x

Л.Ган-Эрдэнэ: Зах зээл байвал бид дуулна. Энэ бол нийгмийн зүгээс бидэнд тавьж буй дүн

Л.Ган-Эрдэнэ: Үзэгчдийн маань тэврэлт хүртэл нандин байдаг

“Камертон” хамтлаг энэ сарын 26, 27-нд “Аса арена”-д “Камертон 30" хүндэтгэлийн хаалтын тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнэтэй удахгүй болох тоглолт, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Энэ удаагийн тоглолт “Камертон”-ы өмнөх тоглолтуудаас юугаараа онцлог болох бол?

-Маш дотно, элгэмсэг болох байх. “Камертон” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг үзсэн хүмүүс мэднэ дээ. Тоглолт болгон өөрийн гэсэн онцлогтой болдог.

Анхны “18 нас” тоглолтоо эргэн санахад, бид дөрөв гарч ирээд дуулахад 12-19 настай охид уйлаад л сонсож байсан. Яг л барууны өсвөр насны залуучууд шиг. Өмнө нь Монголд ийм үзэгдэл болж байсан юм уу, үгүй юм уу, бүү мэд. Ингээд цаашлаад бид мюзикль маягийн юм хийсэн. Зөвхөн дууг сонсоод гарах биш яг кино үзээд гарч байгаа юм шиг, орон зайгаар аялах шиг мэдрэмжийг төрүүлсэн тоглолт хийж байлаа. Тухайлбал, Хүннүгийн ч юм уу бүр дээр үед очоод, тэгээд хөгжсөөр байгаад одоо үед ирж байх жишээний. Дараагийн тоглолт гэвэл цирктэй хамтраад “Хувьсал” гэдэг нэртэй хийж байсан. Цус сорогч, эсвэл лам болдог ч юм уу гэх жишээгээр тоглолтууд маань өөр өөрийн онцлогтой болж байсан.

Өнгөрсөн зургадугаар сарын 28-ны тоглолт гэвэл ямар нэгэн халаалт хамтлаг байхгүй. Яг “Камертон”-ы тоглолтыг үзье гэсэн хүмүүс нь зорьж ирсэн. Манай хамтлагийг сонсдог хүмүүс байж л байгаа юм байна гэдгийг бид үүгээр харсан. Тийм олон хүн ирнэ гэж би хувьдаа төсөөлөөгүй байсан. Яагаад гэвэл, “Камертон” өөр нэг хамтлагтай зэрэгцээд тоглоход тэр хамтлагийг фенүүд ч бас ирнэ шүү дээ. Дахиад 3-4 хамтлаг ирж дуулахад л тэр хамтлагийг сонсдог хүмүүс зориод ирнэ. Ингэвэл тэр тоглолт дүүрэх магадлал өндөртэй. Харин ганцхан хамтлаг дангаараа тоглоход яг тэр хамтлагийг сонсдог, мэддэг хүмүүс л ирдэг. Өөр “хольцгүй” учраас түүн дээр жаахан айдастай байсан юм. Гэтэл биднийг зорьж ирж үзсэн. Бид үүнд маш их талархаж байгаа. Энэ бол үзэгчдийн маань бидэнд өгч буй маш гоё бэлэг юм. 30 жилийн дараа ч “Бид та нарыг сонсож байгаа шүү”, “Бид фен хэвээрээ байгаа шүү” гэж байгаа нь бидэнд маш их урам өгсөн сэтгэлийн бэлэг юм даа.

-“Камертон” дуулж байхад юу мэдрэгддэг гээч. Дуучид, үзэгчид хоёр яг нэг долгион дээр байдаг нь маш их таалагддаг. Гэхдээ ийм тоглолт ховорхон байдаг шүү.

-Яг наадахыг чинь бид дөрөв бас мэдэрдэг байхгүй юу. Эхлээд харахад үзэгчид биднээс ямар нэгэн юм хүлээгээд байх шиг санагддаг. Бид дөрөв бөө шиг лүг, лүг, лүг, лүг гээд эхлэнгүүт тэнд байгаа хүмүүсийн нүд асаж эхэлдэг юм. Тэгээд хөдөлгөөн ороод эхэлнэ. Бид дөрөв ч үзэгчдээ хөгөлнө шүү дээ. Ингээд цөмөөрөө зэрэг тэсэрдэг байхгүй юу.

-Тухайн үед та нарын фен орь залуу насны үзэгчид байсан шүү дээ. Харин одоо буюу 30 жилийн дараа тэд яаж хувирсан байна вэ?

-Маш гоё болсон байна лээ. Манай үзэгчид дандаа хосоороо. Бүр чин сэтгэлээсээ эхнэр, нөхрөө хайрлаж үздэг. Тэдний тэврэлт нь хүртэл нандин. Сэмхэн үнсэх нь хүртэл үнэн зүрхнийх байгаа нь мэдрэгддэг. Тийм л үзэгчид өнгөрсөн зургадугаар сарын 28-нд ирсэн. Амжаагүй нэг нь “Одоо дахиад ганцхан удаа тоглочихооч. Үзмээр байна шүү дээ” гэдэг чат илгээж байсан. Бид ч тийм жаахан байхаасаа хайрын тухай дуулж, судалсан юм билээ. Одоо ч хайрыг дуулсаар байгаа. Бид энэ бүхнээс цэнэглэгдээд одоо дахин тоглох гэж байна. Харин дараа нь дахиад том хэмжээний тоглолт болохгүй байх. Хэсэгчилсэн жижиг тоглолт Дархан-Уул, Эрдэнэтэд ч юм уу энд тэнд мэр сэр тавигдаж магадгүй.

-Есдүгээр сарын 26, 27-нд тоглолтоо хийх өдрийг сонгохдоо ямар нэгэн тоонд ач холбогдол өгсөн үү, үгүй юу?

-Үгүй ээ. Бидний хувьд дөрвийн тоог их бэлгэшээдэг. Бидэнд их ээлтэй, элэгтэй тоо юм шиг санагддаг. Бид чинь дөрвөн өөр хоолойгоор дуулдаг, дөрвөн өөр дүр төрхтэй, дөрвөн өөр араншинтай, дөрвүүлээ өөр хөгжмөөр тоглодог, хоёр нь хийл, хоёр нь чель, тэр нь их сони(о)н, яг цаанаас нь тааруулчихсан юм шиг, хийл чинь их нарийхан шүү дээ, гэтэл дээд талын хоёр нь хийл, тэгтэл виолончель (морин хийл) чинь бүдүүн баргил, гэтэл доод талын хоёр нь тоглох жишээний. Виолончель дөрвөн өөр чавхдастай. Дөрвүүлээ өөр өнгөөр дуугардаг гээд л дөрвийн тооны тухай ярих зүйл бидэнд зөндөө бий.

-Дөрвөн өөр байгаа учраас л нэгэн цул болж чадаж, ийм том хамтлаг болтлоо явчихсан байна шүү дээ?

-Магадгүй. Үнэнийг хэлэхэд, дөрвөн өөр хүн нийлж нэгдэнэ гэдэг их хэцүү юм билээ. Тэгээд 30 жил явсан гээд бод доо. Мэдээж, хамгийн түрүүнд нийгмийн байдал нөлөөлнө. Гэр бүлийн хүмүүжил, өөрийн ухамсар, боловсрол мэдлэг, дээрээс нь мэдээж мөнгө нөлөөлнө. Энэ дөрвийг давна гэдэг л хамгийн хэцүү нь байхгүй юу.

-Маш их тэсвэр тэвчээр гаргаж, бие биеэ ойлгох, хүндлэх, тэгээд хүлээцтэй хандах, улмаар хоорондоо уусаж шингэх гээд ер нь бараг нэг гэр бүл болох дайны зүйлийг л даван туулсан байх, өнгөрсөн хугацаанд?

-Тийм шүү дээ. Үүнийг хэн ч мэдэхгүй, бид түүнийгээ ч ил гаргадаггүй. Бид яах гэж дуулсан юм бэ. Муугаа ярих гэж дуулсан юм уу, үгүй. Бид сайн сайхныг түгээх гэж дуулсан. Яагаад гэвэл, бид нийгмийн эмч юм билээ. Бид үүнийгээ одоо л ойлгож байгаа юм. Ууртай байсан хүн хайрын дуу сонсож уярахаараа эхнэрээ уучилж, үнсэж аргадах ухаантай болдог байхгүй юу.

-Маш их дуулиан шуугиантай байгуулагдсан хөвгүүдийн хамтлаг бол “Камертон”. Богинохон хугацаанд амжилтад хүрч, өндөрт гарч тэсрэлт болсон. Хэсэг хугацааны дараа “Камертон” тарах гэж байна гээд л шуугиад явчихсан. Гэтэл та нар нэг тоглолт хийсэн. Албан ёсоор тараагүй ч дараа нь бие даасан тоглолтуудаа хийсэн. Зарим нь үүнийг тарж байна гэж ойлгоод бас л цуурсан. Гэтэл өнөөдөр 30 жилийн дараа ч хамт тоглож л байна?

-Зах зээл байвал бид дуулна. Энэ бол угаасаа нийгмийн зүгээс бидэнд тавьж буй дүн. Бидэнд онц дүн тавиад байвал бид дуулаад л байна. Муу дүн тавьчихвал яах юм бэ.

-“Гэрийн даалгавар”-аа л сайн хийх хэрэгтэй юм биш үү?

-Бид хэчнээн мэрийгээд ч, хийгээд ч онц дүн тавихгүй бол яах юм бэ. Яаж ч дуулаад хүн үзэхгүй бол яах юм бэ. Энэ бол зах зээлийн зарчим. Бид үүнийг сайн ойлгодог. Бидний нэг нууц нь энэ. Бид тоглолт хийсэн үү, хийсэн. Хүмүүс үзсэн үү, үзсэн. Явцын дунд үзэгчдийн тоо багасан уу, багассан. Тэгэнгүүт завсарласан уу, завсарласан. Тэр хоорондоо цөмөөрөө өөр өөрсдийн юмаа хийсэн.

-Энэ сарын 26, 27-нд болох тоглолтод тавигдах шинэ уран бүтээл бий юу?

-Шинэ уран бүтээл… Гоё асуулт байна. Гэхдээ хүмүүс биднээс шинэ уран бүтээл хүлээдэг гэдэгт би эргэлздэг. Яагаад гэвэл, бидний дууны архивт 100 гаруй дуу бий. Бид шинэ уран бүтээл гаргаж болно л доо. Гэтэл манай фенүүд шинэ дуу гэхээсээ илүү зарим дууг нэхэж сонсдог. Хэрэв шинэ дуу гаргачихвал өмнөх дуундаа хүрэхгүй байна гэж бас зэмлүүлэх юм болов уу.

-Гэхдээ энэ нь та нарын айдас юм биш үү. Эсвэл үзэгчдийн дурсамжиндаа хөвөх гэсэн мэдрэмж, хүлээлт, хүсэлтэй нь холбоотой зүйл үү?

-Бидний өмнө нь гаргасан 100 гаруй дуу маань одоог хүртэл хуучраагүй юм шиг байна лээ. Тэгээд тэрийгээ л сонсох гээд байдаг юм. Шинэ дуу гарангуут “Үгүй ээ, үгүй тэр дуугаа дуулаач” гээд байдаг юм. Тэгэхээр хэзээ тэр дуунаас залхана, тэр үед л бид шинэ дуу гаргана байх гэж би хувьдаа бодож байна.

-Одоо хэдэн дуу дуулах вэ?

-Бид өмнө нь тасралтгүй 44 дуу дуулсан шүү дээ. Гэтэл зарим үзэгч “Тэр дуугаа дуулсангүй”, “Ийм дуугаа дуулаач” гэсэн мессэж илгээсэн. Ингээд бид 11 дуу нэмж дуулаад 55 болгосон. Тухайн үед зарим дуугаа хасаад, зарим дууг нэмээд 30 хувьд нь шинэчилж тоглосон. Энэ жишгээр л явна. Бид 10 жилийн өмнө л бүрэн хэмжээний тоглолт хийж байсан юм билээ. Харин одоо энэ сарын 26, 27-нд “Аса арена”-д “Камертон 30 хүндэтгэлийн хаалтын тоглолт”-оо хийнэ. Дараа нь дахиж тоглох, үгүйг бүү мэд.

-Яг энэ “Бүү мэд” гэдэг үг чинь та нарын маркетинг юм биш үү?

-“Болох юм болдгоороо л болно” гэдэг шиг энэ чинь их сонин зүйл. Бид 10 жилийн өмнө ч ингэж бодож байсан байж болно, үгүй ч байж болно шүү дээ. Магадгүй, энэ удаагийн тоглолт бидний сүүлчийн удаа хийж байгаа бүрэн хэмжээний тоглолт болох ч юм бил үү. Эсвэл дараа жил дахиад тоглох ч юм бил үү. Би мэдэхгүй шүү дээ. Тийм учраас би энэ тоглолтон дээрээ хамгийн гоёороо дуулахыг л хичээж байна.

-Бие даасан уран бүтээлээ хийгээд явцгаах юм уу. Мэдээж, 30 жил болсон хамтлаг одоо тарж бутрахгүй нь ойлгомжтой?

-Мөнгө, нэр төр хөөхөөсөө илүү бид дуулах дуртай. Би ч дуулах дуртай. Тэр мэдрэмж, уур амьсгалыг фенүүдтэйгээ хуваалцах дуртай. Хоёрдугаарт, би урлагийн хүн учраас хүүхдүүддээ уран бүтээлээ өвлүүлнэ. Өнөөдөр бүх нийтээрээ хаа сайгүй үнэгүй дуу сонсож байдаг. Үүнийгээ зөв гээд ойлгочихсон яваа. Огт айж ичихгүй байна. Үүн дээр жаахан ажиллана гэдэг бодол бол бий.

-Та нар Монголд нэр алдартай хамтлаг. Гэхдээ дэлхийн “од”-уудын зиндаанд хүрэхсэн гэдэг амбиц байсан уу?

-Бидний хувьд энэ чинь эдийн засгийн хувьд бол ямар ч боломжгүй зүйл байсан шүү дээ. Нөгөөтэйгүүр, бидэнд ийм боломж байсан уу гэвэл байсан. Бид тэнэгтээ л алдсан юм. Гэхдээ үүндээ огт харамсдаггүй. Эргээд харахад маш гоё түүхтэй л амьдарсан. Тайландын маш том продюсер бидэнтэй хамтарч ажиллая гэсэн. Гэхдээ тэр продюсер “Та дөрөв авьяастай, царай зүстэй. Гэхдээ та дөрөв шиг дуулдаг хамтлаг дэлхийгээр дүүрэн байна. Тиймээс өөрийн гэсэн ондоошилтой байх хэрэгтэй” гээд биднийг уртын дуу, морин хууртай дуулуулж “шал хөгийн юм хийх” гээд байсан байхгүй юу. Энэ нь л бидэнд таалагдаагүй.

Хэрэв таалагдаад явлаа гэхэд тухайн үед 10 ам.доллараар ч явчихаж мэдэхээр дөрвөн хүүхэд л байсан. Тэгээд л тэр хүн ашгийг нь авна шүү дээ. Дэлхийд угаасаа ийм л байдаг. Үүнийг тэр үед монголчууд ойлгоогүй байсан юм. Майкл Жексон хүртэл орлогынхоо 15 хувийг л авч байсан юм билээ. Гэхдээ маш их мөнгө эргэлдэж байгаа үед энэ нь чамлахаар тоо биш. Аливаа зүйл дандаа хоёр талтай байдаг шүү дээ.

-Одоо цаг үе арай өөр болж байна. Дэлхийн “од”-уудын зиндаанд хүрэх боломж ер нь Монголд бий юу?

-Монголчууд авьяас билэгтэй юу. Байна аа. Дэлхийд бид үүнийгээ зарах ёстой шүү дээ. Үүнийг ССАЖЗ-ын яам хийх ёстой. Бидэнд энэ бодлого нь байхгүй учраас гадныханд алддаг. Өнөөдөр нэг клип хийлгэхэд 25-50 сая төгрөг байна. Дуу гаргах гэж шүлгийг нь таван саяар, аяыг нь ч таван саяар авна, студиэ таван саяар түрээсэлнэ, тэгээд клип хийнэ, дахиад 20 сая хэрэгтэй. Ингэж явсаар байгаад 50 саяар нэг дуу төрнө. Гэтэл хүнд танигдаагүй хүн 50 саяыг гаргаад уран бүтээл хийлээ гэж бодъё. Нөгөө дуу нь хүнд хүрэхгүй бол яах вэ. Тэгээд ч ганцхан дуугаар хол явахгүй шүү дээ. Гэх мэтчилэнгээр эрсдэлтэй.

Өнөөдөр бидэнд ч спонсор олдохгүй байна. Дээр үеийн “Эрэл” шиг, “Монгол газар” шиг дэмжихгүй байгаа. Найз нөхөд маань л дэмжиж байна. Ийм нөхцөлд залуу хүүхдүүд гарч ирж чадахгүй. Гэхдээ л Монголд урлаг хөгжсөөр байгаа нь өнөөдрийн хамгийн зөв зүйлүүдийн нэг юм даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Rahim (149.34.244.141)
    Хуурамч хөрөнгө оруулалтын компанид намайг бүрмөсөн хулгайлсан аймшигтай туршлага надад тохиолдсон. Анхны жижиг хөрөнгө оруулалт маань төлж, итгэлийг минь төрүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож дахин хөрөнгө оруулахыг дэмжсэн. Энэ удаад би амьдралынхаа хуримтлалаас асар их мөнгийг оруулсан. Би ашгаа авахыг оролдох хүртэл бүх зүйл зүгээр юм шиг санагдав - гэнэт миний данс идэвхгүй болсон. Би нөгөө ажилтантай холбоо барихад тэр намайг туслах ширээ рүү чиглүүлэв. Тэд хураамжийг нэхэсээр байгаад би төлсөн ч би мөнгөө авч чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг мэдээд би тусламж хүсч, мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech-д хандсан. Тэд миний алдагдсан хөрөнгө оруулалтыг мөрдөж, амжилттай олж авсан. Би маш их талархаж, ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст тэдний үйлчилгээг санал болгож байна. Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail com
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • Marian Lucas (198.144.155.68)
    HIRE THE TOP CRYPTO & BITCOIN RECOVERY EXPERTS THE HACK ANGELS I have always thought it would be impossible to recover stolen cryptocurrency funds until I came across a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Thanks to their expertise and dedication. If you’ve lost Bitcoin due to a wrong transaction, hacking, or forgotten private keys, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is here to help. If they could recover my $820,000 there’s hope for you too. I highly endorse their services to anyone looking to have their funds traced and recovered. You can get in touch with them through their Contact WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улс АСЕАН-тай түншлэлийн түвшинд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ 58 мин ДОХ-той тэмцэх өдрөөр дэлхий анхаарлаа хандуулж байна 1 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали улсад төрийн айлчлалаа эхлүүллээ 1 цаг 4 мин Өнөөдөр болох үйл явдал: Төрийн айлчлал эхэлж, УИХ-ын бүлгүүд хуралдана 1 цаг 5 мин Абу Дабигийн их дуулгад Б.Гончигсүрэн түрүүлж, Монголын баг амжилтаа бататгав 1 цаг 7 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн 1 цаг 13 мин Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв Уржигдар 11 цаг 58 мин Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? 2025-11-28 “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ 2025-11-28 “Милан Кортина 2026” өвлийн олимпын бамбарын буухиа Грект эхэлжээ 2025-11-28 МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ 2025-11-28 “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж, худалдаанд гаргав 2025-11-28 Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохион байгуулав 2025-11-28 МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ түгээнэ 2025-11-28 “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллана 2025-11-28 Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх долоо хоногт болно 2025-11-28 “Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 2025-11-28 “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 2025-11-28 Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 2025-11-28
iИх уншсан
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т...
Top