x

ЖДҮХС-г агентлаг болгоё

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн асуудлаар төрийн холбогдох албаныхан өнгөрсөн долоо хоногт (2018.12.06) хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт зээл авч чадаагүй бизнесийн төлөөллүүдээс эхлээд төрийн албаныхан болоод “хэргийн эзэн” ЖДҮХС-г төлөөлсөн албаны хүмүүс ч хүрэлцэн ирсэн юм. Саналд,  шүүмжлэл хэлж, алдаа, оноогоо  дүгнэсэн энэхүү цаг үеийн хамгийн сонирхолтой сэдвийн уулзалтад оролцогчдын дийлэнх нь “ЖДҮХС байх нь зөв. Гэхдээ зээл өгөх аргачлал нь буруу яваад байна. Зөвхөн салбарын сайдын мэдэлд, яаманд харьяалагддаг байгууллага биш Засгийн газрын бие даасан АГЕНТЛАГ хэлбэрээр зохион байгуулалтад оруулж, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй  болгох хэрэгтэй” гэсэн санал хэлж байлаа. Ийм тохиолдолд хэн нэгэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд зээлийн асуудалд нөлөөлж, өөрийн мэдлийн байгууллагадаа зээл аваад байх боломж хаагдана гэж үзэж байгаа ажээ. Энэ бас зөв ч байж болох. Ази тивийн өндөр хөгжилтэй Япон, БНСУ зэрэг оронд ЖДҮХС нь Агентлаг хэлбэрээр  ажилладаг юм байна.

ЖДҮ: 60 гаруй аж ахуйн нэгжийг шүүхэд "шилжүүлжээ" 

ЖДҮХС-гаас 2009 оноос хойш нийт 800 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг байгууллага, иргэдэд олгожээ.  Таван жилийн хугацаанд эргэн төлөгдөх ёстой зээл. Зээл төлөгдсөөр байгаа гэдэг ч өдгөө 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн асуудал яригдаж байгаа ажээ. Үүнээс тодорхой хувийг нь барьцаалсан хөрөнгөнөөс барагдуулах зэргээр шүүхэд хандсан байна. Энэ нь ойролцоогоор 60 орчим тэрбум төгрөг, нийтдээ 60 гаруй аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал гэнэ лээ. 

"Капитал"-ын зээл жин дарсаар

2009  оноос хойш зээлээ эргэн төлж дуусаагүйтэй холбоотой 300 шахам тэрбум төгрөгийн асуудал яригддаг гэдэг ч шүүхийн шатанд маргаан дэгдээгээд яваад байгаа нь 60 гаруй тэрбум төгрөг болж таарлаа. Энэ бол ЖДҮХС-гийн хэлтсийн даргын хэлсэн тоо баримт.  ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Энх-Амар “Эргэн төлөгдөхгүй байгаа ЖДҮХС-гийн 50 гаруй тэрбум төгрөгийн зээл бий. Түүний дотор Капитал банкны зээл жин дарж байгаа" гэдгийг хэлсэн. Харин хувь хүмүүсийн зээлийн эргэн төлөлт 95 хувьтай яваа аж. ЖДҮХС-гийн хэлтсийн даргын хэлсэн 60 гаруй аж ахуйн нэгжийн дотор Капитал банкны ЗЭЭЛ байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлэхээр...

М.Энх-амар: "Капитал" банкны үээлийн эрсдэл өндөр байна 

(ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон  гүйцэтгэгч)Image result for М.ЭНХ-АМАР

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг  шууд салбарын сайдын мэдэлд нь шилжүүлсэн байгааг тайлбарлана уу?

-Сайдад  журам батлах эрх өгсөн тушаал гарсан байдаг. Журамд арилжааны банк болон ЖДҮХС-гаас зээл олгоно гэж заасан байдаг.

-Одоогоор сангийн зээлийн эргэн төлөлт ямар хэмжээнд байгаа вэ?

-Миний авсан мэдээллээр эргэн төлөлтийн 50 тэрбум гаруй төгрөг хийгдээгүй. Эрсдэлтэй гэсэн үнэлгээтэй байгаа.    

-ЖДҮХС-гийн чанаргүй зээлд ямар байгууллагын зээл голчлон нөлөөлж байгаа юм бол?

-“Капитал” банкны авсан зээлийн хугацаа хэтэрсэн байдал нь эрсдлийн өндөр үзүүлэлт болж байгаа. Хувь хүмүүсийн авсан зээлийн эргэн төлөлт 95 хувьтай гарсан гэсэн судалгаа бий.

-“Капитал” банк хэзээнээс эхэлж зээл авсан юм бэ?

-Тэр тухайд тодорхой мэдээлэл алга. Сүүлийн  хоёр сарын хугацаанд “Капитал” банк  хоёр тэрбум орчим төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэсэн.

-ЖДҮХС-гаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сангаас хэдэн төгрөгийн зээл, тусламж  өгсөн байдаг вэ?

-Мал хамгаалах, Тариалан эрхлэлтийг дэмжих зэрэг сангаас иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Тариаланчид ургац хураалтын үеэр зээлээ эргэн төлдөг.  Авлага нэлээд бий.

Эх сурвалж: Д.Дамдин

news.zindaa.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 36 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 52 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 57 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 5 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 14 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 27 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 46 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 52 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top