x

Р.Төмөрхуяг : Хуулийнхан хэргийг тоглоом шоглоом болгож байна

Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг өмгөөлөгчийн хамт хэвлэлийн бага хурал зарлаж, хэргийн шалгалтын үйл явц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийлээ.

ХЗДХ-ийн сайдад хугацаатай шаардлага хүргүүлнэ.

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг:

-Би хүүгийнхээ 49 хоног дээр анх мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлж, өнөөдөр хэвлэлийн дахин бага хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ. Хууль хяналтын байгууллага хэргийг үнэн шударгаар шийднэ гэж бид итгэж хүлээсэн. Гэтэл бодсоноор болдоггүй юм байна. Шаардлагатай бүх нотлох баримтыг оролцуулалгүйгээр хэргийг шийдэх гээд байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулсангүй. Зарим нотлох баримт алга. Прокурор маш богино хугацаанд хэрэгтэй танилцаад бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхэд шилжүүлсэн байна. Б.Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийтгэх гэж байгааг бид ойлгохгүй байна. Зориуд санаатайгаар хүүгийн маань амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байна. Энэ бодол санааг маань Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Т.Цогтгэрэл саяхан нотлоод өгсөн. Ажлыг нь авахын тулд амь насыг хөнөөсөн гэдгийг дэд сайд нь нотлоод байхад цагдаа, прокурор хэрэгссэнгүй.

Миний хүү угаасаа хуульч хүн байсан. Би хүүгээ шударга, үнэнчээр ажиллаарай гэж л захидаг байсан. Бусад хүмүүс ч мөн манай хүүг шударга, үнэнч хүн гэж хэлдэг байсан. Энэ байдлаасаа болж амиа алдлаа. Хууль хяналтын байгууллагууд энэ хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгох гэж байгаад би их харамсаж байна. Тийм учраас би Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна" гэлээ.

Хэргийг шийдвэрлэх гэж яарах нь хардлага төрүүлж байна

Өмгөөлөгч З.Хүрэлсүх:

-Есдүгээр сарын 28-ны өдөр энэ хэргийн талаар олон нийтийн дунд түгсэн буруу мэдээллийг арилгах зорилгоор бид хэвлэлийн бага хурал хийж байсан. Мөр зэрэгцэн ажиллаж байсан өмгөөлөгч нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсч байлаа. Хэрэг анхнаасаа тийм нууц далд байдалд үйлдэгдээгүй. Хуулийн дагуу шалгахад ээдрээ, түвэг үүсэх магадлал бараг байхгүй. Мөрдөн шалгах хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс олон хүсэлт, асуулт тавьсан. Заримд нь хариу илгээлгүй шүүхийн шатанд шилжүүлж байгааг хэвлэл мэдээллээс мэдлээ. Бидний зүгээс мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулахыг санал тавьсан боловч хүлээн авсангүй.

Энэ хэргийг дүүргийн болон нийслэлийн хоёр прокурор дамжиж хянасан. Мөрдөн байцаах албаны мөрдөгч нар гурван шатаар дамжуулан мөрдөн шалгасан. Бид өнөөдөр мөрдөн байцаах баримт, мэдээллийг задруулах боломжгүй байна. Гэхдээ асуудлыг арай өөрөөр шийдэж байгаа нь хохирогчийн эрхийг хамгаалахгүй байна, прокурорын байгууллага хайнга хандаж байна. 

Хэргийг ажил албан тушаалтай нь холбогдуулан талийгаачийн амь насыг нь хөнөөсөн байх магадлал байгаа учир өмгөөлөгч нар бид энэ талын хүсэлтийг аравдугаар сард илгээсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй. Гэтэл энэ хугацаандаа хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа нь хэргийг шийдвэрлэх гэж хэт яарч байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Хохирогчийн эрхийг дахин хохироож байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 36 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 52 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 57 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 4 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 14 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 45 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 52 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top