x

Нүүрс тээврийн жолооч нарын цалинг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээврийн замд нүүрсний тээврийн хүнд даацын автомашины урт дараалал үүсч жолооч нарын эрүүл мэнд аюулгүй байдалд ноцтой хүндрэл учраад байсан юм.

Үүнд анхаарлаа хандуулж, жолооч нарынхаа цалинг нэмэгдүүлэхэд анхаарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх  нүүрс тээврийн 161 аж ахуйн нэгж, компанийн эздээс хүсч, ЭМ, ЗТХ-ийн сайд нарт нийт жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Засгийн газрын хуралдаанд таницуулахыг даалгасан юм.

Энэ дагуу Эрүүл мэндийн яамнаас томилогдсон эмч ажилтнуудын баг Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд ажиллаж тээвэрлэлт хийж буй нийт 13.000 жолооч, суурин амьдардаг 2000 орчим иргэн, цагдаагийн албан хаагчид, мэргэжлийн хяналтын байцаагчид бусад төрийн албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд байна.

УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран долоо хоног ажиллахдаа хүн бүрт 20 чиглэлээр үзлэг явуулж, 10 гаруй төрлийн шинжилгээ хийх юм байна. Энэхүү үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Монгол" ХХК хариуцаж байна.

Цаашид тээврийн жолооч нар болон суурин хүн ам, дамжин өнгөрөгсөд, төрийн албан хаагчдад үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний цогцолбор төвийг байгуулах ажлыг Зам тээвэр хөгжлийн яамнаас хийж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төвийг байгуулахаар урьдчилан төлөвлөөд байгаа аж.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 13 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 29 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 34 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 42 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 51 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 4 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 23 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top