x

Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя

Нийгэм, улс төр, эдийн засгийн давхацсан хямралаас гарах хэд хэдэн арга байна. 1. Төгрөг хамгаалах, инфляцаас сэргийлэх голлох зориулалттай Төв банкинд бэлэн байдалд сойсон улсын нөөц рүү орох. 2. Яаралтайгаар асар их хэмжээний төгрөг шинээр хэвлэх. 3. Улсын төсөвт тусгагдсан цалин, тэтгэмж, тэтгэвэрээс бусад бүх төлөвлөгөөнөөс татгалзах. Энэ бичвэрийг сайтад нийтлэхдээ зориуд сэтгэгдэл бичих зайг нээлттэй орхив. Хөгжлийн эсрэг, зориудаар улс орноо хорлох гэж байгаа юм шиг давшилдаг бүлэглэлүүд цөөнгүй идэвхитнүүдтэй. Цагдаагийн дарга хэлэхдээ ийм эсэргүүнүүдийн бичсэн муухай юмыг 2 минутын дотор задалж эзэн холбогдогчийн илрүүлж чадна гэж УИХ-дээр амалсан учир тэдэнд зориулав.

УЛСАА АВРАХ ГАРЦЫГ ДАХИН СОНИРХУУЛЪЯ

Бүх эмч багш нарын сарын цалинг яг өнөөдөр мянган доллар болгож болно. Тийм бололцоо бий. 1. Гэхдээ бүтээмж нэмэгдээгүй байхад дараа жилүүдэд энэ цалинг хадгалах бололцоо бий эсэх 2. Араас нь төрөөс цалинжиж байгаа бүх хүмүүс адилхан мянган долларын цалинтай болох шаардлага тавина 3. Өөрийн эрхгүй хувийн хэвшил дагаад нийтлэг цалингаа мянга доллар болгоно. 4. Үүнээс болоод алдагдалд орохгүйн тулд бараа үйлчилгээний үнэ эрс нэмэгдэнэ. 5. Одоо 10% болчоод буй инфляц шууд 20% болно. 6. Монгол нь нийт хэрэглээнийхээ 90% -ыг хатуу валютаар гаднаас худалдаж авдаг учир ханш 2-3 дахин унана. 7. Юутай ч энэ хямралыг эдийн засгийн хувьд өнөөгийн Монгол улс, Засгийн газар, УИХ даахгүй. Нийгэм, улс төр, эдийн засгийн давхацсан хямралаас гарах хэд хэдэн арга байна. 1. Төгрөг хамгаалах, инфляцаас сэргийлэх голлох зориулалттай Төв банкинд бэлэн байдалд сойсон улсын нөөц рүү орох. 2. Яаралтайгаар асар их хэмжээний төгрөг шинээр хэвлэх. 3. Улсын төсөвт тусгагдсан цалин, тэтгэмж, тэтгэвэрээс бусад бүх төлөвлөгөөнөөс татгалзах.

Эсвэл өөр арга хайж ард түмний хүсэж шаардаж буй цалин тэтгэвэрийн хэмжээнд тохирсон бүтээмжийг яаралтай бий болгож болно. Энэ бол эрс шийдэмгий реформ. Доор дурьдсан цогц арга хэмжээг авах саналыг би ЕС Эрдэнэбат, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Занданшатар нарт тавьж байлаа. Мөн тухайн Засгийн газрын сангийн сайд нарт ч дуулгаж байв. Ийм учраас шинэ санаа биш. Сайт болон өдөр тутмын сонинд сүүлийн арван жилд хэд хэдэн удаа хэвлэгдсэн болохоор уншигчид, ялангуяа шийдвэр гаргах төвшнийхний зарим нь харсан байж магадгүй. Бараг тухай бүр “Та бол барууны намын хүн, харин манай нам бол зүүн төвийн үзэлтэй” гэсэн хариу сонсож байлаа. Үнэндээ би мөнөөх өөрснийгөө барууных гэж нэрлэдэг тэр намаас хөөгдөөд олон жил болж буй учир улс төрийн аль нэг чиглэл хандлага баримталсан юм үгүй.

Монголчууд өөрөө өөрсдийгөө хямраасан тул өөрсдөө л зоримог хөдөлж байж энэ шавраас гарна. Эдийн засаг ид шидээр биш эрүүл бодлогоор сэргэнэ. Ардчилсан ардчилаагүй намын бодлого, баруун зүүний шийдвэр, шашин шүтлэг, сайхан сэтгэл, өр зүрх, сэтгэлийн хандив, гомдол гаслал, тайвшрал зэрэгтэй эдийн засгийн сэргэлт ямар ч холбоогүй. Төр нийгмийн ардчилсан систем энэ тогтолцоогоо хамгаалах хуулийн механизмгүй бол сүйрлээр дуусдаг..

УЛСЫН ИХ ХУРАЛ БУЮУ ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД ИНСТҮҮЦ:

o  Одоо үйлчилж байгаа уул уурхай, банк, холбоо, барилга, боловсрол дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийг бүрэн хүчингүй болгох

(Куба, Хойд Солонгос зэрэг гажиг тогтоцтой цөөн орныг эс тооцвол Гадаадын хөрөнгө оруулалтын төлөө улс орнууд байтугай нэг улсын мужууд хоорондоо өрсөлддөг.)

o  Одоо үйлчилж байгаа урт нэртэй хуулийг бүрэн хүчингүй болгох

(1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн буянгаар 2003 оноос Гадаадын хөрөнгө оруулалт цутгасаар 2012 онд ДНБ-ий өсөлт 17.5% болон Эдийн засаг мянган хувь өссөн. Урт нэрт гэх энэ хууль батлагдсан нь мөнөөх 1997 оны хуулийг нураах эхлэл болжээ. Гол мөрөн булаг шандыг хамгаалах Төрийн бус байгууллага гэх рекэт дээрэмчдийн 600 бүлэг шинээр байгуулагдав)

o  Одоо үйлчилж байгаа стратегийн ордын тухай хуулийг хүчингүй болгох

(Стратенийн орд гэсэн ойлголт байдаггүй, стратегийн бүтээгдэхүүн гэж л бий. Тухайн ордыг үл ашиглах, тэндээс стратегийн бүтээгдэхүүн бий болгохгүй гэсэн улс төрийн зорилго байж болох л доо. Ер нь тухайн ордыг ашиглахгүй гээгүй мөртөө “стратеги” болгон зарлах нь авилга, хулгай дээрмийн зорилготой том гарц шүү дээ)

o  Компаний хуульд өөрчлөлт оруулж бүх компанийг татварт бүрэн хамруулах

(Хэдэн зуун төрийн болон олон нийтийн, хувийн компани бий боловч ихэнх нь татвар төлдөггүй. Татвар төлөхгүй компаний эрхийг хүчингүй болгож доод ангилалд оруулах ёстой) 

o  Хөрөнгийн баталгааны хууль батлах

(Хөрөнгийн бүртгэл байдаггүй учир хөрөнгө нь баталгаатай болдоггүй, иймээс шүүхийн гомдол тасардаггүй, шүүх ч барьцаа байдаггүй тул үзэмжээрээ шийдэх нь их.)

o  Хөрөнгийн биржийг хувьчилж үнэт цаасны гүйлгээ хийх явдлыг чөлөөтэй болгосон хууль батлах

(Төрийн мэдлийн хөрөнгийн бирж ажиллаж чадахгүй. Нөгөө талаас зах зээлд хувийн бусад хөрөнгийн бирж гарч ирэх бололцоо хаалттай.)

o  ТББ-ын статус болон үүргийг тодорхой болгосон хууль батлах

(Одоо бүртгэгдсэн ТТБ хорин мянга хол гарч байна. Үүнээс лавтай 5-6 мянга нь рэкэт, шантажны зориулалттай. Мөн компаниуд болон хувь хүмүүс татвараас зугтах зориулттайгаар ТТБ байгуулан ажиллуулж буй. Үүнийг бүртгэн шалгаж хуулинд ямар нэг хязгаарлалт тавих ёстой. Үндсэн хуулиар иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй боловч хэн нь ч хуулиас гадуур байж болохгүй.)

o  Гэрээний хууль батлах

(Алив нийгэм гэрээн дээр тогтдог. Гэр бүлээс эхлээд улс хооронд хүртэл. Манайд одоо хүртэл гэрээний хууль байхгүй учир нийгэм даяараа төр-компани-олон нийтийн байгууллага-хувь хүмүүс-гэр бүлийн хооронд зарга тасардаггүй. Иргэний хуульд оруулсан хэдэн өгүүлбэр гэрээний хуулийг оролдог ч, мэдээж тодорхой биш учир үргэлжийн хэрүүл. “Тодорхой бус хуультай байснаас огт хуульгүй нь дээр” гэсэн номнол бүр эртний Ромд байжээ)

o  Татварын бүх төрлийн хөнгөлөлтийг үгүй болгож, үүнийг өөр байдлаар урамшуулах хуулийн өөрчлөлт хийх

(“Төрөх, үхэх, татвар төлөх нь зайлшгүй үнэн” гэсэн үг байдаг. Татварт бүх инстүүц, компани хувь хүн хамаарч ашиг орлогын мэдүүлгээ жил бүр бөглөж өгдөг системд шилжих хэрэгтэй байна. Тодорхой заагдсан хэмжээнд орлого нь хүрээгүй бол эхэлж төлчихөөд дараа нь хөнгөлөлт болгон буцаан олголт болж байж нийгэмд арай шударга ёс тогтоно. Үндэслэлгүй хөрөнгөжилт ч эндээс харагдана.)

o  Нийгэмд учруулсан эд, мөнгөн хохирлыг юун түрүүн эргүүлж төлөн хохиролгүй болгох талыг баримталсан хуулийн заалт буй болгох

(Ялтантай шүүх тохиролцож хэргээ хүлээн хохирлыг барагдуулах болон хамсаатнаа илчилсэн тохиолдолд ялыг хөнгөлдөг хууль бол шүүн таслах процессийг асар их хөнгөлдөг шударга тогтоц юм. Энэ нь нийгмийг хохиролгүй болгох, нуугдсан гэмт хэрэгтний илчлэхэд тусалдаг. Шоронд чилээж хонзон тайлснаас илүү ашигтай. Тиймээс гэрчийг хамгаалах хууль байдаг. Банкны нягтлан байсан нэг гар 10 сая доллар шамшигдуулчихаад 3 жилийн ял авч суллагдангуутаа гадагшаа гараад явчихсан байдаг. Эсвэл тохиролцож байгаа нь энэ гээд Жидүүгийн гэмт хэргийг толгойлон асар их хохирол учруулсны дараа 40 сая төгрөг буюу зүүж яваа цагныхаа үнийн хэдхэн хувиар торгуулаад ялаас мултарсан тохиолдол ч саяхных. Нүүрсний сонсголоор илэрсэн асар их мөнгийг буцааж авах нь дээр үү, шоронд хэдэн жил хорьсон болоод таашаал авах нь дээр үү?)

o  Гэнэтийн ашгийн татвар мэтийг УИХ-аас санаачлахгүй байх

(Сумогийн 68 дахь аваргаар монгол хүн тодорснийг бэлгэдэн зэс, алтанд мөн ийм тоотой гэнэтийн ашгийн татвар тогтоосноор Төв банкинд зүгээр тушааж байсан алтны хэмжээ 10 дахин буурсан төдийгүй, маш олон залуус шоронгийн хаалга татсан гашуун сургамж бий шүү дээ!)

ЗАСГИЙН ГАЗАР БУЮУ ГҮЙЦЭТГЭХ ДЭЭД ИНСТҮҮЦ

o  Гадаадын хөрөнгө оруулалтаас ямар ч тооцоогүйгээр тодорхой хувийг Засгийн газар эзэмшдэгийг болиулах

(Ямар ч тооцоогүй, ажлын туршлага үгүй, тэр байтугай ойлголтгүй байж Хөрөнгө оруулагчтай хувьцааны 50% давсан хэсгийг төр эзэмшинэ гэсэн хийрхэл ерөөс хөрөнгө оруулалтыг зогсоох, эсвэл хулхидуулах үндсэн алдаа болно. Туршлага мэдлэггүй ядуу буурай орны төр их бодож шийдвэр гаргах бодлогын алтан хувьцаа аваад мэнэжмэнт маркетингаас хол байсан нь ашигтай байдаг.)

o  Үндэсний аюулгүй байдалтай холбоотой биш бол УИХ-аас хөрөнгө оруулалт дахь Засгийн газрын шийдвэрт дэгээ тавихгүй байх.

(Парламентийн засаглалтай алив Засгийн газар нь парламетад олонх болж төрийн эрх мэдлийг атгаж байгаа бүлгийн итгэл хүлээлгэж томилсон гүйцэтгэх засаглал юм. Гэтэл хууль тогтоох инстүүцээс Засгийн газрынхаа шийдвэрийг удирдан хөтлөх нь нийт тогтолцоог утгагүй болгож буй хэрэг. Парламент Засгийн газраа шүүмжилж болно, болохгүй бол огцруулж болно, харин үйл ажиллагааг нь хөтлөж, шийдвэр бүрийг нь парламент хэлэлцэн өмнөөс нь шийдэж өгөх нь хортой.)

o  Нинжа болон рэкэт мэтийн хууль бус уул уурхайн үйлдвэрлэлийг Засгийн газар бие даан шийдвэрлэх

(Энийгээ хуульчлан цэгцлэхгүй бол оройтно шүү. Энэ бол нийгмийн эмгэнэлд тулд очсон)

o  Геологийн хайгуулыг чөлөөтэй болгох

(Геологийн хайгуул нь улс орны хөрсөн дор буй үнэт нөөцийг илрүүлдэг учир тухайн улсын төр болон хувийн компаниудын зээлжих эрхийг нэмэгдүүлдэг. Иймээс аль ч улс орон геологийн хайгуулыг чухалчлан чөлөөтэй тавьдаг, урьж оролцуулдаг, Засгийн газраас хайгуулийн үр дүнгийн илтгэлийг компаниас шаарддаг. Монголд компаниуд геологийн хайгуул хийх эсэхийг тухайн нутгийн ард түмэн мэдэн шийдэж байх уриалга 2013 онд гарсан ба удалгүй бараг хориглосон. Өдгөө Монголын гадаад өрийн хагас нь хувийн хэвшилд хамаарч буй шалтгаан нь 2010-2014 онд хайгуул, ашиглалт чөлөөтэй, зээлжих эрх өндөр байсан явдал. Чингис, Самурай зэрэг төрийн бонд ч ийм учир амар олдож байв. Дараа нь хориг гарснаас болж зээл олдохгүй, тэр хэрээрээ тавьсан өрөө төр ч, хувийн хэвшил ч эргүүлж төлөх чадваргүй болсон. Монголын өргөн уудам нутгийн ердөө нэг хувь (1%) нь геологийн ашиглалтын лицензтэй, харин яг ашиглаж ажиллуулж байгаа нь нийт газар нутгийн 0,27%!  Эрдэнэт, ОТ, ТТ-г оруулаад шүү!. Байгалийн баялаг гэсэн хүмүүсийн төөрөлдүүлсэн ойлголтоос татгалзан үүнийг иргэдэд зөв сурталчлах. Учир нь эдийн засгийн утгаар байгалийн баялаг гэж байдаггүй, байгалийн нөөц (natural resources) гэдэг ба тэр нь хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн үр шимээр гарсан үр дүн нь хэрэв зах зээлд ашигтайгаар үнэлэгдэж байвал сая баялаг болно. Ойлголт зөв байж хандлага зөв болно.

o  Төрийн мэдэлд байгаа улсын алдагдалтай үйлдвэрүүдийг хувьчлах, татан буулгах, мэнэжмэнтийн хувьчлал хийх

(Бараг 150 шахам төрийн өмчийн компани бий. Бараг бүгдээрээ алдагдалтай. Цаана нь орон нутгийн захиргааны мэдлийн өмчийн хэвшил тоолж барагдашгүй. Хувийн хэвшилтэй давхцсан үйл ажиллагаа явуулдаг олон компанийг шууд татан буулгахад улс орон хожино уу гэхээс юу ч алдахгүй. Хайран санагдаад байвал цахилгаан дулаан, тоос шороог нь хүртэл төр хариуцаж байгаа байшин барилга контоор өрөөг нь зах дээр үнэ хаялцуулан зарж болохуйц. Төр өмчлөөд, төр өөрөө мэнэжмэнтийг нь хийж байгаа болохоор эдгээр компаниуд үнэн хэрэгтээ эзэнгүй гэсэн үг. Ийм газар хулгай шамшигдуулал гүн бат үүрэлж байгаад гайхах нь илүүц зан. Хэн ч өөрийнхөө өмчөөс хулгайлдаггүй.Өнөөдөр Үндэсний нийт бүтээгдэхүүний дор хаяж хагас нь далд эдийн засагт хамаарч байгаа. Хувьчлал худалдан авалт зэрэгт оролцох компани, хувь хүмүүсийг “шоронд хийхгүй” гэсэн амлалт өгөхөөс өөр аргагүй. Тэртээ тэргүй далд эдийн засгийг төр илрүүлж чадахгүй учир ингэж л ил гаргана.)

o  Үнэ чөлөөлтийн бодлого явуулах

(Монгол улс чөлөөт үнийн тогтолцоонд 30 жилийн өмнө орсон гэх боловч маш олон бараа үйлчилгээ үнийн хувьд төрийн хатуу хяналтад байсаар байна. Хэрэв цахилгаан, дулаан, шатахуун, тээвэр, гээд маш олон бараа үйлчилгээний үнэ ханшийг төрийн мэдлээс гарган сул орхисон бол эдгээр нь аль хэдийнээ өөрснөө учраа олоод мөнхийн хомсдол, байнгын гомдлоос гараад явчих байлаа. Үүнийг өрсөлдөөн шийдчих байсан гэдгийг харилцаа холбооны салбар тод харуулдаг. Бодлогоор зарим тун цөөн бараа үйлчилгээнд төр өөрийн эрхгүй хяналт тавих шаардлага бий. Хавтгайд нь биш шүү дээ. Ер нь хөндлөнгөөс, тэр дундаа төрөөс оролцож болдоггүй, оролцсоноор улам дордуулдаг юм бол үнэ, хэл хоёр гэж ярьдаг. Монгол үнэ байтугай хэлний хуультай орон.)

Б.БААБАР

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн саяхан Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 4 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 14 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 16 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 19 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 1 цаг 45 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 2 цаг 0 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 2 цаг 1 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 2 цаг 2 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 2 цаг 5 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 2 цаг 6 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 2 цаг 8 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 2 цаг 10 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 2 цаг 12 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 2 цаг 14 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 2 цаг 15 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 2 цаг 20 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 2 цаг 21 мин 13 үе дамжсан товшуур хөгжим 3 цаг 49 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 3 цаг 51 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top