байдаг. Ингээд 2008 онд Дээд шүүхийн шийдвэр гарсан. Улмаар 2012 оны сонгуулийн үеэр намайг боловсролгүй гэдэг шалтгаанаар сонгуульд оролцох эрхийг маань хаасан. Үүнтэй зэрэгцээд энэ яриад байгаа “Өргөө” зочид буудлын асуудлыг давхар гаргаж ирсэн байдаг. Ингэж л намайг хэлмэгдүүлсэн шүү дээ. Тэрхүү шүүхийн хуралдаан аз болж тухайн үед нээлттэй явагдсан учраас миний хувьд үүнийг бодитой, зоригтой хэлж чадаж байгаа юм.

-Одоо энэ асуудлыг яг яаж шийдэх ёстой юм бэ. Танаас энэ зочид буудлыг хот авах юм уу, та өгөх юм уу?

-Дээд шүүхээс уг объекттой холбоотой шийдвэр эцэслэгдээд гарсан. Дараа нь Ц.Элбэгдорж намайг хэлмэгдүүлэх гээд буруу шийдвэр гаргасан байсан. Харин одоо хэдүүлээ уг асуудлыг тал талдаа ярилцъя, хэлэлцээр хийе гэж хэлж байгаа. Хот авах гээд байгаа юм бол хэдүүлээ хэлэлцээр хийе. Эсвэл өгөх гээд байгаа юм бол бас хэлэлцээр хийе. Ингэхдээ өндөр үнэ тулгавал ний нуугүй гэж хэлэхэд, ярилцмаар байна. Хямд үнээр санал тавьбал бас ярилцъя л даа гэж хотын даргад хэлсэн.

Үүнийг хотын дарга Х.Нямбаатар “…хуульч хүнийхээ хувьд уг асуудлаар шүүхийн хоёр шийдвэр гарч болдоггүй. Тиймээс уг асуудлыг би ойлгож байна. Тиймээс энэ асуудлыг ИТХ-д оруулъя. Ингэж хуралд оруулж асуудлыг ярихгүй бол уг асуудлаар намайг хуйвалдсан гэж үзнэ” гэж хариу хэлж байсан. Тиймээс миний хувьд уг асуудлаар тал талдаа ярилцъя л гэж байгаа.

-Тэгэхээр хотын даргатай таны хувьд ярилцах, хэлэлцээрийн ширээний ард суух бодолтой байгаа гэж ойлгох уу?

-Угтаа тийм. Гэхдээ сая би нүүрсний хулгай ярилаа. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах процесс буруу байлаа гэж ярилаа. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын намын бага хурал дээр гаргасан алдаануудыг ярилаа. Тэгэхээр манай Х.Нямбаатар дарга чинь Л.Оюун-Эрдэнийн үеэл, Д.Амарбаясгалан даргатайгаа нийлчихсэн үзэлцээд байгаа, бас чиг “амьд хүн” юм болохоороо нэг юм бариад дайрна биз дээ. Тэр барьсан юм нь өмч хөрөнгө рүү халдах, айлгах, нийгэмд намайг муухайгаар харагдуулах ажил л байсан.

Энэ бүхнээ өөрөө гарч ирээд хийхэд Х.Нямбаатарт эвгүй байх нь мэдээж. Учир нь бид хоёр өмнө уулзаад, хууль эрх зүйн хувьд ийм байна, түүх нь ийм байна, гарц шийдэл нь ингэхлээр байна гээд ойлголцчихсон болохоор өөрөө гарч ирэхээс илүүтэй орлогчоо явуулж айлгах гэж оролдож байна л даа. Ер нь бол асуудлаа сайн мэд, судал. Хоосон сүржигнэх нь хэнд ч хэрэггүй шүү дээ. Энэ бол асуудал болгон гаргаж ирж дэвэргэх зүйл огт биш л дээ. Гэхдээ нэгэнт та асуусан учраас би үүнийг бодитойгоор тайлбарлалаа. Тайлбарлахаас өөр аргагүй.

Яагаад гэхээр үүгээр намайг идэж, уусан мэтээр харлуулаад байна. Тавантолгой, Харбины гэрээ шиг нийгэмд муухайгаар харагдуулаад байгаа учраас би тайлбарлаж байгаа юм. Оросуудын хэлдгээр ялааг заан болгон харуулах гэж байгаа үйлдэл. “Өргөө” бол тэр Тавантолгой, Харбины гэрээ зэрэг том асуудлын хажууд бол “ялаа” байхгүй юу. Тэр Тавантолгойн асуудал бол заанаас ч том халим. Тиймээс би “халим” ярьдаг. Түүнээс биш “ялаа” ярьдаггүй. Монголчуудын хувьд “ялаа”-аас болоод хохироод байсан зүйл гайгүй байх. Харин эсрэгээрээ тэр Оюутолгойгоос, Тавантолгойгоос, Харбины гэрээнээс буюу энэ “халим”-уудаас болж хохирч, сөхөрч байна.

-Таны хувьд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад зарим нэг бодлогыг нь дэмжиж дуугарч байсан шиг санагдаж байна л даа…?

-Би дэмждэг байсан. Тавантолгойн асуудлаар зөв байр суурь барьж байгааг нь дэмждэг байлаа. Парламентын засаглалыг зөв хийх ёстой, хүний эрхийн асуудлыг ярих ёстой гэхэд нь би Л.Оюун-Эрдэнийг дэмждэг байсан. Д.Амарбаясгалан даргыг ч би дэмждэг байсан. Гэтэл яг ярьсан шигээ хийх болохоор манай залуучуудын үг, үйлдэл нь зөрдөг байхгүй юу. Ярьсан болгоныхоо эсрэг явчихдаг нь харамсалтай. Тиймээс би тэнэг хүн биш болохоор хүний ярьсан, хийсэн хоёрын ялгааг миний туршлага олж харж чаддаг болсон гэж ойлгодог. Манай бухимдаад байгаа зарим залуучууд, гишүүдэд туршлага байхгүй болохоор энэ ялгааг олж харж чадахгүй байх шиг байна. Миний хувьд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Ц.Нямдорж, С.Баяр, М.Энхсайхан гээд үеийнхэнтэйгээ сайндаж, муудаж явсан хүн. Бидний хувьд нэгнийхээ хэлсэн, хийсэн хоёрыг ялгаж салгаад сурчихсан байдаг байхгүй юу. Заримдаа би энэ нөхдүүддээ хууртаж л явсан хүн.

Би ер нь хүнд итгэх дуртай юм шиг байгаа юм. Энэ зангаараа Л.Оюун-Эрдэнэд бас итгэсэн. Д.Амарбаясгаланд бас хууртагдсан. Хүнд итгэх нь миний буруу биш байх. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойг ярихад нь итгэсэн. Гэтэл өөрөө Харбины гэрээ хийгээд явчихаж байгаа юм. Хүний эрх, парламент засаглалыг ярьсан атлаа өөрөө Д.Амарбаясгалангаа парламент засаглалын яг эсрэг юмыг хийлгүүлчихэж байгаа юм. Намаа бүгд ярьдаг, намдаа бүгд хайртай гэдэг. Гэхдээ намаа муухай харагдуулдаг, намынхаа дүрмийг зөрчөөд өөрсдөө явчихлаа. Ингээд байхаар би яаж дуугүй байх юм бэ. Би яг нэг байр суурь дээрээ л байгаа. Би бол мундаг хүн биш, гэхдээ муу хүн бас биш. Би бол амьд хүн. Амьд хүн учраас би эрүүл саруул ухаантай байна. Би сайн, мууг ялгаж чаддаг. Яагаад гэвэл надад туршлага байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 45 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 57 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 58 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 1 цаг 1 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 1 цаг 5 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 1 цаг 7 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 2 цаг 2 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 2 цаг 43 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 2 цаг 44 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 2 цаг 51 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 3 цаг 4 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 6 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 3 цаг 9 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 3 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 13 мин Хулгайлагдсан боломж 16 цаг 0 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 17 цаг 30 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 18 цаг 22 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 18 цаг 25 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 18 цаг 26 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top