x

Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ

“Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн “Эрдмийн өргөө” танхимд өчигдөр боллоо.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь сүүлийн үеийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, технологийн ололт амжилт, туршлагад тулгуурлан “Хүн төв”-тэй үзэл баримтлалыг баримжаалсан проактив төрийн үйлчилгээний шинэ зураглалыг бий болгох, нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд шаардах арга зүйг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх зорилготой юм.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, “МУИС-ийн захиалгаар төрийн албан хаагчдад зориулсан цэргийн бус сургалтын хөтөлбөрт 10 гаруй байгууллагын 50 орчим албан хаагч оролцож, эхний ээлжийн сургалтаа эхлүүлж байна. Монгол Улсын их сургуулиуд зөвхөн сургалт, судалгааны зориулалттай байгууллага биш өөрийн сургууль дээр бий болсон сургалт судалгааны үр дүнгээр нийгэмд үйлчлэх зориулалттай  томоохон байгууллага юм. Бид нийгэмд ажиллаж буй төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зорилготой уг сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үндсэн зорилго нь төрийн албан хаагчдын чадамжийг дээшлүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний процессыг дахин инженерчлэх арга зүйн суурь ойлголтыг олгоход чиглэж байгаа” гэв.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар засаглалын чанар, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгын хүрээнд төрийн үйлчилгээний процесст дахин инженерчлэл хийх ажлыг 2023 оноос үе шаттай хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг олон улсын арга зүй болон PPR зэрэг бизнесийн загварт тулгуурлан, үндэсний түвшний хуримтлуулсан туршлагатай нэгтгэн хэрэгжүүлж байна. Тухайн салбарын хуулийн чиг үүрэг, стратеги, хүний нөөц, гүйцэтгэл, эрсдлийн удирдлага зэрэг тогтолцоог цогцоор нь шинжилж дүгнэх арга зүйг боловсруулж УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энэ чиглэлийн арга зүйн зааврыг гаргасан. Өмнө нь хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг байсан процессын анализ, өөрчлөлтийн ажлыг төрийн байгууллага өөрсдөө гүйцэтгэж, өөрчлөлтөө удирдаж чаддаг болох нь чухал. Энэ зорилтын хүрээнд МУИС төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн богино хугацааны хөтөлбөрийг эхлүүлээд байгаа нь төрийн албан хаагч болон хувийн хэвшил болон сонирхсон бүх хүнд нээлттэй, чухал ач холбогдолтой сургалт” хэмээв.

МУИС-ийн Улс төр судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Мөнхбат ярихдаа, “Энэхүү богино хугацааны сургалтын ач холбогдол нь төрийн үйлчилгээний чиг үүргийн давхардлыг арилгах, иргэдэд хүрч буй үйлчилгээний явцад тулгамддаг хүндрэл, асуудлыг тодорхойлж, тэдгээрт үндэслэн процессын сайжруулалт хийх юм. Тус сургалтад хамрагдаж буй оролцогчид төрийн албанд ажиллахдаа төрийн үйлчилгээний процессыг дахин инженерчлэх талаар анхдагч, сургагч багш нар болж хөгжих  боломжтой ” гэв.
“Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус хөтөлбөрийг ирэх сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.  Тус хөтөлбөрийг МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд байршуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 41 мин Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчтэй уулзлаа 48 мин Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ 49 мин Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 50 мин ОУОХ-ны чуулган эхэлж, олимпод оролцсон тамирчдад 10 мянган ам.доллар олгохоор боллоо 50 мин Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг уриаллаа 52 мин Цагдаагийн байгууллагад 1882 дуудлага бүртгэгдэж, 17 хэргийг нөхөн илрүүллээ 1 цаг 5 мин Хуучин НЗДТГ-ын байрыг "Хүүхдийн ордон 2" болгож, наймдугаар сард ашиглалтад оруулна 1 цаг 7 мин Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ 3 цаг 4 мин ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ 3 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 3 цаг 6 мин Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 18 цаг 5 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 18 цаг 5 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 18 цаг 7 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 18 цаг 8 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 18 цаг 9 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 18 цаг 11 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 18 цаг 12 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 21 цаг 12 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 21 цаг 12 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top