x

Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй

МАН даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг өдөр хоногууд үргэлжилж байна. Үүнээс болоод МАН-ын Засгийн газар огцорсон ч юм шиг, үгүй ч юм шиг оршиж байгаа. Дээрээс нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг болчихоод бараг сар гаруй боллоо.

МАН бага хурлаараа даргаа сонгоотохсон чинь ялагдсан тал нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хурал хаян гүйлдэж Их хурлаараа шийдлээ олохоос өөр гарцгүй болгосон. Намын даргад өрсөлдсөн хоёр хүний нэг нь Ерөнхий сайд, нөгөөх нь УИХ-ын дарга байсанд энэ бүх будлианы учиг оршино. УИХ-ын дарга нь намын даргын сонгуульд бууж өгсөнгүй гээд Засгийн газраа огцруулсан. Ерөнхий сайд нь мөн намын даргад өрсөлдөв гээд УИХ-ын даргаа огцруулсан. Дээрх бүгдийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгочихсон.

Тэгэхлээр хайнаагаа МАН-ын их хурал дээр хаглах болов уу гэсэн горьдлого л үлдээд байгаа. Энэ намын гал зуухыг авч явдаг, өдөр тутмын амьдралыг залгуулдаг дээрх шиг маргаан үл ойлголцол гарвал зохицуулж байдаг гол албан тушаал бол намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө бол энэ алба төрийн тэргүүний албан тушаал байв. Түүхэн үүднээс энэ албан тушаал ямар өндөр, ямар чухал алба байсан гэдэг нь ойлгогдоно.

Үе үеийн ЕНБД нар маш хариуцлагатайгаар энэ албыг хашиж ирсэн. МАН өнөөдрийх шиг ийм ойлгомжгүй байдалд хэзээ ч орж байгаагүй нь үе үеийн генсекүүдийн гавьяа юм. Генсек бүгдийг зохицуулдаг байжээ. Харин одооны ЕНБД буюу генсекээр Я.Содбаатар ажиллаж байна. Энэ хүн байдаг эсэх нь мэдэгдэхгүй явсаар саяны бүлгийн дарга нар хоорондоо эвсэхэд л зураг нь ганц удаа нийтийн хэвлэл дээр хошин меме байдлаар гарч ирлээ.

Бусад үед намд үүссэн нөхцөл байдлаар хэвлэл мэдээлэлд ярилцлага танилцуулга хийж байхыг нь харсангүй. Я.Содбаатар далаад оны улстөрч, улс төрд шинэ хүн ч биш. Сайн муугаараа хэлүүлээд сүүлийн хориод жил их улс төрд явсан хүн. Сайд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын дарга зэрэг ажилууд хийж явсныг мэднэ.

Гэвч гэрлийн хурдаар болж өнгөрч байгаа намын будлианыг ойлгож амжихгүй байгаа юм уу гэж сүүлийн үед харагдах боллоо. Тэрбээр юу ч хийж амжилгүй дээрх байдалд намаа хүргэв. Одоо болох намын Их хурлаар дарга нь солигдвол өөрөө бас солигдох байх гэхээс гар хөл нь хөдөлж өгөхгүй байгаа юм биш үү гэж харагдаад байгаа. Тэгж бодсоноос л нөгөө “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэгч болчихоод байгаа юм биш биз гэсэн хардлага байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top