x

Ц.Мөнхжин: “Гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд оруулснаар сэтгүүлчид бүр их хохирох болно

Зөрчлийн тухай хуулийн 6.21-ийн “Гүтгэх” заалттай холбогдуулан МСНЭ, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэйшнл ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-р заалтад "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн үг юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Бид бүхэн хамтран Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалтыг тус хуулиас хасах тухай саналыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хүргүүлж байна. 

Энэхүү санал шаардлагад нийт 15 байгууллага хамтран өөрсдийн санал бодол, туршлагаасаа хуваалцан саналыг тусган гаргасан гэдгийг онцолмоор байна.

Сэтгүүлчид хүнийг гүтгэж, худал мэдээлэл цацахгүйгээр, хуулийг дээдлэн ажиллах ёстой байдаг. Эдгээр нь Иргэний хуулийн гурван том заалтаар хэрэгждэг зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл энэ харилцааг иргэний хуулиар аль хэдийн зохицуулсан байдаг гэсэн үг. 

Гэвч Зөрчлийн тухай хуулиар эрх зүйн давхардлыг бий болгож сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, нийгмийн алдаа дутагдлыг олж нийгэмд түгээх гэсэн эрхийн эсрэг хийгдсэн зүйл гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн заалт нь хэвлэлийн эрх чөлөөг хумих гэж буй оролдлого юм" гэлээ.

Мөн тэрбээр Зөрчлийн тухай хуулийн 6.21-р заалтад үндэслэн торгуулсан гурван сэтгүүлчийн бодит жишээг танилцууллаа:

  1. Доргио.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа ташаа мэдээлэл түгээсэн гэх шалтгаанаар Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулаад байна. Гэвч энэхүү хэргийг Хэвлэлийн Мэдээллийн зөвлөлөөс сэтгүүлчийг ёс зүйн зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

  2. н.Цэрэнжаргал гэх сэтгүүлч хэдэн жилийн өмнө нийтлэгдсэн сониноос эх сурвалж аван нэгэн албан тушаалтны талаар шүүмж нийтлэл бичжээ. Энэхүү сэтгүүлч мөн зөрчлийн тухай хуулиар торгуулсан байна.  Шалгагч цагдаа өмнө нийтлэгдсэн сонины эх сурвалжийн үнэн эсэхийг батлах баримт хангалтгүй мөн тухайн үед бичиж байсан дуу хураагуурын хальс нь байхгүй тул Зөрчлийн тухай хуулиар мөн хоёр сая төгрөгөөр торгуулжээ.

  3. Мөн нэгэн сэтгүүлч Архангай аймгийн өндөр албан тушаалтны иргэдийн мөнгөөр жилд 15 орчим гадны улс руу аялж явж буй талаар шүүмжилж бичжээ. Гэвч тус дарга нь жилд 15 биш 13 удаа гадаад руу явсан. Тоог нь зөрүүлж бичсэн хэмээн цагдаа торгууль ногдуулжээ.

Зөрчлийн тухай хууль нь иргэдийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоож, үнэнийг мэдээлэх талаар ажиллах бус өндөр албан тушаалтан, эрхтэй хүмүүсийн өөрийгөө хамгаалах зэвсэг болоод буй талаар дээрх бодит жишээ харуулж байгааг тэд мэдээлэв.

"Гүтгэх" заалт Зөрчлийн тухай хуулиас гарж Эрүүгийн хуульд орсноор ямар өөрчлөлт авчрах талаар мөн танилцуулсан юм.

Глоб Интернэйшнл ТББ-ын Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн менежер Ц.Мөнхжин"Зөрчлийн тухай хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагынхан сүүлийн үед олон бэрхшээлтэй тулгарч байна. 

Манай байгууллагын жил бүр бэлтгэн гаргадаг "Хэвлэлийн эрх чөлөөний тайлан"-д өнгөрсөн жилийн тавдугаар сараас энэ жилийн тавдугаар сар хүртэл нийт 182 удаагийн зөрчилбүртгэгдээд байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-р заалтыг хасах хэд хэдэн шалтгаан байна:

  1. ​Зөрчлийн тухай хууль нь өөрөө Захиргааны зөрчил хэмээн үздэг. Гомдол гаргаж буй иргэн эсвэл байгууллага нэр төрөө сэргээх зорилгоор цагдаад ханддаг. Гэвч зөрчлийн тухай хуулиар тус иргэний гаргаж буй нэр төрөө сэргээлгэх гэсэн хүсэлт, үндэслэлийг гүйцэтгэж өгч чаддаггүй юм. Учир нь торгууль тавьсан мөнгийг тэр чигээр нь төр авдаг ба нэр, төрөө сэргээх гэсэн иргэнд ямар нэгэн нөхөн төлбөр олгогдоггүй тус хасах нь зүйтэй юм.

  2. Цагдаа нар мөн сэтгүүлчдийн ажлын онцлогийг хүлээн авч, зохих ёсны дагуу торгууль ногдуулан ажилладаг эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь үнэхээр гүтгэсэн гэх хэргээр цагдаагийн өмнө очиж буй сэтгүүлч үнэхээр шударгаар шүүгдээд, гүтгэсэн хэргээр шийтгүүлж байна уу, эсвэл цагдаагийн дутмаг үнэлэлт дүгнэлтээр торгууль тавиулж байна уу гэдгийг эргэж харах шаардлагатай байна.

  3. Мөн хэрэв "Гүтгэлэг"-ийн тухай заалт Эрүүгийн тухай хуульд орвол сэтгүүлчдэд хамгийн ихээр ноцтой хохирол учруулж эхэлнэ гэсэн үг . Учир нь Эрүүгийн тухай хуулиар ногдуулсан торгууль нь цэвэр гэмт хэрэг гэж үздэг учир сэтгүүлч торгуулсан тохиолдолд тухайн сэтгүүлчийн хувийн хэрэг дээр ял шийтгэл эдэлсэн хэмээн тусгагдах болно. Ингэснээр гадны улс руу томилолт, ажил сурлагаар явахад томоохон асуудалтай нүүр тулгарна гэсэн үг юм. 

Эдгээр асуудлыг Иргэний хууулиар шийдвэрлэх бүрэн боломж байтал шийдвэрлэж өгөхгүй байгаа нь асуудалтай юм. Мөн НҮБ-ийн Хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжөөр Эрүүгийн тухай хуулиас "Гүтгэх" зөрчлийг хасах ёстой гэсэн зөвлөмжийг ирүүлж байсан. Үүний дагуу энэхүү саналыг төр хүлээж авсан хэдий ч зүсийг нь хувиргаад өөр хуульд тусгасан гэж хэлж болно" гэлээ.

Иймд эдгээр байгууллагын төлөөлөл нэгдэн ХЗДХЯ-д Зөрчлийн тухай хуулиас 6.21-ийн "Гүтгэх" тухай заалтыг хасаж өгөх тухай шаардлага хүргүүлэхээр болжээ.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 56 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 11 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 17 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 24 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 34 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 46 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 5 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 12 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 23 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 33 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 47 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top