x

Бөхчүүд эвлэрч, түр хороо байгууллаа

“Монгол бөхийн өргөө”-ний үйл ажиллагаа зогсож, өргөөнд бөхийн барилдаан зохион байгуулагдалгүй гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Энэхүү уулзалтаар Бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулж хамтран ажиллахаар болж Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг хэвийн явуулахыг яаравчлахад санал нэгджээ. Хоёр талын уулзалтад дархан аварга Х.Баянмөнх, холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нарын төлөөлөл оролцсон байна.

Х.Баянмөнх аварга “Бөхийн өргөөний асуудал сунжраад гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд түгжээтэй байгаа. Дотор нь халуун ус, тог цахилгаан нь юу болж байгаа юм бүү мэд. Бөхийн өргөөндөө орж барилдах бөхчүүд нь бэлтгэлээ хийгээд бэлэн байдаг. Бөх сонирхогчид нь бөхийн барилдаанаа өргөөндөө үзэхээр хүлээгээд байдаг. Тэгэхээр энэ зүйл дээр их цаг алдаад байгааг бөхчүүд маань хэлж байна. Энэ асуудлыг чи бид хоёр л зохицуулах ёстой гэдгийг бөхчүүд болон бөх сонирхогчид хэлж байна. Шүүхээрээ явдаг л юм байж. Хууль, шүүх нь шийдтэл түр зөвлөл байгуулж, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах, ард түмний хүлээж буй үүргээ ухамсарлаж шийдэх хэрэгтэй байна” гэлээ. 

Хариуд нь УИХ-н гишүүн Б.Бат-Эрдэнэ “Таньтай санал нэг байна. 2018 оны гуравдугаар сард Бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хуралдаад бөхчүүдийн 80 орчим хувь нь оролцож энэ хурлаас намайг Тэргүүнээр сонгож, та энэ маргаантай байгаа асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна гэсэн. Ингээд би энэ асуудалд ороод явж байна. Түүнээс хойшхи асуудал тодорхой байгаа. Би тантай уулзаад есдүгээр сард хурлаа хийе ээ гэсэн санал тавьсан. Гэвч есдүгээр сард сургууль соёл, тариа будаа гээд ажил хойшлоно гэсэн учраас 10, 11 дүгээр сард гэсэн. Арваннэгдүгээр сарын 23-нд хэдэн залуусаа явуулаад тантай уулзуулсан. Та бүхэн маань сайхан санал тавьсан учраас өнөөдөр уулзаад бөхийн хамт олон оролцсон тэр тусмаа хоёулаа 10, 10-аад түрүүлчихсэн хоёр дархан аварга энэ ачааг үүрч, бөхийн хамт олноо удирдах болж байна. Үзэгчид олон түмнийхээ санал хүсэлтэд нийцсэн, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах, нэг тал руугаа багтсан шийдвэр гаргах гэж байгаад би их баяртай байна. Хоёулаа энэ холбооныхоо тэргүүнд сууж байгаагийн хувьд энэ асуудлыг нааштай шийдэж, шийдвэр гаргая. Өнгөрсөн хугацаанд сайхан зүйл л байснаас саар зүйл байгаагүй шүү. Тамирчдынхаа баярын өдөр хоёулаа Өргөөгөө нээчихвэл сайхан байна” гэв. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа Монголын үндэсний бөхийн холбоонд сануулга өгч, Бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлаар Ерөнхий сайдад хандсан байдаг. Гэвч асуудал өнөөг хүртэлд шийдэгдээгүй байгаа юм. 

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх ийн ярилцаж, түр хороогоо байгууллаа. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • oyun (202.9.44.245)
    oroitsonch gesen bolj dee ahmad abarga maani demii uimuulsen odoo oilgoo bailgui dee 18 on ongorson bol undesnii boh mohoh bailaa oboosh dee tsaashid amjilt husii
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • Монгол иргэн (103.26.193.234)
    ЭВЛЭРЭХ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ... ШУНАЛТ Х.БАЯНМӨНХ , ХҮРГЭН АСАН А.СҮХБАТТАЙГАА НИЙЛЖ АВАХ ГЭЖ ШҮЛСЭЭ ГООЖУУЛСАН ШАЛТГААН ШҮҮ ДЭЭ... НЯМДОРЖ НАР АНХ САНААЧИЛ ЭНЭ ӨРГӨӨГ БАЙГУУЛААГҮЙ БОЛ ЮУ ГЭЖ Х.БАЯНМӨНХ НАРЫН ХАР ХОР, ШУНАЛ ХӨДӨЛЖ ШҮЛС НЬ ГООЖИХ ВЭ ДЭЭ ККК
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 0 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 26 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top