x

Сурагчдын амралтаар хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21,431 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14  хоногтой харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 683 нэгжээр буюу 3.0 хувиар, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь 33 нэгж буюу 4.6 хувиар буурсан байна.

Нийслэлийн хэмжээнд зөрчлийн шинжтэй 20,745 дуудлага мэдээлэл хүлээн авсан.Давхардсан  тоогоор 714 чиглэлд 1,401 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, нийт 45 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 665 алба хаагч, 74 автомашин, оролцож, 10.4 цагийн үүрэг гүйцэтгэсэн” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3,167 дуудлага мэдээлэл хүлээн авч 696 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн 2017 оны мөн үед нийт  35447 зөрчил илрүүлж байсан бол энэ оны мөн үед 27,885 зөрчил илрүүлж 21.3 хувиар, өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 522 бүртгэгдэж байсан бол 2018 оны мөн үед 462 бүртгэгдсэн нь 11.5 хувиар тус тус буурсан дүнтэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод агаарын температур шөнөдөө 24-26 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм хүйтэн, салхины хурд 07-08 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 16 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 117 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 109, эрэн хайх, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос нийт 12 иргэнийг авран хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж ажилласан.

Чингэлтэй дүүргийн 7, 8, 12, 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүсэж дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автах мөн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болох зэрэг нөхцөл байдал үүссэнийг нийт 8 техник хэрэгсэл, 55 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэн шуурхай арга хэмжээ авч 8, 12, 17, 18 дугаар хороог хэвийн болгосон. Мөн 7 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд тогтсон мөсийг цэвэрлэх, бөглөрсөн суваг шуудууг сэргээн засах, шаардлагатай газар суваг шуудуу ухаж далан сувагтай холбох зэрэг ажлын явц өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй  явагдаж байна” гэж танилцуулав.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах, Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт Захирагчийн ажлын алба хяналт тавих, Нийслэлийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах, Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд он дуустал үйлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төвлөрүүлэн ажиллах, Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 13 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 29 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 34 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 2 цаг 42 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 51 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 4 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 23 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 23 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top