x

АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Эдгээр нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа юм. Энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлжээ.

Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 16.7 хувиар нэмэгджээ. Тухайлбал, үхрийн махны үнэ 18.1 хувиар, хонь, ямааны махны үнэ 18.2 хувиар өссөн аж.  Талх, гурил, будааны бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 6.9 хувиар   өсжээ.

Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2025 оны 10 дугаар сард 9.9 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 3.5 нэгж хувиар нэмэгдсэн дүн юм.

Хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.8 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.5 нэгж хувиар өссөн байна. Улаанбаатарын хэрэглээний сагсны 418 нэрийн бараа, үйлчилгээнээс 144 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсжээ. Харин 61 бараа, үйлчилгээний үнэ буурч, 213 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.

Нийслэлд худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 10 дугаар сард 24258 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 10 дугаар сараас 32.8 хувиар, 2024 оны 10 дугаар сараас 19.0 хувиар өсжээ Харин энэ оны 9 дүгээр сараас 107 төгрөг буурчээ.

1-р зэргийн гурилын дундаж үнэ 10 дугаар сард 2459 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 10 дугаар сараас 2.2 хувиар, 2024 оны 10 дугаар сараас 4.6 хувиар, энэ оны 9 дүгээр сараас 0.4 хувиар өссөн аж.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 10 дугаар сард 2590 төгрөг байна. Энэ нь 2024 оны 10 дугаар сараас 8.4 хувиар өсөж, харин энэ оны 9 дүгээр сараас өөрчлөлтгүй байна. Орон нутагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сард 2024 оны мөн үеийнхээс 6.4-10.5 хувиар өссөн. Хэрэглээний бараа, үйлчилгээний 10 дугаар сард Булган аймагт 6.4 хувиар өссөн нь хамгийн бага, Дархан-Уул аймагт 10.5 хувиар өссөн нь хамгийн их байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сард 2024 оны мөн үеийнхээс 9.2 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.9 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 9.8 хувь),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.7 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 19.3 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.0 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувиар нөлөөлсөн байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 46 мин Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчтэй уулзлаа 53 мин Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ 54 мин Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 55 мин ОУОХ-ны чуулган эхэлж, олимпод оролцсон тамирчдад 10 мянган ам.доллар олгохоор боллоо 55 мин Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг уриаллаа 57 мин Цагдаагийн байгууллагад 1882 дуудлага бүртгэгдэж, 17 хэргийг нөхөн илрүүллээ 1 цаг 10 мин Хуучин НЗДТГ-ын байрыг "Хүүхдийн ордон 2" болгож, наймдугаар сард ашиглалтад оруулна 1 цаг 12 мин Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ 3 цаг 9 мин ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ 3 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 3 цаг 11 мин Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 18 цаг 10 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 18 цаг 10 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 18 цаг 12 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 18 цаг 13 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 18 цаг 14 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 18 цаг 16 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 18 цаг 17 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 21 цаг 17 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 21 цаг 17 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top