x

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 2025 оны зургадугаар сарын 4-ний өдөр 18 цаг 22 минутад 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Одоогоор уг газар хөдлөлтөөс иргэдэд ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар Онцгой байдлын газрынхан тодруулга авч, нягталж байгаа юм.

Энэ нь 2025 он гарсаар Хөвсгөл аймгийн нутагт бүртгэгдсэн 3.5 магнитудаас дээш хүчтэй найм дахь удаагийн газар хөдлөлт бөгөөд бүс нутгийн тектоник идэвхтэй байдлыг дахин сануулж буй үйл явдал боллоо. Харин өнгөрсөн 2024 онд нийт 18 удаагийн газар хөдлөлт тус аймаг болон хил орчмын нутагт бүртгэгдэж байжээ.

Хөвсгөл аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог бөгөөд Ханх сумын нутагт 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй хүчтэй газар хөдлөлт болсон нь сүүлийн арван жилд Монголд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтийн тоонд ордог. Мөн 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын чичирхийлэл болсон баримт байдаг.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр үндсэн үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь газар доорх чичирхийллийн төвд буй хүчийг илэрхийлдэг бол балл нь газрын гадаргуу дээр хэр мэдрэгдэж байгааг тодорхойлдог. Жишээлбэл, 1–3 баллын хүчтэй газар хөдлөлт нь маш ялимгүй мэдрэгддэг бол 6–7 баллын үед хүмүүс хөл дээрээ тогтоход бэрх болж, барилга байгууламж цуурч, шил хагарах зэрэг бодит хохирол үүсэх магадлал өндөр байдаг. Өнөөдрийн газар хөдлөлт 5.3 магнитудтай байсан нь дунд зэргийн хүчтэйд тооцогддог бөгөөд баллын хэмжилт нь тухайн орчны геологи, бүтэц, газар хөдлөлтийн гүндээс шалтгаалан янз бүр байж болно.

Хөвсгөл аймаг газар хөдлөлтийн 8 баллын идэвхтэй бүсэд багтдаг тул газар хөдлөлтийн аюулын талаарх мэдлэг, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг тогтмол сайжруулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэн, Хөвсгөл аймгийн ОБГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 8 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 41 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 55 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 12 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 53 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 9 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 16 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 48 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 54 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 58 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top