x

Эх дагина Дондовдуламын хосгүй үнэт эд зүйлсийг Богд хааны ордон музей дэлгэлээ

Богд хааны ордон музейгээс жил бүр зохион байгуулдаг “Хаан ордны намар” өдрүүд өнөөдрөөс албан ёсоор эхэлж, “Улсын Эх Дагина Дондовдулам” уран зургийн үзэсгэлэнг нээж, гурамсан номыг үзэгч олны хүртээл болголоо.

Энэ үеэр Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж буй Эх дагины эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс сорчлон хосгүй үнэт, ховор нандин үзмэрүүдээсээ дэлгэж байна. Тухайлбал, Дондовдулам хатны эдэлж хэрэглэж байсан, тогос шувууны зөвхөн энгэрийнх нь хөөмлийг нийлүүлж урласан, алтан товчтой, шүр, сувдан шигтгээтэй, мөн цул сувдан хантааз, алтан ороомогтой, хаш бариултай, барын нүдэн шигтгээтэй хэт хутга байна.

XX зууны эхэн, дунд үед холбогдох хаш чулуун хөөрөг, эрхи, номин чулуун бойпор, бадмаараг, шүр, алтан шармал жинс, мөнгө, шүр, сувд, ундрам чулуун зүүлт, хаш үнсний сав, гаанс, хавтага, тээг, хаш дэр, толгойн чимэглэл хорол бэл хэмээх зүүлт, шүр, сувдан зүүлт, чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэлүүд хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг билээ.

Богд хаан, Эх дагина хоёрт нэг онцгой зүйл байсан нь бүх хувцас хунартаа шүр сувдыг заавал шигтгэдэг байж. Энэ нь шүрээр ард түмнийхээ цус, зовлонг, сувдаар нулимсыг нь төлөөлүүлж, зовлон зүдгүүр, нулимсыг нь үүрч явна гэсэн бэлгэдэлтэй байсан, мэдээж битүү шүр, сувдаар чимэглэсэн үнэтэй эд. Хосгүй үнэт өвд бүртгэсэн, хаан, хатан хоёрын алтан, торгон зэрэг өргөмжлөлүүдээс эхлээд бүх л үзмэр үнэ цэнтэйг тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар тодотгов.

Энэ удаагийн үзэсгэлэндээ зохиолч СГЗ Б.Шүүдэрцэцэгийн "Эх дагины түүх" зурагт ном, тус номд орсон зураач Б.Гэрэлцэцэгийн уран зургууд, Богд хааны ордон музейгээс хэвлүүлсэн Эх дагины талаарх эрдэм шинжилгээний бүтээл, архивын баримтуудыг эмхэтгэсэн "Улсын эх дагина Дондовлхам" номыг сонирхуулж байна. Зохиолч Б.Шүүдэрцэцэг, зураач Б.Гэрэлцэцэг нар хүүхдэд зориулсан зурагт номоо өнгөрсөн онд болсон Эх дагины мэлмий гийсний 150 жилийн ойд өргөн барихаар бүтээжээ. Түүнчлэн “Хааны ордны намар” өдрүүдийн нээлтийн үеэр “Гётё” сургуулийн дөрөвдүгээр ангийнхан музей үзэж, “Веган” хоолны өдөрлөг, “Тойром бүжиг”, “Малгайтай заан” боловсролын хөтөлбөрт оролцлоо. Энэ үеэр мөн уламжлалт урлалыг түгээн дэлгэрүүлэх уран хатгамлын сургалт зохион байгуулдаг аж.

Дондовлхам нь 1874 оны намрын сүүл сарын 15-нд Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон ван Цанлигдоржийн хошууны ард Юмаагийн Цэндийн гэрт мэндэлж, эцэг эх нь түүнд Дунгаа гэдэг нэр хайрлажээ. Бүсгүйг 22 настай байхад 1896 онд VIII Богд Живзундамба хутагт Амарбаясгалант хийдэд залран, Өндөр гэгээний гүдэнд хүндэтгэл илэрхийлэх аяллын үеэр гэгээнтэнд үйлчлэхээр очоод хутагттай танилцаж, улмаар гэргий нь, Монгол Улсын Эх Дагина болох хувь тавилан тохиожээ. Энэ нь монголын богдуудаас эхнэр авсан анхны тохиолдол бөгөөд 1902 онд хатныг ард олны өмнө ил гаргахдаа Дондовлхам (бүтээгч охин тэнгэр) гэж тодруулснаар ард олонд энэ нэрээрээ алдаршжээ. Түүх бичиг сурвалж баримтуудад хатны нэрийг Дондовлхам, Дондоглхам, Дондогдулам зэрэг олон янзаар нэрлэж иржээ. Учир нь монголчууд ихэс дээдсийн нэрийг цээрлэх, зайлж өөрчилж дууддаг ёс байсныг Богд хааны 1912 оны зарлигт тэмдэглэсэн байдаг аж.

Энэ сарын 22 хүртэл үргэлжлэх "Улсын эх дагина Дондовдулам" үзэсгэлэнг насанд хүрэгчид, оюутнууд хоёр хүн дундаа нэг тасалбараар, харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. Богд хааны ордон музей нь Монголын хамгийн анхны, хамгийн баялаг үзмэртэй. Богд хааны ордныг 1893-1903 онд барьсан бөгөөд зун, өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Асарт 3-н хаалга, Янпай хаалга гэсэн таван үндсэн хэсгээс бүрддэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top