x

Японд ажиллаж буй монгол малчид 4,3 саяын цалин авдаг

Япон улсад 27 жил амьдарч буй малын эмч явсан А.Аварзэд Хоккайдод хамгийн том газартай, 4000 үхэртэй, мөн хонь, морьдтой гээд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чаджээ. Японы зах зээлд маш өндөр үнэтэй мах, сүү борлуулахаас гадна Япон иргэд малын төлтэй харьцах, хооллох гэх мэтээр эднийхээр их үйлчилүүлдэг болжээ.

А.Аварзэд гуай 50 гаруй хүнийг зөвхөн ферм дээрээ ажлын байраар хангадаг. Өвөрхангай аймгаас малчин таван хүү ажиллаж байна. Сарын цалин дундаж цалин 180 мянгаг иен буюу 4.3 сая орчим төгрөг авч байна. Монгол улсдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй зориулахаа хэлж байлаа. Ерөнхий сайд орон нутгийн малчдадаа фермерийн танилцуулж туршлага судлуулах, эрүүл малыг эрчимжүүлэхэд эргэх холбоотой ажиллахаа хэллээ.

А.Аварзэд гуайн хэлж байгаагаар Монгол малын гол эмзэг асуудал нь эрүүл байлгах. 70 сая мал бэлчээрийн байдалтай байгаа нь халдварт өвчин тархах, голомт нь зогсохгүй байх шалтгаан болж буй гэлээ. Тиймээс хээлтэгч малыг борддог, эрчимжсэн хэлбэрээр өсгөж үржүүлэх шаардлага бий. Бэлчээрийн болон эрчимжүүлсэн мал аж ахуйг хослуулах шаардлагатай гэж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ Монгол улс нөхөн сэргээгддэг таван хошуу малаа тооноос таваарлаг чанарт шилжүүлж нэмүү өртөг шингэдэг эрчимжсэн мал аж ахуй хэлбэрээр хослуулах бодлого барьж байна гэлээ. Ард иргэдээ эрүүл хүнсээр хангахаас гадна хоёр хөршийн маш том зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох бодлого барьж буйгаа хэллээ. Мөн Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоож эрчимжсэн мал аж ахуйн тэжээл бордоог бий болгох үйлдвэрлэлийг тариаланчид маань хийж байна гэж тэмдэглэв. Ерөнхий сайдын хамтаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Япон улсын Хоккайдо мужид албан ёсны айлчлал хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 14 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 30 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 35 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 43 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 52 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 5 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 24 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 31 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 42 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top