x

Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ой, хээрийн дөрвөн түймэр гарчээ

Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сарын 8-ны байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ой, хээрийн дөрвөн түймрийн дуудлага бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II багийн “Их-Алт” гэх газар ойн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт зургаадугаар сарын 6-ны 21:30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтэс, Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хамтран түймрийн голомтод ажиллаж байна.

Мөн Ерөө сумын Тавин багийн “Баруун сэнстэй” гэх газар аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлага зургаадугаар сарын 7-ны 19:16 цагт бүртгэгдсэн. Түймрийн голомтод Ерөө сум дахь Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны хяналтын алба хаагчид ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр II багийн “Хустын давааны ам” гэх газарт ойн түймэр гарсан дуудлага мөн өчигдөр буюу зургаадугаар сарын 7-ны 18:19 цагт бүртгэгдсэн. Тус сумын Байгаль хамгаалагчийн ахалсан 25 хүн, 25 морьтойгоор газар дээр нь ажиллаж, галын тархалтыг зогсоохоор хичээнгүйлэн ажиллаж байна.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн “Хандгайт Зүүн тарвагатай” гэх газарт ойн түймэр гарсан тухай дуудлага зургаадугаар сарын 7-ны 18:03 цагт хүлээн авсан. Булган аймгийн Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0281-р салбарын алба хаагчид түймрийг унтраахаар газар дээр нь ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагууд хамтран эдгээр түймрүүдийг бүрэн унтраахаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд иргэдийг байгаль хамгаалах, анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 10 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 43 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 58 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 14 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 55 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 11 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 18 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 28 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 50 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 56 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top