x

Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жил хорих ял оноожээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоотод оршин суух 5 настай Э гэгч охин /2018.08.19/ гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон. Охиныг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс П.Батсуурь гэгч эмэгтэйтэй хамт явж байхад нь цагдаагийн алба хаагч нар олж илрүүлсэн билээ. 

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд түүнд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Нийслэлийн прокурорын газраас П.Батсуурьт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Пушкины Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийг хууран мэхлэн авч явж хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top