x

С.Амарсайхан: Нийслэлийн хөгжлийг шийдвэрлэхэд инноваци чухал үүрэгтэй

НИТХ-ын дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын Инновацийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, гарааны бизнесээ эхлүүлж байгаа компанийн залуустай уулзаж санал солилцлоо.

Тус төв нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын дагуу 2018 оны 6 сард шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод инновацийн экосистемийг бүрдүүлэх, шинэ санааг хөгжүүлж, инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжих, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцэхүйц өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа тухай төвийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Улаанбаатар хотын хүн амын олонхийг залуус эзэлдэг залуусын цөөнгүй хэсэг нь шинэлэг санаа хайж, амжилттай бизнес эрхлэх боломжийг эрж хайдаг ч шаардлага хангасан нөхцөл байдаггүйг харгалзан энэхүү төвийг төвийг нийслэлд анх удаа байгуулсан байна.  

Дэлхийн томоохон хотуудад байдаг ийм төвүүд  нь залуучуудад зориулсан дэвшилтэт технологи бүхий туршилтын лаборатори, ая тухтай хамтын оффис, инкубатор орчныг бүрдүүлсэн байдаг нь "Старт ап"  буюу гарааны бизнесээ эхлүүлэх сонирхолтой залуучуудыг татаад зогсохгүй, тэдэнд бодитой дэмжлэг болж шинэ санаа, инновациа хэрэгжүүлэхэд учирдаг бэрхшээлийг даван туулахад тус дэм болдог тухай инновацийн хөтөлбөрт хамрагдан гарааны бизнесээ эхлүүлж байгаа залуус дурьдлаа. Мөн тухайн салбартаа амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн орчин үеийн чиг хандлага, бизнесийн стратеги, гол анхаарах зүйлс болон түгээмэл гаргадаг алдаануудын талаар зөвлөгөө, мэдээллийг олгох хөтөлбөрийг Инновацийн төвөөс хэрэгжүүлж байгаад талархаж явдагаа илэрхийлж байв. 

С.Амарсайхан тэдэнтэй уулзахдаа хэлсэн үгэндээ "Өнөөдөр Инновацийн төвийн үйл ажиллагаатай  бид танилцаад зогсохгүй цаашид Нийслэл хотын  өмнө тулгамдсан агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн хөгжлийн бодлоготой уялдуулах, асуудлын шийдлийг илэрхийлсэн шинэ технологи, шилдэг туршлагыг судлан нэвтрүүлэх,  шинжлэх ухааны мэдлэгт үндэслэсэн бодит, үр дүнтэй  судалгааны ажил, төсөл хөтөлбөрийг  дэмжихэд  инновацийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй  шинэ залуу боловсон хүчин та бүхний үүрэг оролцоо чухал"  гэдгийг онцлоод, энэ салбарыг хөгжүүлэхэд анхаарч, улмаар дүүрэг бүрт Инновацийн төвийн салбарыг байгуулах зэргээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

 

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 14 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 30 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 35 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 42 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 52 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 4 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 23 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top