x

Монгол улсад бага оврын агаарын хөлгийг угсрах, нисэхийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Дэлхийн зах зээл дээр Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа Европын холбооны улсууд болох Чех, Словени оронд орчин үеийн жижиг оврын агаарын хөлгийг угсарч, үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. ИНЕГ болон “МИАТ”ТӨХК, ОХУ-ын Новосибирск хотын СибНИА нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион бүтээсэн ТВС-2МС агаарын хөлгийг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран угсрах, Бүгд Найрамдах Словени Улсын ‘Pipistrel’ агаарын хөлгийг Монгол Улсад угсрах гадаад зах зээлд нийлүүлэх судалгааны ажил хийгдэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.119 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 тоот тушаалаар төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Төслийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн ТВС-2МС агаарын хөлгийг дотооддоо угсрахаас гадна Бүгд найрамдах Чех болон Словени улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн бага оврын агаарын хөлгийг Монгол Улсад угсрах ажлыг судлаж, хэрэгжүүлэх юм.

Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дарга ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал, ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, мэргэжилтэн Г.Цолмон, “МИАТ”ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын техникийн маркетингийн ахлах инженер Н.Адилбиш нарын албаны хүмүүс Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт ТВС-2МС агаарын хөлгийн анхны загварыг гардууллаа.

Монгол Улсад бага оврын агаарын хөлгийг угсрах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр иргэний нисэхийн салбарын үзүүлэх ажил, үйлчилгээний төрөл өргөжих, Төрийн зайлшгүй үйлчилгээг алслагдсан сумдад хүргэхээс гадна бизнес, аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийг хөгжүүлэх, эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бага оврын агаарын хөлгийг эрчимтэй ашиглаж нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Зам, тээврийн хөгжлийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 13 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 29 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 34 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 42 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 51 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 4 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 23 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top