x

Багануур дүүрэгт 320 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад орлоо

Нийслэлийн Багануур дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр 320 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургуулийн барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа. 

Энэхүү сургуулийг нийслэлийн Засаг даргын захирамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургуультай нэгтгэн “Оюуны эрин” цогцолбор сургууль болгон өргөжүүлж, 104 багш, ажилтан, албан хаагчтай, 1056 суралцагчидтай үйл ажиллагаа явуулж эхлэв.
Тус дүүргийн 125 дугаар сургууль нь 2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр баригдаж 64 багш, ажилтан, 640 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаагаа эхэлж байсан. 
Цогцолбор сургуулийн барилгын ажлыг хоёр тэрбум 764.8 сая төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Мөнхийн үргэлжлэл” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.
Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь дүүргийн боловсролын хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд хийсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг боллоо гэдгийн дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цохон тэмдэглэлээ.
Цогцолбор сургуулийн захирал Г.Бат-Эрдэнэ, “Шинэ сургууль үеийн үед бяцхан шавь нарынхаа ирээдүйг чиглүүлэгч, эрдмийн өргөө болон цэцэглэн хөгжих болтугай. “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд бидний хамт олон итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” гэв.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, дүүргийн Засаг даргын орлогч дарга Т.Отгонбаяр, дүүргийн Иргэдийн Хурлын дарга С.Даваасүрэн болон дүүргийн сургуулийн захирлууд, эцэг эхийн төлөөлөл оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 12 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top