x

“360” байт харваан анхны талбай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээгдлээ

Монгол Улсад байт харвааны анхны том талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулжээ. Байт харвааны “360” талбайг нээх ёслол өчигдөр болсон бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн юм. “360 градус” төслийг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан санаачилсан бөгөөд Монголын байт харвааны  холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэсэн бөгөөд иргэд, ААН-үүдийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан барьжээ. Ингэснээр Монголд 1960 оноос хөгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан тамирчид стандартад нийцсэн талбайд бэлтгэл хийх боломж бүрдэж байна. 

Тухайлбал, хүйтний улиралд дотор талбайд бэлтгэл хийх бол нарны эрчим хүч ашиглан гэрэлтүүлгийг шийдсэн тул шөнийн харваа хийх ч боломж бүрджээ. Түүнчлэн олон улсын тив дэлхийн чанартай ямар ч тэмцээн зохион байгуулах бүрэн чадвартай олон улсын стандартад нийцсэн байгууламж гэдгээрээ онцлог аж. “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбай Цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа учир хүүхэд залуус нээлттэй ирж сонирхох, хичээллэх боломжтой юм байна. "360" талбай дахь 58 мертрийн урт, долоон метрийн өргөнтэй байнгын бэлтгэлийн саравчийг байт харваан тамирчид өөрсдөө хийжээ.

 

Тус талбайд хамгийн холдоо 90 метрт харвах, хамгийн олуулаа буюу 32 хүн зэрэг харвах боломжтой гээд олон давуу талтайг тамирчид онцоллоо.

Мөн талбайд Гиннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагариг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг билэгшээж байгаа аж. Энэ цагираг сүндэрлэсэнээр тамирчдын сэтгэл зүйд асар өндөр нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байт харвааны талбайн нээлтийн ёслолд оролцохдоо:

Монгол Улсад орчин үеийн байт харвааны спорт үүсч хөгжсөн 58 жилийн түүхийн хуудаснаа нэгэн шинэ хуудас болон нээгдэж буй үйл явдалд оролцохоор Та бид энд цуглаад байна.

Дэлхийн зэвсэг техникийн хөгжилд композит нум буюу эвэр нумыг монголчууд анхлан зохион бүтээж, хэрэглээнд орлуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Сур харвааг үндэсний уламжал, хэрэглээ болгож байсан үндэстний хувьд байт харвааны спортыг хөгжүүлснээр Монголын анхны Дэлхийн аварга, Паралимпын аварга энэ спортоос төрж байсан билээ.  Аливаа спортоор өндөр амжилт гаргахад гурван суурь нөхцөл шаардлагатай байдаг гэж судлаачид хэлдэг.

Энэ нь :

уламжлал
сургалт
авьяастан гурав юм.
Байт харвааны спортыг хөгжүүлэх энэ суурь нөхцлүүдээс сургалт нь ихээхэн доголдож явсныг өнөөдөр спортод элэгтэй, зүрх сэтгэлтэй хүмүүсийн ачаар нөхөж байна. Энэхүү талбайг бий болгохын төлөө сэтгэл оюун, зүтгэл, хандиваа зориулсан бүх хүмүүст дахин дахин талархал илэрхийлье.

Байт харваачид анх удаа олон улсын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий бэлтгэл сургуулилт, тэмцээний талбайтай боллоо. Бүтээн байгуулалтын ажилд ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмжсэн зохион байгуулалт, менежтентээр асар богино хугацаанд барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Олон нийтийг хоёр сарын турш идэвхжүүлж, урмыг бадраан, сайн сайхан зүйлд уриалан дуудсаар байт харвааны “360” талбай сүндэрлэн бослоо.

Бүтээн байгуулалтын ажлыг санаачлан, гардан удирдсан Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч Пунцагийн Цагаан, Удирдах зөвлөлийн гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд нар болон бүтээн байгуулалтад оролцсон, дэмжсэн бүх хүмүүст халуун талархал дэвшүүлье.

Монголчуудын хамтын зүтгэл, нэгдмэл сэтгэлээр боссон энэ талбайгаас тив, дэлхий, Олимпын аваргууд төрөн гарч, улсынхаа нэрийг өндөрт өргөн, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа аялгуулахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Буянт үйлс бүтээхийн сэрүүн гэрлээр бүрнээ тусыг хүргэн амжилт дуудах болтугай” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа байт харвааны “360” талбайн бүтээн байгуулалтын ажилтай танилцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 34 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 49 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 2 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 11 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 24 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 43 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 50 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top