x

ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв

Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал хомсдолын вирусийг (ХДХВ) судлах чиглэлд томоохон дэвшил гаргаснаа зарлажээ.

Уг вирусээр халдварласан хэдий ч хүчтэй дархлаа тогтсон 32 өвчтөний цусны дээжийг шинжлэх явцад тэд 800 гаруй эсрэг биетийг ялгаж илрүүлсэн байна. 

Тэдгээрээс нэг эсрэг биет болох 04A06 нь онцгой үр дүнтэй байжээ. Лабораторийн нөхцөлд энэхүү эсрэг биет нь вирусийг эсэд нэвтрэхээс маш сайн хамгаалж байснаас гадна, одоогоор илрүүлээд байгаа ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулж чадсан байна. Мэргэжилтнүүд мөн энэхүү эсрэг биетийн бүтцийг тайлж уншиж, синтезийг нь хуулбарлаж чаджээ.

Цюрихийн Их сургуулийн Вирус судлалын анагаахын хүрээлэнгийн захирал Александр Трколагийн хэлснээр, “04A06 нь өнөөг хүртэл илрүүлсэн хамгийн найдвар төрүүлсэн эсрэг биетүүдийн нэг мөн” гэжээ. Гэхдээ мэргэжилтнүүд нэмэлт судалгаа, эмнэл зүйн туршилт явуулах шаардлагатай байгаа тул энэхүү нээлтийг практикт нэвтрүүлэх нь одоогоор эрт байгааг онцоллоо.

Шинэ эсрэг биет нь бэлэн эсрэг биетийг тарих замаар ХДХВ-ийн халдвараас түр зуурын, хурдан хамгаалалт үүсгэдэг пассив дархлаажуулалтын үндэс болох боломжтой. Вакцинтай харьцуулахад энэ арга нь бие организм өөрийн эсрэг биетүүдийг ялгаруулахыг өдөөдөггүй байна.

Одоогоор ХДХВ-ийн үр дүнтэй вакциныг гарган аваагүй байгаа хэдий ч  сүүлийн жилүүдэд Ленакапавир зэрэг урьдчилан сэргийлэх шинэ эмүүдийг гарган аваад байгаа юм. Уг эмийг саяхан Европт ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн хяналтад хэрэглэхийг зөвшөөрчээ. 

Ташрамд сонирхуулахад, Казахстаны хойд нутгийн Акмолинск мужид ХДХВ-ийн халдвартай бүсгүй таван эрүүл хүүхэд төрүүлжээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 1 цаг 45 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 1 цаг 48 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 1 цаг 49 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 1 цаг 51 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 53 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 1 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 1 цаг 56 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 1 цаг 58 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 2 цаг 36 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 4 цаг 8 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 4 цаг 11 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 4 цаг 12 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 5 цаг 18 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 6 цаг 0 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 6 цаг 4 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 6 цаг 5 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 6 цаг 7 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 6 цаг 8 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 6 цаг 11 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 6 цаг 13 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар...
Top