x

Монголд 1169 эх баригч ажиллаж байна

“Эх баригчаар гүйцэтгүүлэх эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” хэлэлцүүлэг өчигдөр Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-нд зохион байгууллаа. Улсын хэмжээнд 1,169 эх баригч байгаа бөгөөд 701 нь орон нутагт, 468 нь нийслэлд ажиллаж байна.

2024 онд эх баригч мэргэжлээр 59 мэргэжилтэн төгссөн бол энэ онд 149 эх баригч мэргэжилтэн бэлтгэгдэн ажлын байранд гарчээ. Олон улсад Эх баригч мэргэжилтнийг хэвийн жирэмслэлт, төрөлтийн мэргэжилтэн хэмээн үзэж эх баригч мэргэжлийг бие даасан мэргэжил, бие даасан тусламж үйлчилгээ гэж тодорхойлдог. Эх баригчийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд бодлогоор дэмжихийг улс орнуудад уриалсаар байна.

Хэлэлцүүлгийн эхэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/264 дугаар тушаалаар "Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028" батлан хэрэгжүүлж уг төлөвлөгөөний хүрээнд өчигдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг дурдаад эрүүл мэндийн салбарт эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр салбарын бодлогын хэмжээнд анхаарч байна.

Бодлогын чанартай олон асуудлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж буйг онцлов. Түүнчлэн эх баригч мэргэжилтний бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулах, эх баригчийн тулгамдаж буй асуудал, эх баригчийн ажил үүргийн хуваарийг бодлогын баримт бичигт тусгахад санал солилцож, хэлэлцүүлгийг үр дүнтэй явуулж, цаашид салбарын хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулна гэлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи: Эх баригчийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үүргийг нэмэгдүүлэхэд Эх баригчийн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь маш үр дүнтэй гэдгийг олон улсын туршлага харуулж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх баригчийн ур чадвар, хийж гүйцэтгэх үйл ажиллагааны чанар сайжрах юм. Эх баригчийг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдаж гарснаар Олон улсын эх баригчийн хөгжлийн стратеги, бусад бодлогын баримт бичгүүдтэй нийцнэ гэдгийг тодотгов. Тэрбээр Олон улсад хийгдсэн сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад эх баригчийг сайн сургаж, хөгжүүлж, тусламж үйлчилгээнд нь дэмжлэг үзүүлж чадвал нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний 90 хувийг бие даан гүйцэтгэх боломжтой ба эх, нярайн эндэгдлээс 60 хувь сэргийлэх боломжтой гэдгийг гаргасан. Эх, нярайн эндэгдлээс сэргийлж чадсанаар тусалж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэх, жендэрийн мэдрэмжтэй тусламж үйлчилгээг зохион байгуулахад маш том хувь нэмэр оруулна гэлээ. Мөн эх баригч бол эх хүүхдийн тусламжийн гол мэргэжилтэн. Энэ тусламжийг сайн хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм

ЭМЯ-ны Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг: “Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028”-ыг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/264 дугаар тушаал нь 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан.

Уг төлөвлөгөөг боловсруулахад эх барихын салбарын бүх мэргэжилтэн, амаржих газруудын төлөөлөл оролцсон гэдгийг тодотгоод уг төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаас танилцуулав. Үүнд: ЭМЯ-ны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн 30 хүртэл хувьд эх баригч мэргэжилтний төлөөллийг оруулна.

Эх баригч бэлтгэх сургалтын чанарын үнэлгээ, Эх баригчийн бие даан гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг боловсруулна. Эх баригч төвтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар кабинетуудыг шинээр байгуулна Эх баригч бэлтгэх сургалтын чанарын шалгуур, үнэлэх аргачлалыг боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ.

Эх баригч төвтэй хэвийн төрөлтийн төрөх өрөөний үлгэрчилсэн загварыг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.Гадаад солилцооны хөтөлбөрт эх баригчдыг хамруулна гэх мэт олон ажлуудыг төлөвлөөд байна. Ажлын ачаалал, нийгмийн баталгааг сайжруулж, залуу эх баригчдыг дэмжихэд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 11 цаг 53 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 12 цаг 49 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 12 цаг 53 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 13 цаг 1 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 15 цаг 18 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 26 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 18 цаг 59 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 19 цаг 4 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 19 цаг 10 мин Шатахууны хямрал ба бодит байдал 19 цаг 19 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 19 цаг 32 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 19 цаг 41 мин Байгаль эхийн хилэн 19 цаг 49 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 20 цаг 2 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 20 цаг 5 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 20 цаг 13 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 20 цаг 21 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top