x

Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барьцаалагдаагүй гишүүн цөөхөн байна

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Харбины гэрээтэй холбоотой асуудлыг нээлттэй болгож шалгах ёстой, үүгээр сонсгол хийх шаардлагатай гэж ярих гишүүд бий. Зарим нь ил тод, нээлттэй мэдээлэл гаргах нь урд хөршид хохиролтой гэж үзэх хүмүүс ч байна. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Үнэхээр нээлттэй сонсгол явуулах нь манай улсад эрсдэлтэй юу?

-Аливаа зүйл ил тод нээлттэй байх тусмаа зөв, шударга, үр дүнтэй л байдаг биз дээ. Гэтэл манайхан хулгай, луйвар, болж бүтэхгүй бүх асуудлаа нуухын тулд улс орны том эрх ашиг гэдэг үгний ард нуугдаж, энэхүү асуудлаа нууцалдаг нь буруу. Өмнө нь энэ асуудлыг маш нууц, огт ил болгох боломжгүй мэтээр ярьж байсан. Хэрэв Харбины гэрээтэй холбоотойгоор хянан шалгах сонсголыг хийчихвэл Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө, бүтэхгүй болно гэх мэт тайлбар өгдөг байсан. Гэтэл одоо эсрэгээрээ хийх ёстой байсан гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын үг, үйлдэл хоёр нь зөрж байгаа юм. Кноп дарах үед 71 гишүүн эсрэг санал өгсөн атлаа дараа нь олон гишүүд сонсгол хийх ёстой байсан гэж ярьж буй нь бодит байдалтай нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр Монголын ард түмэн Үндсэн хуулиараа мэдэх эрхтэй. Ялангуяа 36 их наяд төгрөгийн алдагдал гэх асуудал яригдаж байгаа үед энэ мөнгө хаанаас, хэнд, ямар байдлаар зарцуулагдсан бэ гэдгийг бүр зайлшгүй мэдэх ёстой. Энэ дүнг хүн амдаа хувааж үзвэл нэг хүнд 10-12 сая төгрөг, дөрвөн ам бүлтэй айлд 48-50 сая төгрөг ногдох хэмжээний мөнгө байна. Энэ бол маш их хэмжээний баялаг.

-Угтаа хил холболтын төмөр зам бол Монголын эдийн засгийг өсгөх маш том боломж гэж ярьж байгаа. Олон жил энэ төмөр замын асуудлыг улс төржиж ярьсан гэдэг шүү дээ...?

-10 гаруй жил холбож чадаагүйгээс болж урд хөрштэй холбоотой их хэмжээний алдагдал үүссэн. Тэр алдагдлыг хэн бий болгосон, яаж нөхөн төлбөр хийсэн нь тодорхойгүй, нууцлагдсан хэвээр байна. Мухар төмөр зам хэн тавьсан, ямар гэрээнүүд хийгдсэн, ямар хэмжээний хохирол учирсан зэрэг олон асуудал дагалдаж гарч ирдэг. Эдгээрийг нууцалж, ард түмний мэдэх эрхийг хангахгүй байгаагийн цаана авлига, хулгайн шинжтэй үйлдлүүд байна гэж харж байгаа. Өнөөдөр зарим хүмүүс “матрын нулимс” унагаж байгаа нь бодит үнэнээс зөрж байна. Үнэндээ энэ бол Монголын ард түмэнд очих ёстой байсан баялаг. Иргэдийн амьдрал хүнд байгаа нь үүнтэй шууд холбоотой. Гэтэл энэ бүхнийг ил болгох гэхээр хааж, мэдээлэхгүй байна. Цаашдаа ийм байдлаар явбал авлига, хулгайн эх үүсвэрийг улам баталгаажуулна. Засгийн газар үнэхээр авлигатай тэмцэх эсэх нь тодорхой харагдахгүй л байна. Ялангуяа Харбины гэрээтэй холбоотой санал хураалтын үеийн Засгийн газрын гишүүдийн үйлдэл үүнийг илтгэж байгаа. Гэхдээ ард түмэн ч үүнийг ойлгодог болсон байна шүү дээ.

-Та нүүрсний асуудалтай холбоотой бүх оффтейк гэрээг шалгах, хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж байгаа гэж байсан. Одоогоор хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ?

-Одоогоор нийтдээ 30 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна. Хуулиараа 32 гишүүн гарын үсэг зурвал түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх боломж бүрддэг. Өнөөдрийн дотор 32 гишүүний гарын үсэг бүрдэх байх гэж бодож байна. Ихэнхдээ АН-ын гишүүд гарын үсэг зурж байгаа. Намынхаа гишүүдтэй ярилцаад, асуудлыг өргөн барих чиглэлд ажиллаж байна. Төмөр замын асуудлын талаар та асуулаа. Ер нь мухар төмөр замын асуудал, түүнтэй холбоотой гэрээнүүд бүгд энэхүү хянан шалгах түр хороонд багтах ёстой. Зарим хүмүүс гэрчээр оролцоход бэлэн байна гэж ярьж байгаа. Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагууд шалгаж байна гэж мэдээлдэг ч бодит ахиц харагдахгүй байна. Шалгах ёстой зүйлээ удаашруулдаг, харин заримыг нь маш хурдан шалгадаг ийм ялгаа ажиглагддаг.

-Өмнө нь нүүрсний сонсгол хийж байсан. Ер нь сонсгол хийгээд үр дүн гарч байна уу?

-Тийм, ийм асуудлууд яригдаж байгаа. Гэхдээ гол нь шалгалтын үр дүн бодитой, ил тод байх ёстой. Харамсалтай нь одоогоор олон асуудал тодорхой шийдэгдсэн зүйл харагдахгүй байна. Дахин хэлэхэд, шалгах ёстой асуудлууд удааширч, зарим нь дарагдаж байна гэж харж байгаа. Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барьцаалагдаагүй гишүүн цөөхөн байна гэж харж байгаа. Харин миний хувьд барьцаалагдаагүй, барьцаалагдах ч үгүй байр суурьтай. Үг хэлэх нэг хэрэг, харин үйлдлээрээ харуулах өөр. Би аль алиныг нь хийж байгаа цөөн гишүүний нэг гэж бодож байна. Асуудал хэлэлцэх үед гишүүд кноп дарахдаа ямар байр суурь илэрхийлж байгааг ард түмэн харж, ойлгож эхэлж байна. Өнөөдрийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын хүндрэл энэ бүх авлига, хулгайн асуудалтай шууд холбоотой. Уг нь ийм хэрэгт холбогдсон хүмүүс шоронд байх ёстой. Гэтэл олон жил төрийн ордонд байсаар байна. Хамгийн ноцтой нь, ийм хүмүүс сонгуулийн үйл явцад нөлөөлж, хэн УИХ-д орох, Засгийн газарт хэн ажиллахыг хүртэл шийдэх хэмжээнд хүрсэн байна. Үүний улмаас улс орны хөгжил саарч, иргэдийн амьдрал доройтсон. Өнөөдөр мах, өргөн хэрэглээний барааны үнэ, цалин, тэтгэвэр, залуучуудын амьдрал, сургууль цэцэрлэгийн хүртээмж гээд олон асуудал энэ бүхнээс улбаатай шүү.

-Хэрэв 32 гишүүний гарын үсэг бүрдээд, чуулган дээр хэлэлцэх үед дэмжлэг авч чадахгүй бол яах вэ. Та энэ ажлаа үргэлжлүүлэх үү?

-Энэ бол миний үүрэг, хариуцлага. Би өргөсөн тангарагтаа үнэнч байна. УИХ-ын гишүүд хууль, тангаргийнхаа дагуу ард түмний төлөө ажиллах ёстой. Монгол Улс байгалийн баялгаа экспортолж амьдарч байгаа орон. Тиймээс энэ салбарт хийгдэж буй гэрээ хэлцлүүд ил тод байх ёстой. Гэтэл өнөөдөр олон гэрээ нууцлагдсан байна. Төмөр замын бүтээн байгуулалт, оффтейк гэрээнүүд гээд олон асуудлыг нууцалж ирсэн. Үүний үр дагаврыг бид өнөөдөр харж байгаа. Одоогоор 800 орчим нууц гэрээ байна гэсэн мэдээлэл ч яригдаж байна лээ. Энэ бүхнийг ил болгох ёстой. Ер нь хулгай далд, харанхуйд явагддаг. Ил тод, гэрэлтэй орчинд хулгай хийх боломжгүй. Тиймээс байгалийн баялагтай холбоотой бүх асуудлыг нээлттэй болгож, ард түмний мэдэх эрхийг хангах ёстой. Одоогийн байдлаар энэ эрхийг хангахгүй, мэдээллийг хааж байна. Ямартаа ч ил тод байдлыг бий болгохын төлөө, энэ бүх санаачилгаа үргэлжлүүлж тууштай ажиллана.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Уржигдар 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Уржигдар 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Уржигдар 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Уржигдар 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Уржигдар 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Уржигдар 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Уржигдар 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Уржигдар 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Уржигдар 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо...
Top