x

Ус ба цөлжилтийн асуудлаар Парист олон улсын арга хэмжээ болов

ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн 50 жил, Усны шинжлэх ухааны 60 жилийн ойн хүрээнд “Ус ба цөлжилт: Усны аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын тусгай арга хэмжээг 2025 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Парис хотноо зохион байгууллаа. Уг арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын алба, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар хамтран санаачилсан байна.

Арга хэмжээг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, мөн ЮНЕСКО-гийн Байгалийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Орлогч захирал Лидиа Артур Брито нар үг хэлэв. Тэд усны нөөцийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хамтын ажиллагаа, түншлэлийн чухлыг онцолж байлаа.

Уг арга хэмжээнд ЮНЕСКО-гийн удирдлага, гишүүн орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүд, усны салбарын судлаачид зэрэг тавин орчим зочин оролцож, санал солилцож, туршлага хуваалцсан нь олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бодит үр дүн үзүүлсэн гэж зохион байгуулагчид онцлов.

Монгол Улсын хувьд энэ арга хэмжээ нь зөвхөн олон улсын түншлэл, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулаад зогсохгүй, 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангахад томоохон дэмжлэг болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 4 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 14 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 20 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 32 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 35 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 1 цаг 22 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 1 цаг 26 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 1 цаг 40 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 1 цаг 44 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 15 цаг 12 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 15 цаг 22 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 16 цаг 20 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 18 цаг 24 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 30 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 18 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 18 цаг 42 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 18 цаг 46 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 18 цаг 56 мин Ормузын хавх 19 цаг 12 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 19 цаг 22 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Шатахууны хямрал ба бодит байдал СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Месси 80 мянган евро хандивлажээ
Top