x

МХЕГ: Хадгалалтын хугацаа дууссан 22 төрлийн 149 бүтээгдэхүүнийг хураан авчээ

МХЕГ-ын даргын 01/12 баталсан удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техник, эрчим хүчний хяналт /цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн/ -ын улсын байцаагчид энэ сарын 3-ны өдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг дөрвөн чиглэлээр хийж гүйцэтгэж байна.

Энэ хүрээнд :

  • Шинэ жилийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх;

  • Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгэнд хяналт шалгалт хийх;

  • Шинэ жилийн бялуу, кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг газруудад хяналт шалгалт хийх;

  • Шинэ жилийн хүлээн авалт, арга хэмжээ зохион байгуулж буй ресторан, зоогийн газрууд, олон нийтийн барилга байгууламж, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийжээ. 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 85 аж ахуйн нэгж, 47 иргэн, нийт 132 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдсан байна. Шалгалтын явцад 116 зөрчил илрүүлж, 68 зөрчлийг арилгуулсан аж.

Барс, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвд худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй хоёр төрлийн 6035 ширхэг, 39 сая 534000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэж, хадгалалтын хугацаа дууссан 22 төрлийн 149 ширхэг 1 сая 200000 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн, хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж, хадгалагдаж байсан есөн төрлийн хүнсний будаг, 4 төрлийн чимэглэлийн саа, 3 төрлийн чимэглэлийн үрлэн чихэр, 3 төрлийн 17 кг чанамал, 7 төрлийн 264 кг бялуу, кекний хольц бэлдэц, 1 төрлийн 37 ширхэг шоколад, 2 кг хүнсний концентраци зэрэг нийт 3 сая 391500 төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хурааж, 4 ААНБ, 4 иргэнд нийт 4 сая 700000 төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулсан байна.

Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад “Шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа. Хяналт шалгалт 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.Зөрчлийн мэдээллийг НМХГ, харьяа дүүргийн мэргэжлийн хяналын хэлтэст өөрийн биеэр болон 70128012 дугаарын шуурхай утсанд цаг алдалгүй өгөхийг зөвлөж байна.

Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Үүнд:

  • Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй;

  • Дотоодын хяналт хэрэгжүүлдэггүй;

  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй,

  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй;

  • Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, шошгод агуулагдах илчлэг, шим тэжээлийн мэдээллийг бүрэн тусгаагүй;

  • Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийг хуульд заасан хэл дээр бичигдээгүй, дагалдах шошгыг мэдээлэл бүрэн бус;

  • Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй ажилтныг ажиллуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top