x

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2012.12.12-ны өдөр) хуралдаж найман асуудал хэлэлцлээ. Хуралдааны үеэр төрийн өмчөөс нийслэлийн, нийслэлийн өмчөөс төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх болон зарим эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Уг асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав.

УИХ-аас нийтдээ таван тэрбум 16 сая 958 мянган төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэхээр энэ онд 61 дүгээр тогтоол баталсан байдаг. Шилжүүлэхээр баталсан өмчид Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутагт байрлах "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн хоёр га талбай дахь 2,655 метр зам, дугуйн зогсоол орж буй. Тус бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь гурван тэрбум 579 сая төгрөг.

Мөн тус хүрээлэнгийн 2.6 га талбай дахь 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалт орж буй. Эл цогцолбор нь сагсан бөмбөг болон газрын теннисийн тус бүр гурав, хөлбөмбөгийн нэг талбайтай. Төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлж буй дараагийн хөрөнгө нь ЦЕГ-ын харьяа 805 дугаар ангийн эзэмшилд байсан, Баянзүрх дүүргийн XXII хороонд байрлах манааны байр юм. Уг байрны өртөг нь 7.8 сая төгрөг ажээ.

Харин нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгө өмч шилжүүлэх тухайд дурдвал, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги төвийн дулааны шугамд холбогдсон учир бүртгэлд байгаа халаалтын хоёр зуухыг ОБЕГ-т шилжүүлэх санал Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ирүүлжээ. Зуух тус бүрийн өртөг нь 36.6 сая төгрөг аж. Харин ОБЕГ-аас цаашид ашиглах боломжтой дээрх хоёр зуухыг төрийн өмчид шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

Мөн 105 дугаар ангид ашиглаж буй шуурхай албаны "Старекс Ван" маркийн суудлын автомашиныг Дорноговь аймгийн онцгой байдлын газарт шилжүүлэх санал ирүүлжээ. Тус асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд тогтоол баталлаа. Мөн өнөөдрийн хуралдаанаар НОБГ-ын балансад бүртгэлтэй зарим өмчийг шилжүүлэх асуудлыг хэлэлцэв. Тус газраас 105 дугаар ангийнхны ашиглаж буй газар, уснаа явагчийг Увс аймгийн Онцгой байдлын газарт, Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаанд ашиглаж буй газар хөдлөлтийг мэдрэх тавцан бүхий иж бүрэн тоноглолтой үзүүлэнгийн танхимыг тавилга, тоног төхөөрөмжийг Орхон аймгийн Онцгой байдлыг газарт шилжүүлэх санал ирүүлснийг хэлэлцэн шийдвэрлэв.

Түүнчлэн хуралдааны үеэр нийслэлийн өмчийн бүртгэлээс өмч хасах, шинээр эд хөрөнгө бүртгэх асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXVII  хорооны өрхийн эмнэлэг болон цагдаагийн хэсгийн цогцолбор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбогдуулан суурин дээр нь байсан 25.9 сая төгрөгийн өртөг бүхий "Андсайхан" ӨЭМТ-ийн барилгыг бүртгэлээс хасаж, 331.6 сая төгрөгийн өртөг бүхий шинэ барилгыг өмчид бүртгэж авах тухай санал нийслэлийн  Өмчийн харилцааны газраас орууллаа.

Мөн тус хорооны нутагт байрлах агуулахын хуучин барилгыг өмчийн бүртгэлээс хасаж,  хасах санал гаргав. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн XI хорооны нутаг, МҮОНРТ орчимд барьж, ашиглалтад оруулсан 296.2 сая төгрөгийн өртөг бүхий ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, Налайх дүүргийн нутаг дахь "Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк" ОНӨТҮГ-ын эзэмшилд газарт барьж, ашиглалтад оруулсан 9.8 сая  өртөг бүхий автомашины гурван гарааш, нийслэл болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт барьсан ус түгээх хоёр байрыг нийслэлийн өмчид бүртгэх санал оруулсныг Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 12 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top