x

Хулгайлагдсан боломж

Өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө “Яаая, Монголоос зайлмаар санагдаж байна шүү! Улс төр, хувийн хэвшил, ТББ, жүжигчин, дуучин, спортынхон, ард иргэдийн дийлэнх нь амин хувиа хичээсэн үзлээсээ салах хүсэлгүй, бэртэгчин, хоёр нүүртэй, худалч, хулгайч, өөрөөсөө дорой нэгнийг дээрэмдэхээс сийхгүй, новшийн хартай, чигчий хуруугаа ч хөдөлгөхгүй атлаа тувт шүүмжилж бусдыг мохооно, бусадтай хамтран дэмжих бус дандаа бусдыг холгох, ашиглах дээр толгой нь ажилладаг, сүү шиг сүү шиг пост сошиал дээрээ бичдэг атлаа ачир дээрээ бараг бүх үйлдэл нь эсрэг байдаг новшийн лаларууд... Зүгээр л бушуухан зайлах юмсан” гэж бичээд бухимдлаа илэрхийлж байжээ. Тэр нь лаг, мундаг гэж бодож итгэж, хүндэлж үнэлж явсан залуус яг үнэндээ өчүүхэн муу төсөв, тендерийн хулгайчууд, бусдын боломжийг үгүй хийдэг дээрэмчид байсныг мэдээд хилэгнэж байсан хэрэг. Үнэндээ сүүлдээ уур бухимдал, гомдол дуусаад итгэл алдарч, мөрөөдөл маань замхарч байсан гэсэн үг. Нэлээд хэдэн жилийн өмнө нийтлэлч Артаньян "Амьдрах гэж ядаж яваа ардынхаа бүх боломжийг хаагаад өөрснөө цусалж цусалсан дарга нарт зориулав" гээд ЗАЙЛЦГАА нийтлэлийг бичиж байсан.

Бид эвтэй байя гэж яриад 800 жил, ДЦС-5 барих ёстой гэж ярьж эхлээд 40 жил, Эгийн голын УЦС барина гээд 30 гаруй жил, утаатай тэмцэнэ, газрын тосны үйлдвэртэй болно гээд мөн л 20 гаруй жил болжээ. Тун удахгүй буюу 200-хан жилийн дараа эвтэй байя гэж ярьж эхлэсний 1000 жилийн ойгоо та бид тэмдэглэнэ.

Ямар бүтэлгүй гаруудтай нэг цаг үед төрчихөв ээ гэдэг шиг энэ бүхэн хайран хугацаа, хайран боломж байсан биш гэж үү? Эдийн засагт байдаг алдагдсан боломжийн өртгийг зөвхөн мөнгөөр хэмждэггүй. Та бидний алт шиг үнэтэй цаг хугацаа, ажлын байр, эрүүл мэнд, амьдралын чанар буюу хатуухан хэлбэл амь нас, үр хүүдүүдийн маань ирээдүйгээр хэмжигддэг. Гэтэл ямар их цаг, мөнгийг монголчууд бид бие биенийхээ эсрэг зарцуулж үрж байнам. Эдгээрийг бүтээн байгуулалтад зарцуулсан бол аль дээр Азийн бар улс болсон. Нэг намд үнэмлэхүй эрх мэдэл өгөөд ямар ч нэмэргүй байдаг юм байна. Хэн нэг нь ялах ёстой. Ялсан тал нь бүгдийг хүртэх ёстой гэдэг ойлголтоор удаан явлаа. Яг үнэндээ хэн нь ч ялсангүй, бүгд ялагдаж туйлдлаа. 

 

Үнэмлэхүй эрх мэдэл авч засаглаж буй улс төрийн нам хүртэл хоёр хуваагдаад зодолдож буйг харахаар ямар бүтэлгүй гаруудтай нэг цаг үед төрчихөв өө дахин дахин халагламаар. Юу ч өөрчлөгдөж сайжирсангүй. Худалч, хулгайч, дээрэмчидтэйгээ одоог хүртэл хариуцлага тооцож чадаагүй байна. Юм л бол систем, тогтолцооны алдаа гэж эзэн биегүй зүйл рүү чихнэ. Тэгвэл тэр системийг хэн ажиллуулж, тогтолцоог хэн хянаж удирддаг юм бэ? Тэр системээрээ хүмүүжиж, тэр тогтолцоогоороо дарга болцгоосон биш юм уу? Яагаад мэдээд байгаа асуудлуудаа шийдэж барахгүй, хүсээд байгаа өөрчлөлтөө хийж чадахгүй байгаа юм бол оо? 

May be a doodle of text

Энэ асуудлуудын суурь шалтгааныг сэтгүүлч, улс төрийн шүүмжлэгч, нийгмийн аналист Anand Giridharadas бичсэн номнууд дээрээ гүнзгий хөндөж, дэлхийн элитүүд, улстөрчдийн нийгэмд үзүүлдэг нөлөө болон тавьдаг хяналт, шударга ёс, ардчиллын мөн чанарын тухай судалсан. Тухайлбал, америкийн судлаачид, судалгааны лабораторийн эрдэмтэд шинжлэх ухаан, тэр дундаа эрүүл мэнд, био технологи, генетикийн чиглэлийн ихэнх нээлтийг хийж дэлхийд тэргүүлж буй боловч дундаж америк иргэний эрүүл мэндийн статус сайжраагүй төдийгүй өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад ахицгүй байна. Бүр эсрэгээр зарим жилүүдэд америкчуудын дундаж наслалт буурч буй гунигтай статикстикийг Ананд номондоо дурджээ. Цаашилбал, өндөр технологийн өлгий болсон Америк гүрэн боловсролын талбарт хувьсгал хийж, интернэтээр дамжуулан асар их мэдлэг, мэдээллийг үнэгүй авч суралцах боломжийг бий болгосон ч өнөөдрийн 12-р ангийн сурагчдын унших чадвар болон шалгалтын оноо нь 1992 оны түвшнээс доошоо оржээ. Хоол хүнс, шим тэжээлийн талаарх судалгаа бараг дээд цэгтээ хүрсэн ч таргалалт, хүнс тэжээлийн буруу хэрэглээтэй холбоотой өвчлөл буурах биш эсрэгээр нэмэгдсээр байна. Таргалалтаас үүдэлтэй нас баралт тураалаас үүдэлтэй хүний үхлээс даваад явчихжээ. Технологийн дэвшлийн үрээр дэлхий даяар старт ап компаниуд ихээр байгуулагдаж, олон салбарт бүтээлч түйвээлт хийж буй мэт боловч эдгээр залуучуудын тухайн бизнестээ эзэмших хувьцааны хувь хэмжээ нь 1980 оноос хойш бараг 70%-иар буурсан байх юм. Амазон компани ном, хэвлэлийн салбарт хувьсгал хийж, Гүүгл компани дангаараа 25 сая гаруй номыг цахим болгон нийтэд үнэгүй түгээсэн ч америкчуудын жилд нэг удаа утга зохиолын ном уншдаг байсан статистик даруй 25%-иар унажээ. 

Засгийн газрууд урьд өмнөхөөсөө хамаагүй их мэдээллийг иргэддээ өгч, тэднийг сонсож, харьцангуй ил тодоор үйл ажиллагаагаа тайлагнадаг болсон ч нийт иргэдийн дөнгөж 20% орчим нь улс орныхоо төрд итгэл үзүүлж буй нь хүйтэн дайны дараах 1960 оны нөхцөл байдалтай харьцуулахад итгэмээргүй бага үзүүлэлт юм. Дахиад америкаар жишээ авбал, хүн амын 10 хувийг эзэлдэг хамгийн өндөр орлоготой иргэдийн орлого 1980 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн байхад нийгмийн 0.0001%-ийг эзэлдэг хамгийн чинээлэг иргэдийн орлого долоо дахин нугарч суга өсчээ. Гэтэл дунджаас доош орлоготой америкчуудын орлого бараг ямар ч өсөлтгүй байна. 1940 онд төрсөн хүмүүс баян эсвэл ядуу гэр бүлд өссөнөөс үл хамааран “Америк мөрөөдөл”-өө биелүүлэх боломж аль алинд нь 90%-ийн магадлалтай байсан бол 1984 оноос хойш төрсөн хүмүүст ийм боломж үгүй болсон. Чинээлэг айлд төрж өссөн хүмүүст энэ боломж 70%-ийн өндөр магадлалтай бол боломж тааруу гэр бүлийн гишүүдэд “Америк мөрөөдөл” дөнгөж 30%-ийн боломжтой болжээ. Америкт баян хүн ядуугаасаа даруй 15 жилээр илүү насалж байна. Энэ бүхэн зөвхөн мөнгө эсвэл хувь хүний ур чадвараас хамаарсан асуудал биш болжээ. 

Нийгмийн цөөхөн хувь улсын бүх боломжийн охь дээжин дээр сууж, бусдад энэ боломжийг олгодоггүй монополь бүтцийг бүрдүүлжээ.

Дэлхийн тэрбумтан баячуудын хөрөнгө нийгмийн бусад бүлэгтэй харьцуулахад ижил цаг хугацаанд хоёр дахин арвижиж буй бөгөөд дэлхийн хүн амын 10% нийт баялгийн 90%-ийг эзэмшиж байна. 

UBS Global Wealth Report for 2025 figure 3

Энэ тэр яриад байгаа системийн хямрал нь мөн үү? Амжилттай хөгжиж буй нийгэм мөнхийн хөдөлгүүр мэт зогсолтгүй урагшилдаг. Хувь хүн, аль нэг намаас үл хамааран прогресс тасралтгүй явагдаж, машин мэт ажилладаг. Монголд ийм машин байна уу, эсвэл байгаад тэр машины хөдөлгүүр нь цохичихов уу? Улс төр бужигнаантай, нийгэм тогтворгүй байхын хэрээр популизм гаарч, хагас галзуу гэмээр хүмүүсийн тоо олшрох юм. Улс орныг ийм байлгах нь хэнд ашигтай вэ? Буцаж социализм байгуулах ёстой гэж ярьж бичдэг хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэхээс гадна хувийн хэвшлийг дэмжих бус эсрэгээр нийгэмчлэл явуулах, уул уурхайн ордуудыг төр хурааж авах, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөх буюу идэж буй тогоо руугаа нулимаад овоо удлаа. Энэ хэрээр ард түмэн хуйвалдааны онолд автаж, худал мэдээлэл дунд живч дууслаа. Төр дамнасан хулгайч, дээрэмчид нийгмийн бухимдлыг дээд зэргээр өөрсөддөө ашигтай байдлаар ашиглан давуу тал болгох замаар мань хэдээр тоглоод бүр сурчихлаа. Сүүлдээ нийгмийн асуудал болгоныг өмчилж авах гэж дайрдаг болов. Асуудал болгон бизнес болсон учраас тэр асуудлыг шийдэх биш улам томруулахыг хүснэ. Аргаа бараад хувь хүн, ТББ, компаниуд хүртэл нийгмийн хариуцлага нэрээр асуудлыг дор бүрнээ чадлаараа шийдэх гээд будилах юм.

Ийм учраас эдийн засгийн бодит өсөлтийг дан ганц тоогоор буюу ДНБ-ээр хэмжихгүй ээ, харин иргэдийн амьдралын чанараар үнэлэх ёстой гэдгийг баталсан дээрх эрдэмтэд энэ жилийн эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн юм. Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай. Амьдралын чанар гэдэгт эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмж, хүнс хоолны чанар, цахилгаан, дулааны ашигт үйлийн коэффицент ба иргэдийн төлж буй мөнгөний өгөөж, интернэтийн хүртээмж, харилцаа холбооны боломж нөхцлүүд хамгийн багадаа чанарын үзүүлэлтэнд тооцогдох ёстой аж. Дээрх эрдэмтэд мэдлэг, мэдлэгийн урсгал өөрөө тулхтай эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр гэж мэтгэжээ. Гэтэл мэдлэгийг нь болъё оо, нөгөө мэдээ, мэдээллийг чөлөөтэй урсгалгүй түгждэг, зөвхөн өөрсөддөө ашигтайгаар хэрэглэдэг, бусдад боломж олгодоггүй хомхоо сэтгэл, бусдын зовлонгоор мөнгө хийж жаргадаг байдал Монголд одоо хүртэл амь бөхтэй оршсоор байна. 

Illustration

Тэртээ 1891 онд буюу 134 жилийн өмнө “Боол зарцдаа энэрэнгүй ханддаг хүмүүс хамгийн харгис боолын эзэд байдаг. Учир нь тэдний энэхүү “хайр” энэрэл нь боолчлолын аймшигт зовлонг мэдрэгдэхгүй болгож, нийгмийн шударга бус тогтолцоог нууж, бусдад ойлгомжгүй болгодог. Үүнтэй адил өнөөгийн Англид хамгийн их хор хөнөөл учруулж буй хүмүүс бол хамгийн ихээр сайн үйл хийхийг оролдож буй хүмүүс юм” гэж Оскар Уайлд хэлж байв. Сайныг хийхэд юу нь буруу юм бэ гэж үү? Учир нь манай нийгэмд “сайн” нь байхгүй болоод бид хоёр муугаас аль гайгүй мууг нь сонгодог болоод удаж байна. Орчин цагт тэнэг хүнийг ялгахаа болив. Учир нь тэд ухаантай үг цээжилдэг болчихжээ гэдэгтэй агаар нэг. Мөнгө, эрх мэдэл цөөн хэдхэн хүний гарт төвлөрсөн нийгэмд ямар ч сайн үйл хийсэн энэ нь нийгэм биш тэднийг л дэмжсэн үйлдэл болж хувирдаг шүү гэдгийг Оскар сануулж хэлж байжээ. 

Энэ жил эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд ч яг үүнийг судалгаагаараа баталсан бөгөөд зах зээл дээр компаниуд болон бизнесийн төвлөрөлийг судалжээ. Зах зээлийг цөөн хэдхэн компани хуваан удирдаж байгаа нөхцөлд инновац зогсонги байдалд ордог. Хэт олон компани байхад мөн адилхан гэнэ. Иймээс зах зээлдээ тохирсон тооны компанитай байж бүтээлчээр өрсөлдөх орчинг бүрдүүлэх ёстой гэнэ. Эс бөгөөд технологийн хөгжил байтугай нөгөө тогтвортой өсөлт, тулхтай хөгжлийг авч ирж чадахгүй бөгөөд эсрэгээр технологийн ололт, хөгжил дэвшилд хүргэх бүхий л боломжуудыг цөөн хэдхэн хүн, компанийн гарт атгуулах өндөр эрсдэлтэй гэж зөвлөжээ. 

“Битгий хулгай хийгээрэй. Яагаад гэвэл манай төр өрсөлдөөнд дургүй шүү” гэдэг хорон хэлц үг байдаг. Төр оролцоо эдийн засаг ихсэх тусам манайх шиг мозаик, эмх замбараагүй, төлөвшиж амжаагүй, сахилга хариуцлагагүй нийгэмд хулгай л нэмэгддэг юм байна. Олон жил олон хүн энэ тухай ярьж, бичиж байгаа ч ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлж огт чадахгүй байна. Энэ нь эргээд өөрсдийгөө худалддаг хямдхан сонгогч нартай ч шууд холбогдоно. Энэ балиар чөтгөрийн тойргийн хамгийн хорон зүйл бол бүтээмжийг үгүй хийдэг нөлөө юм. Зүгээр сууж байгаад мөнгө олдог, хулгай хийгээд хөрөнгөтэй болдог, дээрэм хийгээд эрх мэдэлтэй болдог нийгэмд хөдөлмөрийн бүтээмж нь канандсон мөнгө шиг үнэ цэнгүй болдог. Хэдхэн жилийн өмнө та бид орлогын, дараа нь баялгийн, харин одоо боломжийн шударга бус байдал гэж ярьж бичдэг болсныг сайтар анзаараарай. Орлого, баялаг биш тэгш бус боломж та бидний бүтээмжийг устгаж байна. Ийм учраас сайхан сэтгэл, зөв санаа, энэрэл нигүүсэл дангаараа хангалтгүй бөгөөд нийгмийн үндэс суурийг нь өөрчлөхгүй бол шударга ёс хэзээ ч тогтохгүй, эсрэгээр системийн гажуудлыг далдлах аюултай гэдэг утгаар дээрх хатуу үгээ бичсэн болов уу. 

Энэ бүх асуудлыг сууриар нь хөндөн засах ёстой байсан, Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх асар өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн “Зүгээр л байж байдаг байжээ, яах гэж нийгмийн гал өөр дээрээ авав даа, яалаа гэж олон хүнтэй зэрэг зэрэг муудалцав даа” гээд маш хариуцлагагүй үг хэлж буйг хараад гайхаж харамссан. Юу дутлаа гэж энэ вэ? 

May be an image of text

Бид тэгээд өдий хүртэл юунд найдаж, юунд итгэж энд хүрсэн болж таарах юм бэ? Жил хүрэхгүй хугацааны өмнө “Нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий УИХ-ын стратегийг баталсан дарга нь ажлаасаа өөрийн хүслээр чөлөөлөгдсөн, “Ардчиллын хоёр дахь давалгаа эхэллээ. Ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй" гэж хэлж байсан Ерөнхий сайд иргэдийн их эсэргүүцлийн дор огцорч ажлаа өгсөн байх юм. Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилээр ард иргэддээ хандаж хэлдэг үгнүүдийг сүүлийн жилүүдийг тоймыг ЭНД ДАРЖ уншаарай!

Гэтэл өчигдөр Г.Занданшатар тэргүүтэй Засгийн газар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн найман үндсэн чиглэл, 10 реформийг “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” уриан дор танилцуулж, сэтгүүлчдийг хураан цуглуулжээ. Гэвч авлига, хулгай төдийгүй хүн амины хэрэгтэй холбоотой маш ноцтой мэдэгдлүүдийг хийж, удахгүй, цаг болохоор хэлнэ, илчилнэ гээд байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ханиад хүрээд хоолой таг болсон гээд ирсэнгүй. 

Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилийн замналаасаа суралцаж, Засгийн газар өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан гэж айлдав. Мөрөөрдлийн мэт сонсогдох олон уриа, зорилго дундаас хоёр зүйлийг л ёстой чаддаг юм бол хэрэгжүүлж барвал бусад нь панчаан мэт уншигдав. Эхнийх нь “Нүүрсний хулгайтай бодит үр дүн гартал тэмцэнэ”, хоёр дахь нь “Ядуурлыг хоёр дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргын хүрээг нэмэгдүүлнэ” гэв. Үүгээрээ эхний амлалт дээрээ ард түмний, хоёр дахь амлалт дээрээ АН-ын дэмжлэгийг шууд авахаар. Гэхдээ мэдээж хэрэгжүүлж чадвал шүү дээ. Гэхдээ ажлаа авснаас хойш даруй 2.2 ихнаяд төгрөгийг хэмнэж, үр ашиггүй зардлуулыг хэмнэсэн гэж тайлагнаж байв. Үүгээрээ буюу 1.3 ихнаяд төгрөгийг (2025 оноос 5 дахин өндөр дүн) эрүүл мэнд, 1 ихнаяд төгрөгийг (2025 оноос 2 дахин өндөр дүн) боловсролын салбарт хөрөнгө оруулахаар болсноо зарлав. “Ард түмэн шударга, авлигагүй нийгмийг хүсэж байна. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэх, эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрахыг хүсэж байна. Энэ бүх шаардлагад нийцүүлж үндсэн чиглэлээ боловсруулсан" гэж буй нь гоё сонсогдох байгаа ч эцсийн дүндээ хурдтай гүйцэтгэл, амжилттай хэрэгжилтээс шууд хамаарна. 

Эцэст нь нэгэн үлгэр санаанд бууж байна. Эрт цагт нэгэн хүү хонь хариулдаг байжээ. Хүү өдөржин ганцаар уйддаг тул зугаацахын тулд “Чоно ирлээ!” гэж худлаа хашгирдаг байв. Хүмүүс сандран гүйж ирэхэд хүү инээж шоолон чоно байхгүйг хэлдэг. Ийм байдлаар хэд хэдэн удаа худал хэлсэн тул хүмүүс түүнийг итгэхээ больжээ. Эцэст нь жинхэнээсээ чоно ирж, хүү тусламж гуйсан ч хэн ч ирсэнгүй. Чоно хүүгийн хонийг идэж, хүү өөрөө ч аюулд өртдөг. 

“ШИНЭ ИТГЭЛ, ЭРС ШИНЭЧЛЭЛ” гэсэн уриа нь монгол хэлний санд байж болох хамгийн хүчтэй тэмдэг нэрүүдийг олны дунд онигоо болж, утга нь шалаар арчигдаж байгаа нэр үгнүүдийн өмнө тавьж ашигласан байна. Өөрөөр хэлбэл, энэ амлалтаа биелүүлж чадахгүй бол хоньчин хүүгийн түүхийг давтах болох нь ээ. Нэгэнт алдсан итгэлийг буцааж авах хэцүү ч үнэн үг, хариуцлагатай үйлдэл ядаж бидний ирээдүйг булааж, боломжийг маань дээрэмдэхгүй байх гэж найдах юм даа. Гуниглаад уйдаад байгаа хонийг чоно идэж өгч “зовлон”-гоос нь салгаж туслах санал тавьдаг гэсэн. Бид хонь, та нар чоно биш болсон шүү! Бидний боломжийг дахиж битгий хулгайлж, мөрөөдлийг маань давтан бүү дээрэмдээрэй!

No photo description available.

В.Ганзориг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Monica Gregg (146.70.170.59)
    HOW I RETRIEVED MY BITCOIN WITH THE HELP OF/ THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I just want to take this moment to appreciate the effort made by THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his team in recovering my scammed Bitcoin . Have you by any means invested your hard earned funds or Bitcoin with an Investment and later you find out you have been duped, and you would wish to track down and recover your funds. I am recommending them to everyone out there who have been defrauded too by these fake Bitcoin investment platforms. You can reach out to them with the information below: at WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com They helped me when I thought I had nothing left to do.
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
  • BITCOIN RECOVERY (103.231.89.233)
    Hello everyone, I am Sam Harrison from LA, Connecticut. I want to recommend Mr Brian Stone and his team who has had to deal with these internet swindlers, I lost my entire savings after investing in a cryptocurrency platform, I was told I would gain huge profits from my investment not knowing they were setting me up for a huge scam. If you have had a similar experience, I strongly recommend you contact brienstone02@gmail.com or WhatsApp him +1 (336)257-8835. as they were able to recover all my money in 48 hours. They are the best when it comes to recovering stolen money from these online swindlers. Reach them direct: brienstone02@gmail.com or via their Telegram: t.me/brainStones
    2025 оны 11 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Газар зүйн толь: Улс орнуудын нэр ямар утгатай вэ? 9 цаг 44 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Top